-
Бөмбөгдөлтөөс болоод, Хаменеиг оршуулах ёслолыг хойшлуулжээ

АНУ, Израилын арми Ираныг бөмбөгдсөн хэвээр байгаа тул Ираны эрх баригчид дээд удирдагч агсан Аятолла Али Хаменеигийн оршуулгын ёслолыг хойшлуулжээ. Түүнийг оршуулах ёслолд оролцохыг хүссэн иргэд маш олон байна гэж Ираны нэгэн эрх баригч мэдээлэв. Хаменеиг оршуулах ёслолыг лхагва гаргийн орой эхлэхээр товлосон байсан ч ийнхүү хойшилсон байна. Израилын арми өнгөрсөн шөнө Иран руу дахин…
-
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 53.0 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна

Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт болсныг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс мэдээлжээ. Энэ нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, хүнсний орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтай тулгамдсан асуудал болсныг тодотгожээ. Судалгаагаар Монгол Улсад, • 15–49 насны эрэгтэйчүүдийн 57.4% нь илүүдэл жин, таргалалттай • Нөхөн…
-
Гар утасны хэт их хэрэглээнээс үүдэн хүүхэд нойргүйдэж байна

Орчин үед хүүхдийн дэлгэцийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь нүдний эрүүл мэнд, анхаарал төвлөрөлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг эмч нар хэлдэг. Тэгвэл гар утасны хэт их хэрэглээнээс үүдэн хүүхдийн нойрны хэмнэл алдагдаж байгааг санууллаа. Эмч нар хүүхдүүд 21 цагаас өмнө унтаж ёстойг зөвлөдөг. Иймээс эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээнд тогтмол анхаарал хандуулж байхыг…
-
Испанийн ерөнхий сайд дайныг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, “Дайнд үгүй гэж хэлцгээе” хэмээн уриалжээ

Испанийн ерөнхий сайд Педро Санчес АНУ-ын Иранд хийж буй дайныг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, “Дайнд үгүй гэж хэлцгээе” хэмээн уриалжээ. Мягмар АНУ-ын Иранд хийж буй дайнд Испани улс Ойрхи Дорнод дахь цэргийн баазуудаа ашиглуулахаас татгалзсаны төлөө Доналд Трамп уурлаж, Испанитай арилжаагаа бүрмөсөн зогсооно хэмээн сүрдүүлж байв. Тэгвэл өчигдөр Испанийн ерөнхий сайд Педро Санчес телевизээр цацсан 10…
-
Дархан-Уул аймагт менингококк халдварын нэг тохиолдол илэрчээ

Дархан-Уул аймагт энэ сарын 2-ны өдөр 1 хүүхэд менингококк халдвараар өвчилжээ. Харин энэ сарын 3-нд Ховд аймгийн Жаргалант суманд менингококкийн халдварын нэг тохиолдол тус тус лабораториор батлагдсан байна. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж, тухайн аймаг, сумдад хариу арга хэмжээг шуурхай авч, тандалт судалгаа, ойрын хавьтлуудыг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгааг…
-
Гурванзагал суманд 20 цэргийн алба хаагч ажиллаж эхэллээ

Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёлын зүгээс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад хүсэлт гаргасаны дагуу их хэмжээний цас орсны улмаас нөхцөл байдал хүндэрч, цасанд боогдсон Гурванзагал малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлж, зам талбай гаргахаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 20 цэргийн алба хаагч 2 нэгж техниктэйгээр тус сумын Рашаант багт өнөөдрөөс ажиллаж эхлэв. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл…




