time.mn

Illustration of a bird flying.
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байжээ

    Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байжээ

    “Шинээрээ, лацыг нь ч хөндөөгүй хайрцаг савтайгаа байгаа гар утсаа барьцаанд тавих гэсэн юм, задалж болохгүй шүү” гэж итгүүлэн бусдыг залилжээ. Тодруулбал, Энэ оны 7 дугаар сард Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт Б, М нарын 4 этгээд “Шинэ Iphone 16 маркийн гар утас худалдан аваад задлаагүй, хайрцаг савны…

    November 10, 2025
  • Монголд анх удаа “AI Ready Data Center Summit Mongolia” арга хэмжээ зохион байгуулагдлаа

    Монголд анх удаа “AI Ready Data Center Summit Mongolia” арга хэмжээ зохион байгуулагдлаа

    “Эс Системс” ХХК (Шунхлай групп), “Саммит Компьютер Технологи” ХХК, “Dell Technologies”, “Huawei Technologies” болон “CIO Club Mongolia” байгууллагууд хамтран Монгол Улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, дараагийн түвшний дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх зорилготойгоор “AI Ready – Data Center Summit Mongolia” арга хэмжээг Aurug Place-д 2025 оны 11-р сарын 6-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Аливаа технологийн суурь…

    November 10, 2025
  • Ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна

    Ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна

    “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ болон “Иргэний оролцоотой ногоон сэтгэлгээ” ТББ хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичиг нь байгаль орчны хамгаалал, ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих үндсэн зорилготой. Хамтын ажиллагааны хүрээнд талууд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиров. Үүнд:

    November 10, 2025
  • “Оросын хөгжмийн сор бүтээлүүд” олон улсын уралдаанд Б.Оюу-Эрдэнэ дэд байр эзэллээ

    “Оросын хөгжмийн сор бүтээлүүд” олон улсын  уралдаанд Б.Оюу-Эрдэнэ дэд байр эзэллээ

    Оросын дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн Наталья Шпиллерын нэрэмжит “Оросын хөгжмийн сор бүтээлүүд” олон улсын дуулаачдын XII уралдаанд Монголын дуучин Б.Оюу-Эрдэнэ дэд байр эзэллээ. ОХУ-ын нийслэл Москва хотод 12 дахь жилдээ болсон энэ уралдаанд Дэлхийн 35 улсын эмэгтэй дуучид оролцсон байна. Үүнд манай улсаас Гнесиныхны нэрэмжит ОХУ-ын Хөгжмийн академид магистр хамгаалахаар сурч буй дуурийн дуучин Б.Оюу-Эрдэнэ…

    November 10, 2025
  • Гадаадын иргэний виз сунгах, шилжүүлэх хүсэлтийг шинэ системээр хүлээж авна

    Гадаадын иргэний виз сунгах, шилжүүлэх хүсэлтийг шинэ системээр хүлээж авна

    Гадаадын иргэн, харьяатын газрын системээ шинэчлэн, Монгол Улсад албан болон хувийн хэргээр түр ирэгч гадаадын иргэний визийн хугацаа сунгах болон визийн шилжүүлэг хийлгэх хүсэлтийг 11 дүгээр сарын 11-ний өдрөөс immigration.gov.mn саитаар дамжуулан, шинэ системээр хүлээн авна. Өмнө нь e-visa.mn системээр үзүүлж байсан уг үйлчилгээг зогсоож, үйлчилгээний шинэ систем www.isf.mn-ээр хүсэлтийг хүлээн авахаар болжээ. Гадаадын иргэн,…

    November 10, 2025
  • Бразилиар дайрсан хар салхинд 6 хүн амь үрэгдэж, 750 хүн бэртжээ

    Бразилиар дайрсан хар салхинд 6 хүн амь үрэгдэж, 750 хүн бэртжээ

    Бразилын өмнөд хэсгийн Парана мужийг аймшигт хар салхи дайран өнгөрсний улмаас 6 хүн амь үрэгдэж, дор хаяж 750 хүн бэртсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдээллээ. Парана мужийн амбан захирагч Ратиньо Жуниор уг хар салхийг тус мужийн түүхэнд урьд өмнө тохиож байгаагүй, урьдчилан таамаглашгүй гамшиг хэмээн тодорхойлсон байна. Рио Бонито ду Игуасу хотод салхины хурд…

    November 10, 2025
  • “Эрдэнэт сувилал”-ын үйл ажиллагаатай танилцлаа

    “Эрдэнэт сувилал”-ын үйл ажиллагаатай танилцлаа

    Нийгмийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэх хүрээнд сэргээн засах төв болон сувиллын сонгон шалгаруулалтыг 2025 онд хоёр удаа зохион байгуулж нийт 11 сувилалтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс…

    November 10, 2025
  • Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардаж байна

    Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардаж байна

    “Ахмадын дуу хоолой” хөдөлгөөн өнөөдөр “Төр засагт хүргэх ахмад настнуудын үг” хэвлэлийн хурал хийж, тэтгэвэр нэмэхийг шаардаж, мэдээлэл хийлээ.  Ахмадуудын тэтгэврийг нэмэхдээ хувьчилж бус, мөнгөн дүнгээр ижил хэмжээгээр нэмэхийг тэд шаардав. “2026 он гэхэд тэтгэврийн хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэж, энэ асуудлаар ахмадуудын төлөөллийг оролцуулан албан ёсны гэрээ хэлэлцээр хийхийг шаардаж байна. 2027 онд тэтгэврийг…

    November 10, 2025
  • Ажил хаялтаас гаргах сөрөг үр дагаврыг УИХ, ЗГ хүлээх ёстой

    Ажил хаялтаас гаргах сөрөг үр дагаврыг УИХ, ЗГ хүлээх ёстой

    Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбоо эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэхийг шаардаж, 11 дүгээр сарын 13-наас эхэлж ажил хаяна гэдгээ энэ сарын 4-нд мэдээлсэн. Тэд өнөөдөр /2025.11.10/ дахин мэдээлэл хийж, “Эрүүл мэндийнхний цалинг нэмэх асуудлыг Засгийн газар үл тоомсорлож байгаа учир ээлжит бус XIV өргөтгөсөн хурал зарласан” гэдгээ мэдэгдэв. Тэд “Төр төмөр нүүрээ бидэнд…

    November 10, 2025
  • Угаарын хийд хордсон 122 хүн эмнэлгийн тусламж авчээ

    Угаарын хийд хордсон 122 хүн эмнэлгийн тусламж авчээ

    Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 10-р сарын 28-нөөс 11-р сарын 10-ны хоорондох угаарын хийтэй холбоотой дуудлагыг өнөөдөр танилцууллаа. Энэ хугацаанд угаарын хийд хордсон 122 хүн эмнэлгийн тусламж авчээ. Сайн мэдээ гэвэл хүн нас бараагүй байна. Угаартсан хүмүүсийн 21%-ийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Угаартсан хүмүүсийг харьяаллаар нь танилцуулъя.

    November 10, 2025
←Previous Page
1 … 415 416 417 418 419 … 2,305
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress