-
С.Цацрал: Обойгоо урлагийн бүтээл болгоно. Одоо баталсан байх

СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг монгол зургийн зураач мэргэжлээр 2012 онд төгссөн С.Цацрал “Сэтгэлийн чанадад”, “Veritas” нэртэй бие даасан хоёр үзэсгэлэн гаргаж, дотоодын үзэсгэлэнгүүдэд оролцсоор иржээ. Харин энэ удаад “Бүсгүйн өнгө” дөрөв дэх үзэсгэлэнгээ “Монгол зураг арт 21 галерей”-д нийтэд толилуулж буй уран зураач бүсгүй С.Цацралтай ярилцлаа. -Бүсгүйн өнгө үзэсгэлэнгийн онцлог юу байв? Өмнөх үзэсгэлэнгүүдээ 3…
-
УИХ 18 гишүүнээ мөрдөн байцаалтаас хамгаалж, 7 гишүүнээ түлхжээ

1990 оноос хойш Монголын парламент миний мэдэхээр 25 гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, Д.Дамдин, С.Батчулуун, Д.Энхбаатар, Д.Баттулга, Н.Номтойбаяр, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын 7 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлжээ. Бүрэн эрхийг нь УИХ түдгэлзүүлэлгүй авч үлдсэн гишүүд дундаас Д.Гантулга, Б.Батзориг нар дараа нь сонгуульт ажлаасаа сайн дураар чөлөөлөгдсөн байна. УЕПГ-аас УИХ-д албан бичиг илгээгээгүй байхад өөрөө…
-
Завханы 24 суманд “Wanderlust” наадамтай

Тайзны урлагийн олон улсын “Wanderlust” наадмыг Монгол Улсад анх удаа Завхан аймаг зохион байгуулах гэж байна. Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр, “Асситеж Монгол” үндэсний төв, “Бамбүү” хүүхэд, залуучуудын театр хамтран энэ наадмыг Завхан аймгийн 24 суманд 4-р сарын 14-25-ны хооронд 10 хоног зохион байгуулаар товложээ. Энэ үеэр монгол болон олон улсын 10-12 театрын уран бүтээлийг сум бүрийн…
-
2026.06.21-нд нөхөн сонгууль явуулахаар боллоо

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр (2026.01.08) хуралдаж, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталлаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9.9-т “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын 3 дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна”…
-
Зогсоол дээр байсан машинуудын дугуйнуудыг санаатайгаар хагалжээ

Халаах зорилгоор жолооч нар машинаа асааж орхиод, гэртээ орох нь элбэг. Үүнийг машины хулгайч нар, сахилгагүй хүүхэд, залуус ийм машиныг унаж зугтах зөрчил Дархан-Уул аймагт 2026 он гарсаар нэлээд бүртгэгджээ. Зогсоол дээр байсан олон тооны машины дугуйнуудыг нэг дор санаатайгаар шөвгөдөж хагалсан хэрэг Дарханд саяхан гарчээ. Байрны гадна тавьсан машины дугуй хагалах, будгийг нь зурж…
-
Цахим гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчийг баривчилж, Хятадад хүлээлгэн өгчээ

“Ази тивийн олон орныг хамарсан цахим гэмт хэргийн сүлжээний бүлэглэлийн толгойлогчийг баривчилж, Хятадад хүлээлгэн өгсөн” гэж Камбож улсын эрх баригчид мэдээллээ. “38 настай, Хятад болон Камбож улсын иргэншилтэй Чен Зи гэх этгээдийг Хятад болон Камбожийн талууд олон сар мөрдөн шалгасны эцэст баривчилсан” гэж Камбожийн Дотоод хэргийн сайд мэдэгдэв. Түүний Камбож улсын иргэншлийг хүчингүй болгосон байна.…
-
114 жилийн настай Гоожингийн өндөрийг сэргээн засна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах 114 жилийн түүхтэй Гоожингийн өндөр гэдэг нэртэй түүхэн барилгыг энэ онд сэргээн засаж, тохижуулна. Энэ барилгыг 1.3 тэрбум төгрөгөөр сэргээн засна. Барилгыг 900 саяар эзэд нь үнэлж, нийслэл 400 саяар авах санал тавьж байсан юм. Гурван жил шүүх дээр гацсан энэ асуудал нэг тийш шийдэгдэж “Гоожингийн өндөр” байшин нийслэлийн…
-
Өвлийн олимпод оролцох 3 тамирчин 1 сарын 14-нд Европыг зорино

Монголын баг тамирчдыг Италийн “Милан Кортина 2026” өвлийн олимпын XXV наадамд үдэн гаргах ёслолын үйл ажиллагааг 2026 оны 1 дүгээр сарын 12-нд Монголын үндэсний олимпын хорооны ёслолын танхимд хийхээр төлөвлөжээ. Цанын баг тамирчид нь 1 дүгээр сарын 14-нд Европ тивийг зорин, дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцоно. Мөн олимпын тэмцээн болох газарт нь байрлан, бэлтгэлээ базааж, уур…


