time.mn

Illustration of a bird flying.
  • МИАТ Баянхонгор луу шинэ нислэгээ нээлээ

    МИАТ Баянхонгор луу шинэ нислэгээ нээлээ

    МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-н; Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүллээ. Энэхүү нислэг нь орон нутгийн хөгжил, бүс нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд ойрын зайнд нислэг үйлдэх CRJ-700 маягийн агаарын хөлгөөр Баянхонгор чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагуудад тогтмол нислэг…

    October 29, 2025
  • Вьетнамын үерт 9 хүн амиа алдаж, 5 хүн алга болжээ

    Вьетнамын үерт 9 хүн амиа алдаж, 5 хүн алга болжээ

    Вьетнамын төв хэсгээр энэ жил түүхэнд байгаагүйгээр орж буй усархаг аадрын улмаас үер боллоо. Уг үерт 9 хүн амиа алдаж, 5 хүн сураггүй алга болсон гэж тус улсын Засгийн газар өнөөдөр мэдээллээ.  Амиа алдсан 9 хүний 6 нь Дананг хотод бүртгэгджээ. Одоогоор 103,000 орон сууц үерт автаад байна. Дараагийн 2 хоногт усархаг аадар үргэлжлэн орж, зарим газарт…

    October 29, 2025
  • Нийтийн байранд гал гарчээ

    Нийтийн байранд гал гарчээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд нийтийн байр шатаж байгаа тухай дуудлага өчигдөр 17:42 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, нийтийн байранд иргэн Г-ийн өрөөнд эд зүйл шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 81 иргэнийг гаргасан байна. Хүйтний улирал ирж байгаатай холбоотойгоор…

    October 29, 2025
  • Багш, эмч нарыг 5-10 хувийн урьдчилгаа төлөөд байртай болгох ажлыг судална

    Багш, эмч нарыг 5-10 хувийн урьдчилгаа төлөөд байртай болгох ажлыг судална

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эмч, багш нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх санал боловсруулж, Засгийн газарт танилцуулах ажлын хэсэг байгуулсан байна. Тухайлбал, Нийслэлийн 9 байршилд төрийн оролцоотой 21694 айлын орон сууц баригдаж байна. Эдгээр орон сууцны төсөл хөтөлбөрүүд 2025-2028 оны хооронд ашиглалтад орно. Ашиглалтад орсны дараа Эрүүл мэнд, Боловсролын салбарын ажилтнуудыг хамруулах юм. Хамруулахдаа 5-10 хувийн…

    October 29, 2025
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд сүүлийн 5 жилд 600 гаруй өргөдөл гомдол иржээ

    Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд сүүлийн 5 жилд 600 гаруй өргөдөл гомдол иржээ

    ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос эрүүл мэндийн байгууллагын удирдлагын манлайлал, менежментийг сайжруулах, сахилга хариуцлага, соёл, ёс зүйн хэм хэмжээг сахих чиглэлээр салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэх, санал солилцох, зөвлөмж боловсруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж байна.  Хэлэлцүүлэгт эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага, цаашдын чиг хандлага, ёс зүйн болзошгүй зөрчлөөс ухамсартайгаар зайлсхийх, ёс зүйтэй…

    October 29, 2025
  • Гэр бүлийн тухай хуулийг 26 жилийн дараа өөрчлөхөөр оруулж ирлээ

    Гэр бүлийн тухай хуулийг 26 жилийн дараа өөрчлөхөөр оруулж ирлээ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар боллоо. Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж буй суурь хуулийн нэг. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан байдаг. Тус хуульд өнгөрсөн 26 жилийн турш зарчмын шинжтэй өөрчлөлт огт хийгээгүй. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш…

    October 29, 2025
  • Монгол Улс МАМФ-25 наадмын хүндэт зочин орноор оролцов

    Монгол Улс МАМФ-25 наадмын хүндэт зочин орноор оролцов

    “Олон соёлт гадаад иргэдийн МАМФ” наадмыг Солонгосын 3 том телевизийн нэг болох МВС телевиз шууд дамжуулав. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жил, “Олон соёлт гадаад иргэдийн МАМФ” наадмын 20 жилийн ойг тэмдэглэлээ. Монгол Улсын Элчин сайдын яам, Пусан хот дахь Консулын газар Өмнөд Кёнсан муж, Чанвон хотын захиргаа, Гадаад иргэдийг дэмжих төвтэй…

    October 29, 2025
  • МҮЭХ: ЭМЯ эмч нарын цалинг нэмүүлэхийн төлөө огт хөдлөхгүй байна

    МҮЭХ: ЭМЯ эмч нарын цалинг нэмүүлэхийн төлөө огт хөдлөхгүй байна

    Өнөөдөр МҮЭХ-ны эмч эмнэлгийн ажилтнуудын салбар хорооныхон Эрүүл мэндийн яам болоод Ажил олгогч эздийн холбоо нийлсэн 3 талт уулзалт хийж зөвшилцөлд хүрэх гэж оролдлоо. Гэвч салбарын яамнаас 2026 оны төсөвт эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг 15 хувиас илүү нэмэгдүүлэх боломжгүй гэдэг тайлбар өгснөөр үйлдвэрчний эвлэлийн холбооныхон хурлыг хаяж гарсан байна. МҮЭХ-ны эмч, эмнэлгийн ажилтнуудын салбар хорооны…

    October 29, 2025
  • Өвөрхангай аймагт осолдсон иргэдийг нисдэг тэргээр авчирчээ

    Өвөрхангай аймагт осолдсон иргэдийг нисдэг тэргээр авчирчээ

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангитай хамтран орон нутагт осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, нисдэг тэргээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад тээвэрлэн хүргэх, эмч сувилагчийг ажлын байран дээр сургаж чадавхжуулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж буй билээ.  Энэ хүрээнд өнгөрөгч өдрүүдэд…

    October 29, 2025
  • Рио де Жанейро хотод цагдаагийн ажиллагааны үеэр 64 хүн нас баржээ

    Рио де Жанейро хотод цагдаагийн ажиллагааны үеэр 64 хүн нас баржээ

    Дараагийн 7 хоногт Бразилын Рио де Жанейро хотод уур амьсгалын тухай НҮБ-ын чуулга уулзалт болох гэж байгаа. Тус хотод ийм том чуулга уулзалт болох гэж байгаатай холбогдуулан, цагдаа нар аюулгүй байдлыг сахих зорилгоор мягмар гарагт гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг үйл ажиллагаа явуулсан байна. Тус ажиллагааны үеэр буудалцаан болж, 64 хүн амь үрэгджээ. “Амиа алдсан 64 хүний 4…

    October 29, 2025
←Previous Page
1 … 451 452 453 454 455 … 2,310
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress