time.mn

Illustration of a bird flying.
  • “Чингис хаан”87.3, “Капитал” 64.2 тэрбум төгрөгийн өр төлөх үлджээ

    “Чингис хаан”87.3, “Капитал” 64.2 тэрбум төгрөгийн өр төлөх үлджээ

    Нийгмийн даатгалын байгууллага “Капитал” банкин дахь Банкны эрх хүлээн авагч болон “Чингис хаан” банкнаас нэхэмжилсэн Нийгмийн даатгалын сангийн авлагыг төлүүлэхээр шуурхай арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 104.2 тэрбум төгрөгийн өрөөс Нийгмийн даатгалын санд 40.2 тэрбум төгрөгийг төлүүлжээ. Үүнийг ангилбал мөнгөн хөрөнгөөр 13.8 тэрбум төгрөг, хөрөнгө хэлбэрээр…

    September 10, 2025
  • 330 суманд нийгмийн даатгалын шинэ систем туршина

    330 суманд нийгмийн даатгалын шинэ систем туршина

    Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал 9 дүгээр сарын 8-ны өдөр болж, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар цахимаар оролцлоо. Хурлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийн танилцуулга, Үндэсний аудитын газраас хийгдсэн аудитаар өгсөн акт, албан шаардлагын биелэлтийн танилцуулга, “Чингис хаан” банк, “Капитал”…

    September 10, 2025
  • Төв угжнаас гарч, Сэлэнгэ мачийтлаа зүтгэх нь дээ

    Төв угжнаас гарч, Сэлэнгэ мачийтлаа зүтгэх нь дээ

    Өнөө жил улсын төсөвт Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон гэсэн 5 аймаг мөнгө өгч байна. Тэгвэл ирэх жил 7 аймаг болон нийслэлээс улс мөнгө татахаар төлөвлөжээ. Энэ онд 5 аймаг хамжаад, улсад 1.5 их наяд төгрөг өгч байгаа бол ирэх жил 8-уулаа нийлж, ийм мөнгө босгох хэрэгтэй болж байна. Энэ ачааны хүндийг уламжлал ёсоор Өмнөговь…

    September 10, 2025
  • Балбад болж буй бослогын үеэр олон хүн амиа алджээ

    Балбад болж буй бослогын үеэр олон хүн амиа алджээ

    Балба улсын Засгийн газар нийгмийн сүлжээний платформуудыг хориглосон, авлига ихтэй, эдийн засгийн байдал муу зэрэг шалтгаанаар залуусын удирдсан эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр арваад хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн гэмтэж бэртжээ. Аюулгүй байдлын хүчнийхэн хэд хэдэн хотод болсон жагсаалын үеэр сум, усан буу, нулимс асгаруулагч хий ашигласан бөгөөд дор хаяж 19 хүн амиа алдсан гэж эрх…

    September 9, 2025
  • Балбад болж буй үймээний улмаас Ерөнхий сайд нь огцорч байгаагаа зарлалаа

    Балбад болж буй үймээний улмаас Ерөнхий сайд нь огцорч байгаагаа зарлалаа

    Нийгмийн сүлжээний платформуудыг хориглосон шийдвэр, өргөн хүрээтэй авлига болон эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалсан залуусын эсэргүүцлийн үеэр олон арван хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархадсаны дараа Балбын Ерөнхий сайд огцорч байгаагаа зарлав. Нийслэлийн төв хэсэгт тогтоосон хөл хориог үл тоон, засгийн газар нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцласны дараа жагсагчид мягмар гарагт дахин гудамжинд гарч…

    September 9, 2025
  • ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг Хөвсгөлд ажиллаж байна

    Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УОК болон ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас мэдээ, мэдээллийг тухай бүрт сонсож, холбогдох үүрэг чиглэл өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч байна. Өчигдөр буюу есдүгээр сарын 8-нд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, өнөөдөр /2025.09.09/ УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар тус аймгийн Онцгой комисстой цахим хурал…

    September 9, 2025
  • Кибер аюулгүй байдал зэвсгийн хяналт, терроризмын эсрэг хэлэлцэнэ

    Кибер аюулгүй байдал зэвсгийн хяналт, терроризмын эсрэг хэлэлцэнэ

    “Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлэлцээ” олон улсын аюулгүй байдлын форум Сөүл хотод эхэллээ. Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож байна. Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлэлцээ (Seoul Defense Dialogue, SDD) нь 2012 оноос эхлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Батлан хамгаалах яамнаас санаачлан зохион байгуулсаар ирсэн олон улсын аюулгүй…

    September 9, 2025
  • Богдхан уулыг нөгөөдөр тахина

    Богдхан уулыг нөгөөдөр тахина

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн батлах тухай” 28 дугаар зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулах юм.…

    September 9, 2025
  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо

    Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо

    Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 19.4м x 18.7м хэмжээтэй, 1 давхар зоорьтой, 2 давхар, нийт 1,088 м.кв барилга бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх болон дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай…

    September 9, 2025
  • УОК, Хөвсгөлийн Онцгой комисстой цахимаар хуралдав

    УОК, Хөвсгөлийн Онцгой комисстой цахимаар хуралдав

    Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын нөхцөл байдалтай холбогдуулан, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр тус аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ. Тус аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд тарваган тахлаар 3 хүн өвчилж, 1 нь нас барсан. Тус аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Мөрөн, Цагаан-Уул сумыг 9 дүгээр сарын…

    September 9, 2025
←Previous Page
1 … 475 476 477 478 479 … 2,179
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress