time.mn

Illustration of a bird flying.
  • Иргэд: Шатахууны хомсдол, үнийн өсөлт нь Засгийн газар огцрох шалтгаан мөн

    Иргэд: Шатахууны хомсдол, үнийн өсөлт нь Засгийн газар огцрох шалтгаан мөн

    Иргэд өнөөдөр Төрийн ордны зүүн хаалган дээр жагсаж, УИХ дахь намын бүлгүүдэд шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад “Шатахууны хомстол бодитой нүүрлээд байхад арга хэмжээ авч зохицуулалт хийж чадахгүй байгаа сайд дарга нартай хариуцлага тооцохыг” шаарджээ. Монголбанкнаас инфляци 8.2 хувь гэж байгаа ч бодит байдал дээр үүнээс ч өндөр байна. Иймд төгрөгийн ханшийг чангаруулах, инфляцийг бууруулах, үнэн…

    December 22, 2025
  • Санта Клаус хүнсний дэлгүүрээс хулгай хийжээ

    Санта Клаус хүнсний дэлгүүрээс хулгай хийжээ

    Канадын Монтреал хотод өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Санта Клаус болон элф шиг хувцасласан этгээдүүд “Metro” хүнсний сүлжээ дэлгүүрээс 3000 ам.долларын үнэ бүхий хүнс хулгайлжээ. Мөрдөн шалгалтаар тус этгээдүүд хүний эрхийн идэвхтнүүдийн бүлэг болох нь тогтоогдсон байна. Тэд Робин Хүүдээс санаа авч, хэрэгтэй байгаа хүмүүст нь өгөхийн тулд ийм үйлдэл хийсэн гэж мэдэгдсэн байна. Тэд…

    December 22, 2025
  • АН-ын бүлэг 13.00 цагаас мэдээлэл хийнэ

    АН-ын бүлэг 13.00 цагаас мэдээлэл хийнэ

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдаж дэд сайд нарын томилгоотой холбоотой асуудал хэлэлцлээ. Тус бүлгээс өнгөрсөн долоо хоногт дэд сайд нарыг томилсон нь буруу хэмээн үзэж, огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан. Хэрэв АН-ын бүлгийн шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно” гэдгээ мэдэгдсэн билээ. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газрын…

    December 22, 2025
  • Хууль бусаар халсан хүнээ ажилд нь буцааж авалгүй, 20 саяын төлбөрт унажээ

    Хууль бусаар халсан хүнээ ажилд нь буцааж авалгүй, 20 саяын төлбөрт унажээ

    Баян-Өлгий аймгийн Толбо сумын засаг даргаар ажиллаж байхдаа Н.Е тус сумын ЗДТГ-ын дарга М.Х-г төрийн албанаас хууль бусаар чөлөөлжээ. Түүний уг захирамжийг Төрийн албаны зөвлөл 2021 онд 93 дугаар тогтоолоор хүчингүй болгож, М.Х-г өмнө нь ажиллаж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай тогтоол гарган, Толбо сумын засаг даргад хүргүүлсэн байна. Гэвч Е уг шийдвэрийг…

    December 22, 2025
  • Ц.Энх-Орчлон: Гринчийн ертөнцөөр аялаарай

    Ц.Энх-Орчлон: Гринчийн ертөнцөөр аялаарай

    Удахгүй шинэ он гарах гэж байна. Энэ мөчид та бүхнийг “Улаанбаатар” театрын тайзнаас бяцхан багачуудтай уулзаж буй “Зөрүүд Гринч” зул сарын сахилгагүй драмын жүжгийн Гринчийн дүрийг бүтээж буй залуу уран бүтээл Ц.Энх-Орчлонтой цөөн хором ярилцсанаа хүргэе. -Та Гринчийн дүрээр бяцхан багачуудтайгаа уулзаж байна. Өөрийгөө шинээр нээсэн, сонирхолтой  дүр байв уу? -Гринчийн дүрд сонгогдсондоо маш их …

    December 22, 2025
  • “Сумын донор” санаачилж, олон хүний амь аварсан Г.Налжирмаа эмч

    “Сумын донор” санаачилж, олон хүний амь аварсан Г.Налжирмаа эмч

    Энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа нутаг орондоо Налжаа эмч хэмээн алдаршсан, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд насаараа ажиллаж, одоо гавьяаны амралтаа эдлэн суугаа Г.Налжирмаа эмчийг урьж түүний амьдрал, үүх түүхээр аялснаа хүргэе. Нийтлэлийн минь баатрыг таньдаг хүн бүр Налжаа эмч хэмээн дотночлон дуудна. 80 нас дөхөж байгаа ч ирсэн зочдодоо гараа гарган хоол цайгаар дайлаад хөнгөн…

    December 22, 2025
  • Алтай сум удахгүй цахилгаантай болно

    Алтай сум удахгүй цахилгаантай болно

    Төвийн эрчим хүчний системд холбогдоогүй Говь-Алтай аймгийн Алтай сумын талаар NTV телевизийн сэтгүүлч Н.Сугар сурвалжлага бэлтгэсэн билээ. Тус сум нь эрчим хүчний системд холбогдоогүйн улмаас хүүхдүүд нь лааны гэрэлд хичээл номоо хийж, гар утасны гэрэлд эмч нар нь төрж буй нярайг эх барьж буй дүр зургийг сурвалжилсан байдаг. Говь-Алтай аймгийн Алтай сумын цахилгааныг шийдэхээр байгуулагдсан…

    December 22, 2025
  • Маргааш чуулган хуралдаж төлбөрийн чадваргүйдлийн хуулийг хэлэлцэнэ

    Маргааш чуулган хуралдаж төлбөрийн чадваргүйдлийн хуулийг хэлэлцэнэ

    Энэ 7 хоногт чуулган 3 өдөр хуралдана. Өнөөдөр намын бүлгүүд хуралдаж баримтлах байр сууриа нэгтгэсэн бол маргааш буюу мягмар гарагт байнгын хороод хуралдах хуваарь байгаа юм. Харин мягмар гарагийн үдээс хойш 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан төлөвлөж төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийг хэлэлцүүлэхээр болжээ. Хуваарь ёсоор пүрэв, баасан гарагуудад мөн чуулган хуралдана. Тодруулбал:

    December 22, 2025
  • Төмөр замаар 150 вагон шатахуун оруулж иржээ

    Төмөр замаар 150 вагон шатахуун оруулж иржээ

    Улаанбаатар төмөр замын хэмжээнд өнөөдөр (2025.12.22)-ийн байдлаар 150 вагон буюу 9000 тонн АИ-92 автобензин оруулж ирээд байна. Энэ нь манай улсын 4 өдрийн хэрэглээ гэж АҮЭБЯ мэдээллээ. Уг шатахууныг дараах өртөөнд буулгана. Үүнд: Мөн эдгээр өртөөнд 75 вагон Аи-92 автобензин оруулж ирж байна. Энэ сарын 1-22-нд нийт 45.932 тонн Аи-92 бензин, 960 тонн Аи-95 бензин,…

    December 22, 2025
  • Хулгайлагдсан 130 хүүхдийг амжилттай эргүүлж авчээ

    Хулгайлагдсан 130 хүүхдийг амжилттай эргүүлж авчээ

    Нигери улсын Сэйнт Мэри хотын католик шашинт сургуулиас өнгөрсөн 11-р сарын 21-нд 250 хүүхэд, сургалтын ажилтнуудыг хулгайлсан ноцтой хэрэг гарсан юм. Тэрхүү хүүхдүүдээс 100-г нь 12-р сарын эхээр эргүүлэн авсан. Үлдсэн 130 хүүхдийг нь өчигдөр буюу 12-р сарын 21-нд эргүүлж авсан гэж Нигерийн эрх баригчид мэдээлсэн байна. Эх сурвалж: BBC

    December 22, 2025
←Previous Page
1 … 482 483 484 485 486 … 2,488
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress