-
А.Хүслэн дугуйт цанын Азийн цомоос хүрэл медаль хүртлээ

Казахстаны Астана хотод болж буй дугуйт цаны Азийн цомын тэмцээнээс гүйлтийн цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн 200 м-ийн зайд хүрэл медаль хүртлээ. Тэрээр урьдчилсан шатнаас нэгээр гарч, финалд өрсөлджээ. Мөн “Милан, Кортина-2026” өвлийн олимпын наадамд оролцох эрхийн оноогоо ахиулжээ. Түүний хувьд өнгөрсөн жилийн дугуйт цанын залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчин юм. Азийн цомд…
-
Угжны “Топ5”-д Баянхонгор багтаж, Хэнтий хасагдав

Монгол Улс 21 аймагтай ч 1/3 нь улсын төсөвт нэмэр болж, бусад нь нэрмээс болдог. Жилийн жилд ийм байдаг. Дараа жил ч тийм л байх нь. Ирэх жил улсын төсвөөс 14 аймгийг нийт 297 тэрбум 528.2 сая төгрөгөөр угжих гэж байна. Ажаад байхад тал бүрийн боломж ихтэй, авах нь байтугай өгөх учиртай аймгууд улсаас хамгийн…
-
Турк,Монгол улс эрүүл мэндийн салбарт эрчимтэй хамтарч ажиллана

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу Монгол улсад айлчилж байна. Өнөөдөр хоёр улсын Эрүүл мэндийн сайд нарын албан ёсны уулзалтаар дараах ажлуудыг хамтран хийхээр санал солилцлоо. “Хавдар-2” төвийг барихад бүх талаар тусална. Зураг төслийн шатандаа яваа Хавдрын шинэ эмнэлгийн төслийг манай улс бүх талаар дэмжин ажиллана гэж ноён Кемал Мемишоглу хэллээ. Хавдрын шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтад хоёр улсын төрийн тэргүүн онцгой анхаарч холбогдол өгч буй нь төсөл урагшлахад маш том дэмжлэг болохыг онцлов. Шинэ эмнэлэг Монгол, Туркийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болно гэв. Хавдар-2 төвийг бүтээн байгуулах нь хөрөнгө мөнгө, хүний нөөц, техник технологийн олон талын хүч нөөц шаардах тул бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд, ойрын хугацаанд зураг төслийн явцтай танилцах уулзалт зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэн албаны хүмүүсийн хамт БНТУ-д айлчлахыг урилаа. Турк улстай эмийн салбарт тууштай хамтарч ажиллана. Турк улс эмийн хэрэгцээнийхээ 92 хувийг Европын сдандартын дагуу үйлдвэрлэж хангадаг орон. 1900 оноос үндэс сууриа тавьж байсан эмийн үйлдвэрлэл нь эрүүл мэндийн салбарын тулах цэг болж хөгжсөн. Харин манай улс эмийнхээ 90 хувийг гадаадаас худалдан авдаг. Турк улс өндөр чанартай эмийг боломжийн үнээр Монголд нийлүүлэх боломжийг…
-
“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно

Дэлхийн олон улсад “Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулдаг. Манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ жилийн автомашингүй өдрийг энэ сарын 13-нд зохион байгуулна. …Мөн зах, худалдааны төвүүд ажиллахгүй, Тодруулбал, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Юмт, Содон, Алтжин бөмбөгөр, Нарантуул худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Өгөөмөр зах,…
-
Бүгд найрамдах Турк улсын эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна

Бүгд Найрамдах Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Уг айлчлалын хүрээнд “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” -ийг шинэчлэн байгуулсан…
-
Холимог тулаанч Коннор Макгрегор Ирландын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд тусламж хүсэв

Холимог тулааны од тамирчин Коннор Макгрегор төрөлх Ирланд улсынхаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд пүрэв гарагт олон нийтээс дэмжлэг хүссэн байна. Тэрээр өөрийн нийгмийн сүлжээний хуудсуудаараа дамжуулан Ирландын нийслэл Дублин хот дахь засгийн газрын ордны гадна дүрстэй мэдэгдэл хийж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд шаардлагатай дэмжлэгийг хүсжээ. Тодруулбал, сонгуульд өрсөлдөж нэр дэвшихийн тулд сонгуулийн хуулийн дагуу…




