time.mn

Illustration of a bird flying.
  • Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

    Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

    УИХ-ын өнөөдрийн чуулганд 126 гишүүний 111 нь суулаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй. “Байнгын хорооны дэмжээгүй шийдвэрийг дэмжье” гэсэн томьёоллоор өнөөдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа санал хураав. Санал хураалтад оролцсон гишүүдийн 40 нь дэмжиж, 71 гишүүн дэмжээгүй санал өглөө. Ийн 64 хувийн саналаар буюу нийт гишүүний олонх дэмжсэн тул Ерөнхий…

    October 17, 2025
  • Резинээр байшингийн суурийг хийж байна

    Резинээр байшингийн суурийг хийж байна

    Японы эрдэмтэд дахин боловсруулсан резинээр байшингийн суурь хийх технологийг хэрэгжүүлж эхэлжээ. Резинэн суурийг давхарлан хийснээр газар хөдлөлтийн хүчийг сулруулж, барилгыг нурах, ямар нэгэн эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлэх юм байна. Байгаль орчинд ээлтэй, аюулгүй технологийг Японы газар хөдлөлтийн бүс нутагт ихэвчлэн хэрэглэх аж. Япон нь газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжаараа алдартай. Япон дахь газар хөдлөлтөд тэсвэртэй…

    October 17, 2025
  • Хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа оргосон оргодлыг баривчиллаа

    Хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа оргосон оргодлыг баривчиллаа

    Хар тамхитай тэмцэх газарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашигласан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан, яллагдагч Э-г энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчлан, цагдан хорилоо. Уг оргодол баригдах үедээ Нэгдсэн үндэсний байгууллын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар…

    October 17, 2025
  • 163 сая төгрөг залилуулжээ

    163 сая төгрөг залилуулжээ

    Телеграмм хаягаас “Даалгавар биелүүлж, орлоготой болоорой” гэх зарын дагуу өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5 иргэн 163 сая төгрөг залилуулжээ. 31-43 насны 5 иргэн бусдад залилуулсан энэ хэргүүдийг холбогдох Цагдаагийн газар шалгаж байна.

    October 17, 2025
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж “B1, тогтвортой” болсныг Moody’s агентлаг зарлалаа

    Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж “B1, тогтвортой” болсныг Moody’s агентлаг зарлалаа

    Мүүдиз (Moody’s) зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас 2025.10.16-ны өдөр Монгол Улсын 2025 оны зээлжих зэрэглэл “В1, Тогтвортой” болж сайжирсныг зарлалаа. Монголын Улсын Зээлжих зэрэглэл “B1, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлснийг тус агентлагаас онцлов. Мүүдиз агентлаг 2 жил дараалан Монгол Улсын зээлжих зэрглэлийг нэмэгдүүлж, энэ онд “В1, Тогтвортой” түвшинд хүргэж сайжрууллаа. Зээлжих зэрэглэл нь…

    October 17, 2025
  • Олон нийтийн хяналтын зөвлөлөөс албан хаагчдад мэдээлэл өглөө

    Олон нийтийн хяналтын зөвлөлөөс албан хаагчдад мэдээлэл өглөө

    Нийгмийн даатгалын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд долоо хоног бүрийн Баасан гарагт “Мэдээллийн цаг”-ийг тогтмол явуулж ирсэн. Энэ удаагийн мэдээллийн цагаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Ц.Дашдондог зөвлөлийн үйл ажиллагаа болон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэлээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн…

    October 17, 2025
  • Д.Амарбаясгалан яагаад “Надаас асуулт битгий асуу” гэж хэлсэн бэ?

    Д.Амарбаясгалан яагаад “Надаас асуулт битгий асуу” гэж хэлсэн бэ?

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр орой Төрийн байгуулалтын байнгын хороонд огцрох өргөдлөө өгөхдөө гишүүдийг өөрөөс нь асуулт асуухгүй байхыг хүссэн. Үүнийгээ цаг давчуу байгаатай холбон тайлбарлаж, цаг хэмнэх зорилготой гэж ойлгуулав. Энэ нь наанаа цагийн шахууд хавчигдсан ажил хэрэгч хүн, үнэхээр огцорвол ч огцоръё гэсэн эрс шийдэмгий төрх харууллаа. Цаанаа бол “Админерал” компани, нүүрсний хулгай гээд…

    October 17, 2025
  • Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Гурвалжингийн гүүр орчмын нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүйгээр том оврын машин техник болон элс, цемент, хайрга зардаг зөрчлийг үе шаттай арилгаж байна. Энэ хүрээнд 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хугацаатай албан мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3621 ам метр талбай гарган тус иргэн, аж…

    October 17, 2025
  • Х.Булгантуяагийн эсрэг Г.Занданшатарын заргыг шүүж байгаа ҮХЦ-ийн гишүүд

    Х.Булгантуяагийн эсрэг Г.Занданшатарын заргыг шүүж байгаа ҮХЦ-ийн гишүүд

    Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар хандсан. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21.3 дахь хэсэгт “Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана” гэж хуульчилжээ. Үндсэн хуулийн…

    October 17, 2025
  • Х.Булгантуяаг Г.Занданшатар цэцэд өгчээ

    Х.Булгантуяаг Г.Занданшатар цэцэд өгчээ

    УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар маргаан үүсгэлээ. Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн маргаан үүсгэжээ. Үүнийг Үндсэн хуулийн цэц хүлээн авч, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэн шалгаж байгаагаа өнөөдөр…

    October 17, 2025
←Previous Page
1 … 492 493 494 495 496 … 2,318
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress