-
Фэйсбүүкээр хүн занаад, хэрэгт холбогджээ

Иргэн Г.Н өөрийн фэйсбүүк хаягаас өөр хүний фэйсбүүк хаяг руу “Чамайг байгаа газраас чинь олж байгаад ална шүү” гэх зэргээр удаа дараа заналхийлжээ. Нөгөө хүн нь уг чатыг нь хадгалан авч, цагдаагийн байгууллагад хандсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалган, Г.Н-ыг хүн дарамталсан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн болохыг тогтоож, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.…
-
Оросын агаарын цохилтын улмаас 60 мянган айл цахилгаангүй болж, Зеленский хариу авахаа амлав

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Украин улсад үзүүлсэн Оросын агаарын цохилтын улмаас 60 мянган айл өрх цахилгаангүй болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Бямба гарагт Украины төвийн болон зүүн өмнөд хэсгийн нутгуудад үзүүлсэн агаарын цохилтын улмаас 1 хүн амь үрэгдэж, 26 хүн шархдаж, олон хотод орон сууцны болон албан байгууллагуудын олон барилга эвдэрч сүйдсэн байна. Оросын талаас харвасан…
-
П.Наранбаярыг огцруулахыг шаарджээ

Монголын багш нарын үйлдвэрчний хорооноос Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ. Тус шаардлагад Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргыг хууль бусаар томилсныг Төрийн албаны зөвлөл хэлэлцээд Боловсролын сайдыг хууль бус томилгоогоо залруулах үүргийг өгсөн байна. Гэвч салбар хариуцсан сайд Төрийн албаны зөвлөлийн өгсөн үүргийг биелүүлээгүйгээс гадна хууль зөрчсөн томилгоогоо залруулахгүй байгаатай холбоотойгоор багш…
-
Нийслэлд 5 сургууль, 10 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орлоо

Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 7 спорт заал, нийт 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 2025 оны урьдчилсан төлөвлөгөөгөөр нийт 14 сургууль, 19 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Үүнээс наймдугаар сарын байдлаар 5 сургууль, 10…
-
Хуурамч гадаад паспорт гаргаж өгчээ

Б.Б, Б.Э нар нийслэлийн нэгэн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа бусдад Монгол Улсын үндэсний гадаад паспортыг хуурамчаар гаргаж өгчээ. Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгснийхөө хариуд хахууль авсныг АТГ тогтоосон байна. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх,…
-
Хахууль өгсөн, авсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Тендерт шалгарахын тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагын албан тушаалтнуудад нийт 155 сая төгрөгийн хахууль өгсөн Б.Д, нийтийн албан тушаалтан Л.Б -д 100 сая төгрөгийн хахууль өгсөн “Ө” компанийн гүйцэтгэх захирал Д.Б, Ц,Б нарт холбогдох хэрэгт нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Тус байгууллагын нийтийн албан тушаалтан Л.Б, Э.Б, Г.А нар тухайн…
-
Үс засуулбал идээ унд элбэг олдоно
Аргын тооллын 9 сарын 14, Адьяа гараг. Билгийн тооллын 22, Гөрөөсөн толгой одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын…
-
Үс засуулбал өвчин ирнэ
Аргын тооллын 9 сарын 13, Санчир гараг. Билгийн тооллын 21, Чөлөөт эх одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр…
-
Үс засуулбал өлсөж ундаасна
Аргын тооллын 9 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 20, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.…

