-
Дэмчогийн хийдэд аялал жуулчлалын мэдээллийн төв барьж дууслаа

Өмнөговь аймаг аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор байгалийн үзэсгэлэнт, түүхэн, соёлын дурсгалт газруудаа дэд бүтцийн сүлжээнд холбож, аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулж байна. Ханбогд суманд орших Дэмчогийн хийдийг энэ жил хатуу хучилттай авто зам, төвийн эрчим хүчний системд холбосон юм. Үүний зэрэгцээ хийдийн барилгыг засаж, аялал жуулчлалын мэдээллийн төв барьж дууслаа. Баянзаг, Дэмчогийн хийд, Алгуу-Улаан цав…
-
Роблокс тоглоомыг ОХУ хориглолоо

Роблокс тоглоом хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, экстремизмийг өдөөж, хүүхдүүдэд ЛГБТ контент үзүүлж байгаа тул ОХУ энэ сарын 4-нд уг тоглоомыг хориглолоо. Энэ тоглоом хүүхдүүдэд ёс зүйн үүднээс сөргөөр нөлөөлөх зохисгүй контентуудыг үйлдвэрлэдэг болсон гэж ОХУ-ын хуулийн байгууллага мэдээлжээ. Энэ бол Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй тоглоомын нэг. Үүгээр ихэвчлэн хүүхдүүд тоглодог. Гэвч “Роблокс” компани “Хүүхдүүдийн…
-
“Танилын бараа”, “онцгой шугам” гэх авлига, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг Ерөнхий сайд Г.Занданшатар хатуу анхаарууллаа

Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын Гаалийн газарт өнөөдөр (2025.12.05) ажиллав. Нэн түрүүнд гаалийн бүрдүүлэлтийг хиймэл оюун ухаан ашиглан 100…
-
Холимог тулааны Азийн аваргын тэмцээнд 6 тамирчин оролцож байна

Холимог тулааны өсвөр, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 4-10-ны хооронд Ливан улсын Жуния хотод болж байна. Азийн 30 гаруй улсын шилдгүүд оролцож буй тус тэмцээнд манай улсаас нийт 5 тамирчин тулалдаж байна. Тэдний тэмцээн энэ сарын 6-нд өсвөрийн 14-15 насны тулаанаар эхэлнэ. Өсвөрийн тамирчдын ангилал: Насанд хүрэгчдийн ангилал: Тамирчдыг “Болд нударга”-ын Т.Болдбаатар, “Team omega”-гийн Г.Түвшин нар дасгалжуулжээ.
-
“Зодоонгүй” үедээ УИХ баасан гарагт тал ажилладаг

Төрийн ордон буцаад эл хуль болж гишүүд баасан гарагт хагас ажилладаг хуваарьт шилжжээ. 76 гишүүнтэй парламентын үед баасан гараг бүтэн өдөржин чуулган хуралдах хуваарьтай байсан бөгөөд УИХ-ын ачаалал ихтэй өдрүүдийн нэг байсан юм. Харин 126 гишүүнтэй парламент байгуулагдсан цагаас эхлээд баасан гарагийн үдээс өмнө чуулган 2-3 цаг хуралдсан болоод үдээс хойш гишүүд төрийн ордныг орхин…
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арван дөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийж, Ерөнхийлөгчид Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа. Энэ удаагийн айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо гэдэгт төрийн тэргүүн нар санал нэгдлээ. Талууд харилцаа, хамтын ажиллагааг түүх,…
-
Хар тамхины хэргээр хоригдож байсан Хондурасын Экс Ерөнхийлөгч өөрт нь өршөөл үзүүлсэн Доналд Трампад талархал илэрхийлжээ

Хар тамхины хэргээр АНУ-ын шоронд хоригдож байсан Хондурасын Экс Ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандез өөрт нь өршөөл үзүүлсэнд Доналд Трампад талархал илэрхийлжээ. Хуан Орландо Эрнандез “Зэвсэглэсэн систем үнэнийг олж мэдэхийг хүсэхгүй байх үед шудрага ёсны төлөө тэмцэх зориг гаргасан Доналд Трамп танд маш их баярлалаа” гэж хэлсэн байна. Хуан Орландо Эрнандез 2014-2022 онд Хондурас улсын Ерөнхийлөгчөөр…



