time.mn

Illustration of a bird flying.
  • Цахилгаан машин цэнэглэх 30 ногоон өртөө ашиглалтад орууллаа

    Цахилгаан машин цэнэглэх 30 ногоон өртөө ашиглалтад орууллаа

    Цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх үндэсний сүлжээ болох “Ногоон өртөө”-г Улаанбаатар хотод үе шаттай ашиглалтад оруулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөө үйл ажиллагаа явуулж эхэллээ. Улаанбаатар хот 2026 онд 80, 2027 онд 210 цэнэглэгч станц буюу ногоон өртөө байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Иргэд ногоон өртөөнд 5-30 минутад цахилгаан машинаа бүрэн цэнэглэнэ.…

    August 25, 2026
  • Цэцэрлэг, сургуультай холбоо асуудлыг 70140069 дугаараар шийдүүлээрэй

    Цэцэрлэг, сургуультай холбоо асуудлыг 70140069 дугаараар шийдүүлээрэй

    Боловсролын салбартай холбоотой лавлагаа, мэдээлэл, зөвлөгөө авах, өөрт хамаарах асуудлаар холбогдох нэгж, мэргэжилтнээс мэдээлэл авах боломж олгохоор Боловсролын ерөнхий газар 7014-0069 дугаарын утас ажиллуулж байна. Уг утсаар холбогдон, хэрэгтэй мэдээллээ авч, тулгарсан асуудлынхаа шийдлийг олоорой. Ажлын цаг: 08:30–12:30 | 13:30–17:30

    August 25, 2026
  • Танилц: Орон нутгийн ШТС-уудад өчигдөр хүргэсэн бензин

    Танилц: Орон нутгийн ШТС-уудад өчигдөр хүргэсэн бензин

    Хөдөө орон нутагт байрлах “Петровис”-ын 37 ШТС-д 400 мянган литр шатахуун хүргэх хангамжийн цуваа өчигдөр гарчээ. Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Булган, Баянхонгор аймагт байрлах “Содмонгол” компанийн 12 ШТС руу 137,470 литр шатахуун өчигдөр хүргүүлжээ.Дэлгэрэнгүй мэдээг хүснэгтээс харна уу!

    August 25, 2026
  • Улсын арслан Б.Бат-Өлзий, улсын начин Ж.Жавхлан нарын цолыг мялаалаа

    Улсын арслан Б.Бат-Өлзий, улсын начин Ж.Жавхлан нарын цолыг мялаалаа

    Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой Үндэсний их баяр наадамд 9 давж үзүүрлэн, Монгол Улсын арслан цол хүртсэн Б.Бат-Өлзий, улсын начин цол хүртсэн Ж.Жавхлан нарт хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам Ховд аймгийн Зэрэг суманд…

    August 25, 2026
  • Дээд түвшний уулзалтад 70 гаруй улс оролцож байна

    Дээд түвшний уулзалтад 70 гаруй улс оролцож байна

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ. Дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд бөгөөд 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны даррга Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх…

    August 24, 2026
  • Хортой бодис худалдан авч, хадгалж байгаад баригджээ

    Хортой бодис худалдан авч, хадгалж байгаад баригджээ

    Химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөлгүй атлаа Ж.П 2023 оны 6 дугаар сард этилацетат гэх химийн хортой бодис бусдаас худалдан авчээ. Түүнийгээ “Б….” ХХК-ийн ажилчдын байрны 2-р давхарт 2023 оны 9 дүгээр сарын 12 хүртэл хадгалж байгаад баригдсан аж. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Химийн хорт,…

    August 24, 2026
  • Байгаль хамгаалах салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа

    Байгаль хамгаалах салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа

    Монгол Улсын Засгийн газар болон олон улсын санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мөн Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-ний зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах хоёр чухал алхмыг өнөөдөр эхлүүллээ. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Сангийн дэд сайд…

    August 24, 2026
  • Хүний хоолой хэрчээд, зугтаажээ

    Хүний хоолой хэрчээд, зугтаажээ

    Цагдаагийн байгууллагад энэ оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Би хоолойгоо хүнд хэрчүүлчихлээ. Цус гараад байна” гэж нэг хүн ханджээ. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 41 настай, эрэгтэйг хамт байсан 50 настай, эрэгтэй Г хоолойн хэсэгт нь заазуураар зүсэж гэмтээн, хэргийн газраас зугтсан байсан аж. Тэр этгээдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, олж тогтоолоо.

    August 24, 2026
  • Төмөр замын өртөөний даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Төмөр замын өртөөний даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Т.Ү төмөр замын өртөөний даргаар ажиллаж байхдаа “Со…” ХХК-ийн захирал С.С-тай урьдчилан тохиролцож, “Си…” ХХК-д галт тэрэгний салбар зам ашиглах боломж олгожээ. Ингэхдээ тус компанийн тээврийн менежер Ц.Г-аас 2021 оны 5 дугаар сарын 12-нд 16 сая төгрөгийн хахууль авсан байна.  “Со…” ХХК-ийн захирал С.С хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд нь түүнд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран…

    August 24, 2026
  • Б.Эрдэнэсүхийг насанд хүрээгүй 2 хүүхэдтэйгээ уулзах эрхийг сэргээжээ

    Б.Эрдэнэсүхийг насанд хүрээгүй 2 хүүхэдтэйгээ уулзах эрхийг сэргээжээ

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлээ хүчирхийлсэн хэргийг шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшилсон. Түүний бага насны хүүхдүүдийн эрх ашиг, сонирхол, эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх, эцэг, эх хүүхдийн өмнө хүлээх үүрэг хэвээр хадгалагдаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, Б.Эрдэнэсүхэд авсан таслан сэргийлэх арга хэмжээнээс “Насанд хүрээгүй Ц, Ц нартай уулзах, харилцаа холбоо…

    August 24, 2026
←Previous Page
1 … 54 55 56 57 58 … 2,608
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress