time.mn

Illustration of a bird flying.
  • Есөнбулаг сумын цэцэрлэгүүдийг 12-р сарын 10 хүртэл хаалаа

    Есөнбулаг сумын цэцэрлэгүүдийг 12-р сарын 10 хүртэл хаалаа

    Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Есөнбулаг сумын цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 10 хүртэл түр хязгаарлав. Есөнбулаг сумын 11 цэцэрлэгийн хүүхдүүдийн 29.8% нь томуу тусжээ. Тус аймагт сүүлийн өдрүүдэд ханиад, томуугаар өвчилсөн хүүхэд эрчимтэй нэмэгдэж байна. 11 дүгээр сарын 25-ны байдлаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор үзүүлсэн өвчтөнүүдийн 21.9% нь томуутай байв. Ханиад хүрсэн хүүхэд…

    November 26, 2025
  • “Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    “Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Аюурын Дулмаа нь Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол Алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуур, хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод…

    November 26, 2025
  • 16 настай 850 хүүхэд “Иргэний андгай” өргөлөө

    16 настай 850 хүүхэд “Иргэний андгай” өргөлөө

    “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 63.137 хүүхэд 16 нас хүрч байна. Тэдний төлөөлөл болж 850 хүүхэд Төрийн ордонд иргэний андгайгаа өргөлөө.  Ерөнхий сайд Г.Занданшатар иргэний андгай өргөх ёслолд оролцож,16 настнуудад баяр хүргэж, үг…

    November 26, 2025
  • Төрийн далбаа мандуулах ёслол боллоо

    Төрийн далбаа мандуулах ёслол боллоо

    Өнөөдөр монголчууд анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр. “Төрийн ёслолын журам”-ын 7.3-т заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулдаг уламжлалтай. Үүний дагуу Төрийн далбаа мандуулах ёслол төв талбайд болов. Төрийн далбааг орой нар шингэхээс өмнө буулгана. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд олон хоног үргэлжилбэл сүүлийн өдөр далбааг буулгадаг.

    November 26, 2025
  • Багш, сурагчдын урлаг, спортын тэмцээн, хичээлээс гадуурх сургалтыг зогсоолоо

    Багш, сурагчдын урлаг, спортын тэмцээн, хичээлээс гадуурх сургалтыг зогсоолоо

    Боловсролын сайд “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавар гаргалаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн томуугийн харуулдан тандалтын 2025 оны 46 дахь долоо хоногийн мэдээгээр улирлын томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 81.3 хувийг…

    November 26, 2025
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

    Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

    Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр, 26-ны өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөөдөр говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул замд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн…

    November 26, 2025
  • Т.Амарсанаа: Намаржингаа намрыг зарсан. Одоо өвлийг зарж байна

    Т.Амарсанаа: Намаржингаа намрыг зарсан. Одоо өвлийг зарж байна

    Улаанбаатарт өглөө эрт үйлчлүүлэгчдээ угтдаг явуулын кафе цөөн. Харин хүйтэн улирлыг боломж гэж харсан Т.Амарсанаа өглөө бүрийн 07:30 цагт үүдээ нээж, байгаль орчныг ажингаа кофе уух боломж бүрдүүлсэн “Уулын кофе” нэртэй бизнесээ эхлүүлжээ. Өглөөний хүйтэн агаарт халуун кофе уун, тайвширч болох энэ жижигхэн явуулын кофе шопыг time.mn  танилцуулж байна. –Анх яагаад кофе шоп нээе гэж…

    November 26, 2025
  • Монгол Улс 101 жилийн өмнө Үндсэн хуулиа баталжээ

    Монгол Улс 101 жилийн өмнө Үндсэн хуулиа баталжээ

    1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай улс Ардын Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталжээ. Өнөөдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой тохиож байна. Энэхүү үйл явдал нь манай улсыг Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болгосон түүхтэй.          Улсын анхдугаар Их…

    November 26, 2025
  • Шинэ Улаангом захын галыг бүрэн унтраалаа

    Шинэ Улаангом захын галыг бүрэн унтраалаа

    Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ Улаангом зах”-ын галыг оройн 20:45 цагт бүрэн унтраажээ. Тус зах шатаж байна гэх дуудлага өнөөдөр 09:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 56 алба хаагч, 8 нэгж автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 13:35 цагт тархалтыг зогсоож, 20:45 цагт бүрэн унтраалаа. Хүйтний…

    November 25, 2025
  • Нийгмийн даатгалын багц хуулийн сургалтыг зохион байгуулав

    Нийгмийн даатгалын багц хуулийн сургалтыг зохион байгуулав

    Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах зорилгоор Нийгмийн даатгалын багц хуулийн сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв,…

    November 25, 2025
←Previous Page
1 … 561 562 563 564 565 … 2,497
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress