-
56 сая 557 мянган төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ

Энэ оны 8 дугаар сарын 7-13-ны хооронд 82 даатгуулагч-иргэнийг эмчлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 56 сая 557 мянга 407 төгрөг зарцуулжээ. Үүнийг хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМДС-г хохиролгүй болголоо. Бусдын буруугаас болж эрүүл мэндээрээ хохирсон даатгуулагч иргэнд эмнэлгүүд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлээд, төлбөрийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг. ЭМДЕГ цагдаа, прокурор,…
-
51 байршлаас 139 ТҮЦ нүүлгэн шилжүүлж байна

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн 4 дүгээр сараас нийслэл, дүүргүүдийн засаг даргын захирамжаар нүүлгэж эхэлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1278 ТҮЦ нүүлгэж, зам талбай чөлөөлсөн. Гэвч чөлөөлсөн газарт иргэд зөвшөөрөлгүйгээр дахин ТҮЦ тавьсаар байгаа юм. Тиймээс нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-аас уг…
-
А.Амартүвшин: Сургуулиудыг дахин 3 ээлжээр хичээллүүлж, 1 ангид 50, 60-аар нь чихэх нь ээ

Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин өнөөдөр (2025.08.15) нийслэлийн 341 дүгээр цэцэрлэг, 179 дүгээр бага сургууль дээр хийж буй хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийлээ. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад зарим сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаатай холбогдуулан тэрээр өчигдөр Боловсролын яаманд албан шаардлага тавьсан юм. Энэ онд 139 сургууль, цэцэрлэгийн барилга барьж эхэлсэн. Үүнээс…
-
6 иргэн мансууруулах эм хэрэглэжээ

Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сэжиг бүхий шөнийн цэнгээний газруудад 8-дугаар сараас эхлэн хяналт шалгалтын ажиллагааг явуулж буй. Тэгвэл өнгөрөгч шөнө нэр бүхий гурван шөнийн цэнгээний газар шалгалт хийжээ. Тус цэнгээний газрын ажилчид болон…
-
Төмөрзамчид 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа) сум дахь Ачааны вагон засварын депогийн хамт олон Гавьяат тамирчин Б.Ариунцэцэгийн нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа. “Улаанбаатар-Амазонс” багийн тамирчин Б.Ариунцэцэг Зүүнхараад төрж, өссөн юм байна. Түүний аав нь уг депод ажилладаг ажээ. Тэд нутгийнхаа уугуул тамирчны амжилтыг хүндэтгэж, ийн сагсанбөмбөгийн талбай нээлээ. Энэ нь төмөрзамчдад чөлөөт…
-
Эрт илрүүлгийн төсвөөс 8 тэрбум төгрөг татаж, хүүхдийн эмчилгээнд зарцуулахаар болов

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн нарийвчилсан хуваарьт өөрчлөлт орууллаа. Эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулахаар баталсан төсвөөс 8 тэрбум төгрөгийг татаж, хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээнд зарцуулахаар тус зөвлөл шийдвэрлэв. Ингэснээр ЭХЭМҮТ-д 8-12 сард мэс засал хийлгэх, дотрын эмчээс нарийн мэргэжлийн тусламж авахаар хүлээж буй 1250…
-
А.Ананд 500 сая төгрөгөөр “Сэлэнгэ бодонс” багт нэгдлээ

МСБХ-ны Үндэсний дээд лигийн “Сэлэнгэ бодонс” баг Ариунболдын Анандыг багтаа нэгтгэснээ зарлалаа. Тэд “Хасын хүлгүүд” багтай урт хугацаанд хэлэлцээр хийсний үр дүнд гэрээ байгуулжээ. Тодруулбал А.Ананд 1 жилд 500 сая төгрөгөөр “Бодонс”-т нэгдэв. Тэрээр цалингаас гадна багийнх нь мерчийг борлуулж олсон орлогоос 20% хувийг урамшуулал болгон авахаар тохиролцжээ. А.Ананд өнөөдрөөс багийнхаа бэлтгэлд гарах аж.
-
Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Дэлхийн наадамд Монголоос 25 хүн оролцоно

Япон улсын Токио хотноо 11 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд сонсголын бэрхшээлтэй тамирчдын Дэлхийн XXV наадам (Дифлимп) болно. Энэ наадамд Монгол Улсаа төлөөлөн 25 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм. Тус баг тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр МҮОХ-ноос “Токио 2025” дифлимпийн наадамд оролцох тамирчдад амжилт хүсэж, нэгдсэн бэлтгэлийн хослол болон тодорхой мөнгөн…


