time.mn

Illustration of a bird flying.
  • Б.Нэтаньяху Газын зурвас дахь цэргийн ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөгөө зөвтгөж байна

    Б.Нэтаньяху Газын зурвас дахь цэргийн ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөгөө зөвтгөж байна

    Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяху Газын зурвас дахь цэрэг, дайны ажиллагаагаа үргэлжлүүлж, Газа хотыг эзлэх төлөвлөгөөгөө өнгөрсөн баасан гарагт танилцуулсны дараа тэрээр дотоод, гадаадын хурц шүүмжлэлд өртсөн юм. Израил цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх шийдвэр гаргасныг НҮБ, Их Британи, Франц зэрэг олон орон буруушаасан. Ням гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израил-Палестины асуудлаар яаралтай хурлыг нээлттэй явуулж, хурлын үеэр Газын зурвас…

    August 11, 2025
  • “Инновацын эзэд” шоу нэвтрүүлэгт бүртгэж эхэллээ

    “Инновацын эзэд” шоу нэвтрүүлэгт бүртгэж эхэллээ

    Шинэ санаагаа шилдэг шийдлээр баяжуулан, мөрөөдлөө бодит болгохыг хүсэж яваа хэн бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Инновацын эзэд” шоу нэвтрүүлэгт урьж байна. Хүүхэд, залуусын зохион бүтээх сэтгэлгээг дэмжин хөгжүүлж, шинийг санаачлан, хийж бүтээх хүсэл эрмэлзлийг өдөөж, санаа хэрхэн инновацын бүтээгдэхүүн болдог тухай мэдлэг, мэдээллийг сурталчлан таниулах зорилготой “Инновацын эзэд” уралдаант нэвтрүүлгийн…

    August 11, 2025
  • Украиныг дэмжигч Европын холбоотон улсууд Трамп-Путины уулзалтын талаар байр сууриа илэрхийлэв

    Украиныг дэмжигч Европын холбоотон улсууд Трамп-Путины уулзалтын талаар байр сууриа илэрхийлэв

    Трамп-Путины уулзалт АНУ-ын Аляска мужид явагдахаар болсонтой холбогдуулан Украины түнш холбоотнууд болох Европын улс орны удирдагчид өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Европын удирдагчид өнгөрсөн бямба гарагаас ням гарагт шилжих шөнө хамтарсан мэдэгдэл гаргаж, мэдэгдэлдээ “идэвхтэй дипломат ажиллагаа, Украинд үзүүлэх дэмжлэг, ОХУ-ын хууль бус дайныг зогсооход чиглэсэн дарамт шахалт зэргийг хослуулсан арга барил л амжилтанд хүрч чадна”…

    August 11, 2025
  • В.Зеленский “Орост газар нутгаа өгөхгүй” гэж Трамп-Путины уулзалтын өмнө мэдэгдлээ

    В.Зеленский “Орост газар нутгаа өгөхгүй” гэж Трамп-Путины уулзалтын өмнө мэдэгдлээ

    Вашингтон болон Москвагийн зүгээс өнгөрсөн бямба гарагт Трамп-Путины уулзалтын тов, байршлыг албан ёсоор зарласнаас хэдхэн цагийн дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский Орост Украины газар нутгаас тасдаж өгөх аливаа энхийн төлөвлөгөөг эсэргүүцэх болно гэдгээ мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн баасан гарагт албан ёсоор мэдэгдэл хийж, энэ сарын 15-ны өдөр Аляска мужид ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, энхийн гэрээний…

    August 11, 2025
  • “AFC Challenge league” тэмцээний урьдчилсан шатны тоглолтын зөвлөгөөн боллоо

    “AFC Challenge league” тэмцээний урьдчилсан шатны тоглолтын зөвлөгөөн боллоо

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд “AFC Challenge League” тэмцээний тоглолт эргэн ирж байна. Тодруулбал маргааш буюу наймдугаар сарын 12-ны өдөр 2024-2025 оны Монголын Дээд лигийн аварга “СП Фалконс” клуб өөрийн талбайдаа Тайваний Тайчунг Футуро багийг хүлээн авч тоглоно. Тус тоглолтын техникийн зөвлөгөөн өнөөдөр болж, багийн төлөөлөл болон дотоодын зохион байгуулагчдад Азийн хөлбөмбөгийн…

    August 11, 2025
  • Хичээлийн жил эхлэхэд шинээр 15 сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулна

    Хичээлийн жил эхлэхэд шинээр 15 сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулна

    НЗД-ын орлогч А.Амартүвшин хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 139 сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж буй бөгөөд хичээлийн жил эхлэхэд 15 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна гэв. НЗД-ын орлогч А.Амартүвшин: Энэ ондоо багтаа 20 сургуулийг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна. Ингэснээр…

    August 11, 2025
  • “Байр түрээслүүлнэ“ гэх нэрийдлээр бусдыг залилах гэмт хэрэг нэмэгдэж байна

    “Байр түрээслүүлнэ“ гэх нэрийдлээр бусдыг залилах гэмт хэрэг нэмэгдэж байна

    Жил бүрийн наймдугаар сард их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөдөлгөөн нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн “Байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Өнгөрсөн оны 8 дугаар сард цагдаагийн байгууллагад “Орон сууц түрээсэлнэ”, “Хажуу өрөө түрээсэлнэ” гэх зараар залилах гэмт хэрэг нийт 62 бүртгэгджээ. Үүний…

    August 11, 2025
  • Т.Жамбалцэрэн: Гангаас шалтгаалж энэ жил баруун бүсийн 4 аймаг, төвийн бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна

    Т.Жамбалцэрэн: Гангаас шалтгаалж энэ жил баруун бүсийн 4 аймаг, төвийн бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна

    Улсын онцгой комиссын III хуралдаан болж, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ. Энэ үеэр ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн аймаг орон нутгийн өвөлжилийн бэлтгэл ажлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Тэрбээр “Монгол орны нийт газар нутгийн 30 орчим хувь гантай байна. Өдөр хэт халан, шөнө хөрөн, агаарын хэмийн зөрүүгээс шалтгаалж,…

    August 11, 2025
  • Г.Монголжин Дэлхийн наадамд 4-р байрт орлоо

    Г.Монголжин Дэлхийн наадамд 4-р байрт орлоо

    4 жилд нэг удаа болдог Дэлхийн 12 дугаар спортын наадам БНХАУ-ын Чэндү хотноо гурван өдрийн өмнө эхэлсэн. Наадмын жюү жицүгийн төрөлд холбооны ранкаараа уригдан анх удаа оролцсон Г.Монголжин дөрөвдүгээр байрт орлоо. Тэрээр хэсэгтээ Филиппин, Канад улсын тамирчдыг ялж, хэсгийн аваргын төлөө Швед улсын тамирчин Схолин Амтридтай барилдсан. Ингээд хүрэл медалийн төлөө Унгарын тамирчинтай барилдаж ялагдсанаар Дэлхийн…

    August 11, 2025
  • “SG Apes” дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж чадах уу

    “SG Apes” дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж чадах уу

    Монголын сагсанбөмбөгийн холбооны 2025-2026 оны улирлын Үндэсний дээд лиг 10 дугаар сарын 1-ний өдөр хөшгөө нээнэ. Лигийн шинэ улирал хаяанд ирсэн энэ өдрүүдэд багууд шинэ бүрэлдэхүүнээ зарлаж, тамирчдын шилжилт хөдөлгөөн эрчимжиж байна.      Энэ зун хамгийн сайн ажилласан баг яах аргагүй “SG Apes”. Тус багийн гэнэтийн бэлэг дуусаагүй гэдгийг багийн эзэн О.Мөнхжин мэдэгдээд буй. Тэд…

    August 11, 2025
←Previous Page
1 … 582 583 584 585 586 … 2,180
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress