-
Трамп Энэтхэг улсад 25%-ийн тариф ногдуулна

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд 25%-ийн тариф ногдуулж, зарим нэр төрлийн импортод 50 хүртэлх хувийн татвар хураахаар болж, мөн ОХУ-тай худалдаа хийсний төлөө “шийтгэл” ногдуулахаар болсон талаараа мэдэгдсэн байна. Д.Трамп лхагва гарагт өөрийн нийгмийн сүлжээний Truth Social хуудсанд энэ талаар нийтэлсэн бөгөөд Энэтхэг улсад ногдуулсан тарифын бодлогыг 8-р сарын 1-ний баасан гарагаас хэрэгжүүлж эхлэхээр…
-
Оззи Осборн агсны гэр бүлийнхэн, шүтэн бишрэгчид түүнийг эцсийн замд нь үдлээ

Лхагва гарагт Английн Бирминхэм хотноо домогт рок дуучин Оззи Осборн агсныг эцсийн замд нь үдэх ёслолын арга хэмжээ зохиогдсон байна. Оззи Осборны гэр бүлийн гишүүд болно шүтэн бишрэгчид нь Бирминхэм хотын төвд орших Black Sabbath Bridge буюу дуучны хамтлагийн нэрээр нэрлэсэн гүүрэн дээр олон мянгаараа цугларч, цэцэг болон дурсгалын зүйлс тавьж, лаа асааж, хүнд метал…
-
Зелжко Васеливич Үндэсний дээд лигийн “Монголианс” багийг дасгалжуулна

МСБХ-ны 2024-20255 оны улирлын шилдэг дасгалжуулагч Зелжко Васеливич “Mongolians Basketball Team” багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болжээ. Харин өнгөрсөн улирал “Монголианс” багийг удирдаж 2025-2026 оны улиралд Үндэсний Дээд лигт тоглох боломжтой болгож дэвшүүлсэн Д.Лхагваа туслах дасгалжуулагчаар ажиллах аж. Зелжко Васеливичийн хувьд Үндэсний дээд лигийн аварга “Хасын Хүлэгүүд” багийг хоёр улирал дараалан удирдсан туршлагатай мэргэжилтэн билээ. Харин…
-
Эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байр түрээслэн орогнож байхад нь баривчилж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх этгээд нь цахим орчинд “Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан бусдыг залилсан бөгөөд урьдчилсан байдлаар 250 орчим удаагийн үйлдэл тогтоогджээ. Тиймээс ард иргэдийг…
-
2026 оны улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг татан оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүлж байна. 2026 оны улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс орон…
-
Цэцэрлэгийн бүртгэл Даваа гарагт эхэлнэ

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлтийг ирэх Даваа гарагаас буюу наймдугаар сарын 04-ний өдрөөс наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал “E-MONGOLIA” системээр дамжуулан хүлээн авахаар болсон. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхэд цэцэрлэгт хамрагдана гэсэн тооцоо гарснаас 135,582 хүүхэд нь нийслэлд хамрагдах юм. Боловсролын ерөнхий газраас эцэг, эх асран хамгалаагч нарт хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг…
-
Монгол хүн Дэлхийн шилдэг клубүүдийн тоглолтыг зохион байгуулав

Хонг Конг Улсад 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн анхаарлыг татсан, улирлын өмнөх олон улсын нөхөрсөг тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө. Тодруулбал нөхөрсөг тоглолтуудад Европ тивийн төдийгүй Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй, олон сая хөгжөөн дэмжигчтэй Ливерпүүл (Liverpool FC), Арсенал (Arsenal FC), Тоттенхэм Хотспур (Tottenham Hotspur), болон АС Милан (AC…
-
Л.Маршан Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж буй. Өдгөө 23 настай ч олимп, Дэлхийн аваргаас 22 медаль хүртсэн Францын залуу тамирчин Л.Маршан 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тэрээр 1:52.69 минутад барианд орсноор 2011 онд Америкийн тамирчин Райан Лохтегийн тогтоосон дээд амжилтыг эвдэж, 1.31 секундээр ахиулсан байна. Тэрээр өнгөрсөн…


