-
Стокгольм хотноо зохиогдсон АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит яриа хэлэлцээ өндөрлөв

Шведийн нийслэл Стокгольм хотноо хоёр өдрийн турш үргэлжлэн зохиогдсон Америк-Хятадын худалдааны ээлжит яриа хэлэлцээ мягмар гарагт өндөрлөсөн байна. Талууд өнгөрсөн 5-р сард харилцан ногдуулсан зарим тарифыг 90 хоногийн хугацаанд түр зогсоосон бөгөөд дээрх хугацаа дуусахаас өмнө буюу ирэх сарын 12-ноос өмнө амжиж худалдааны гэрээ хэлэлцээр байгуулахыг оролдож байгаа юм. Энэ удаагийн хэлэлцээнд оролцсон Хятадын худалдааны…
-
Ширээний теннисчид олон улсын цугларалтад хамрагдана

Зүүн Азийн Үндэсний Олимпын Хороодын холбооноос зохион байгуулж буй “EAOC Youth Table Tennis Training Camp” буюу Залуучуудын ширээний теннисний олон улсын цугларалтад Монголын ширээний теннисний холбооны 4 тамирчин, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ. Энэхүү цугларалт нь ирэх сарын 1-10 нд БНХАУ-ын Харбин хотноо болох аж. Олон улсын хамтарсан цугларалтад оролцох баг тамирчдыг МҮОХ-ны тэргүүн…
-
Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

Жүжигчин Пак Бо Гумыг БНСУ-ын аялал жуулчлалын хүндэт элчээр албан ёсоор томилжээ. БНСУ-ын аялал жуулчлалын яамнаас “Хэзээ ч дуусашгүй Солонгос” уриан дор кампанит ажлаа эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд Бо Гумын тоглосон хоёр сурталчилгааны бичлэгийг олон нийтэд цацсан байна. БНСУ-д саяхан гарсан ой хээрийн түймэр, онгоцны сүйрэл, урьд өмнө тохиолдож байгаагүй аадар бороо зэрэгт нэрвэгдсэн бүс…
-
Д.Амарбаясгалан: Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2025.07.29) Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Маяа Риникертэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцар улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь итгэлт түнш бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэхийг эрмэлздэг гэв. Монгол Улсад ардчилал, эрх зүйт төр,…
-
Их Британи улс 9-р сард Палестиныг улс гэж хүлээн зөвшөөрнө

Их Британийн ерөнхий сайд Кир Стармер ирэх 9-р сард Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх талаар мягмар гарагт албан ёсны мэдэгдэл хийлээ. Тэрээр мэдэгдэлдээ хэрвээ Израил улс Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрч, тус бүс нутагт үүсээд буй хүмүүнлэгийн хямралыг зогсоож, “хоёр улсын шийдэл”-ийн дагуу урт хугацааны тогтвортой энх тайван, хөгжил цэцэглэлтэд чиглэсэн бодитой арга хэмжээ…
-
Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа. Тус барилга нь тэнхлэгээрээ 16.0м x 12.0м хэмжээтэй, зоорьгүй гурван давхар, цутгамал төмөр бетон каркасан бүтээцтэй. Камерын хяналтын төв ашиглалтад орсноор иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагыг гэмт халдлага, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чухал ач холбогдолтой юм. Дүүргийн…
-
Төсөвт иргэдийн саналыг тусгана гэдэг хий “попрол” байх вий!

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч эхлэх талаар мэдээлэл өгсөн юм. Манай улс сүүлийн 20 гаруй жил төсвөө чамбай баталж чадалгүй жил бүр 1-2 удаа тодотгож ирсэн уламжлалтай. Төсвөө төлөвлөж чаддаггүй энэ алдаагаа засахын тулд төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг албажуулж цалинтай болгоод тогтмол…
-
Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраалаа

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.30/ 12:00 цагийн байдлаар 11 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-1, Хүдэр суманд-3 буюу нийт 4 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-2, Мандал суманд-1 буюу 7 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна. Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн…


