time.mn

Illustration of a bird flying.
  • Олон улсын уул уурхайн үзэсгэлэн рүү автобус үнэгүй үйлчилнэ

    Олон улсын уул уурхайн үзэсгэлэн рүү автобус үнэгүй үйлчилнэ

    “MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга арга хэмжээний оролцогчдод зориулан, автобусаар үнэгүй үйлчилж байна. Тус арга хэмжээнд эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгчид, хайгуулчид, геологийнхон, техник технологийн шилдгүүд цугладаг томоохон арга хэмжээ юм. БНХАУ, Канад, Их Британи зэрэг уул уурхай өндөр хөгжсөн орнуудын…

    September 11, 2025
  • Байранд гал гарч, 59 настай эрэгтэй угаартжээ

    Байранд гал гарч, 59 настай эрэгтэй угаартжээ

    Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт өчигдөр орой айл шатав. Уг галын дуудлага 9-р сарын 10-ны 22:06 цагт гал сөнөөгчдөд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, байрны гал тогоо болон тагт бүрэн шатаж байсан аж. Уг галд 59 настай эрэгтэй угаартсан байна. Түүнийг БОЭТ-д хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 8 том хүн, 4 хүүхдийг гаргажээ.

    September 11, 2025
  • Зүтгүүр осолдож, жолооч нь жолооны хүрдэндээ хавчуулагджээ

    Зүтгүүр осолдож, жолооч нь жолооны хүрдэндээ хавчуулагджээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд өнөө өглөө зам тээврийн осол гарлаа. ND4240 маркийн зүтгүүр осолдож, иргэн Б /49 настай, эрэгтэй/ машины төмөр хийцэд хавчуулагдсан байна. Түүнийг хүмүүс гаргаж авч чадаагүй тул 06:36 цагт аврагчдад ханджээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид уг хүнийг эсэн мэнд гаргаж, Сонгинохайрхан дүүргийн яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгөв.

    September 11, 2025
  • “Халзанбүрэгтэй”-н сонсголд Ховдын Мянгадаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав

    “Халзанбүрэгтэй”-н  сонсголд Ховдын Мянгадаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав

    Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзанбүрэгтэй” ордын ашиглалтын талбайн орчин, нөхцөлтэй Монгол Улсын Их Хурлаас “Халзанбүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, эрсдэлийг нарийвчлан судлах асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 9 дүгээр сарын 23-нд зохион байгуулахаар товлолоо. Энэ ордын талаарх сонсголд Мянгад сумын иргэд, аймгийн иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудаас төлөөлөл болгож, 50 иргэнийг оролцуулах хүсэлтэй байгаагаа…

    September 11, 2025
  • Толгойт дэд төвийг Гар урлалын нэгдсэн төв болгоно

    Толгойт дэд төвийг Гар урлалын нэгдсэн төв болгоно

    Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, төсөл”-ийн хүрээнд байгуулагдсан Толгойт дэд төвийг Гар урлалын нэгдсэн төв болгон хөгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ ажлын хүрээнд өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, бойжуулах зорилгоор гар урлалын чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг гар урлаачдыг…

    September 11, 2025
  • Автобус засварчид ур чадвараараа өрсөлдөж байна

    Автобус засварчид ур чадвараараа өрсөлдөж байна

    Нийтийн тээврийн салбарын инженер техникийн ажилтнуудын дунд “Ютонг техник-2025” засвар үйлчилгээний ур чадварын тэмцээн зохион байгуулж байна. Өчигдөр эхэлсэн энэ тэмцээнд “Ютонг” компанийн төв оффис болох Жэнзоу хотод автобусны засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, нийтийн тээврийн 17 байгууллагын 34 инженер, 17 байгууллагын 34 инженер, техникийн ажилтан оролцож байна. Тэд өнгөрсөн жил нийтийн тээврийн үйлчилгээнд…

    September 11, 2025
  • Эмнэлгийн хуудсыг аймаг, дүүрэг харгалзахгүйгээр олгодог боллоо

    Эмнэлгийн хуудсыг аймаг, дүүрэг харгалзахгүйгээр олгодог боллоо

    Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалтыг аймаг, дүүрэг харгалзахгүйгээр хянах цахим зохицуулалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газар нэвтрүүллээ. Аймаг, дүүргийн хүн амын тооноос хамааран эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалт хийх магадлагч эмчийн ачаалал харилцан адилгүй байдаг. Үүнээс шалтгаалан зарим тохиолдолд иргэд, даатгуулагчдад хүргэх нийгмийн даатгалын үйлчилгээ удаашрах, хүлээх болдог.…

    September 11, 2025
  • “Шилдэг сэтгэл судлаач” уралдаан шилдгээ шалгарууллаа

    “Шилдэг сэтгэл судлаач” уралдаан шилдгээ шалгарууллаа

    Хил хамгаалах байгууллагын “Шилдэг сэтгэл судлаач” болзолт уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2025.09.10 ХХЕГ-т зохион байгуулагдаж дүнгээ гаргажээ. Тэмцээний тэргүүн байрт Хилийн цэргийн 0130 дугаар ангийн Сэтгэл зүйн бэлтгэлийн офицер, дэслэгч Б.Цэрэнбямба, хоёрдугаар байрт Хилийн цэргийн 0108 дугаар ангийн Социологи, сэтгэл зүйн бэлтгэлийн ахлах ажилтан, ахлах дэслэгч Г.Алтансувд, гутгаар байрт Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн Социологи,…

    September 11, 2025
  • Айлын 10 сартай охиныг хөнөөсөн хэрэгтний ялыг хэвээр нь үлдээжээ

    Айлын 10 сартай охиныг хөнөөсөн хэрэгтний ялыг хэвээр нь үлдээжээ

    Айлын 10 сартай хүүхдийг “Уйллаа” гэх шалтгаанаар энэ оны 2 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө хутгалж хөнөөсөн хэргийг шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр боллоо. Иргэн П эхнэртэйгээ энэ оны 2 дугаар сарын 2-нд Төв аймгийн Б суманд найзындаа очжээ. Тэрээр тэр шөнө найзтайгаа архи уусан аж. Шөнө нь…

    September 11, 2025
  • Тайшир сумын ЗДТГ шинэ байртай болов

    Тайшир сумын ЗДТГ шинэ байртай болов

    Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргын Тамгын газар шинэ байртай боллоо. Уг барилгыг улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр барьжээ. Шинэ байрны нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Б.Түвшин, аймаг, сумын удирдлагууд болон иргэд оролцсон юм.

    September 11, 2025
←Previous Page
1 … 632 633 634 635 636 … 2,343
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress