-
“ЛОС АНЖЕЛЕС-2028” олимпын наадмын хуваарь гарлаа

Зуны олимпын XXXIV наадам 2028 оны долдугаар сарын 14-30-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо болно. Хэдийгээр олимпын наадмын нээлт долдугаар сарын 14-нд болох ч долдугаар сарын 12-ноос уралдаан тэмцээнүүд эхэлнэ. Тухайлбал хөлбөмбөг, сагсанбөмбөг, рагби-7, гандбол, крикет, зүлгэн дээрх хоккей, усан поло төрлүүдийн хэсгийн тоглолтууд энэ өдөр эхлэх юм. Харин хамгийн анхны медалийн эзэд долдугаар…
-
Авто тээврийн салбарын 100 жилийн ойн барилдаанд О.Хангай, Р.Пүрэвдагва, Б.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд бүртгүүлжээ

Aвто тээврийн салбарын 100 жилийн ойн баярын арга хэмжээ 2025 оны долдугаар сарын 18, 19-нд болох гэж байна. Мөн Хүй долоон худагт Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан долдугаар сарын 19-нд болно. Тус барилдааны түрүү бөхийн автомашинаар шагнах бол үзүүр…
-
Камеруны 92 настай ерөнхийлөгч Бияа сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ

Африкийн Камерун улсын ерөнхийлөгч Пол Бияа өөрийн нийгмийн сүлжээний хуудсаар дамжуулан ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн, өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр уг мэдэгдлээ өөрийн Х хуудсандаа франц болон англи хэл дээр өнгөрсөн ням гарагт нийтэлжээ. Мэдэгдэлдээ тэрээр ард түмнийхээ төлөө улс эх оронд нь тулгарч буй сорилтыг давахын тулд ахин нэрээ дэвшүүлж байгаагаа онцолсон байна.…
-
Тайванийн F4 хамтлаг тайзнаа эргэн ирэв

2001 онд дэлгэцнээ гарч байсан “Meteor Garden” буюу “Солирын од” цувралаараа алдаршиж байсан Тайванийн F4 хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр тайзнаа эргэн ирж тоглон шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсан байна. F4 хамтлагийн гишүүд болох Жерри Ян, Ванесс Ву, Вик Чоу, Кен Чу нар өнгөрсөн бямба гарагт зохиогдсон Тайванийн Mayday хэмээх рок хамтлагийн тоглолтын дундуур бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа…
-
Ким Жон Ун Украины дайнд ОХУ-ыг дэмжиж байгаагаа дахин батлав

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Украины дайнд Москвад бүрэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ дахин батласан байна. Тэрээр өнгөрсөн ням гарагт нийслэл Пхеньян хотноо айлчилсан ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзах үеэрээ ийнхүү мэдэгджээ. Умард Солонгосын удирдагч мөн “Оросын арми, ард түмэн улс орныхоо нэр төр, үндсэн ашиг сонирхлыг хамгаалах ариун үйлсэд ялалт байгуулна…
-
АНУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах Patriot систем илгээж, Д.Трамп ОХУ-д 100%-ийн тариф ногдуулна хэмээн сүрдүүллээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийг Украинд илгээх талаараа өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин наанаа сайхан зүйл ярьчихаад, орой нь Украиныг бөмбөгдөж байгаа” тул Украин улсад шаардлагатай байгаа зэвсгийн тусламжийг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Хэдийгээр Трамп хичнээн ширхэг Patriot систем Украинд нийлүүлэхээ тодорхой мэдээлээгүй ч зардлыг нь Европын Холбоо…
-
Анхны Birkin загварын цүнх дуудлага худалдаагаар 10 сая ам.доллар хүрч зарагджээ

Францын тансаг зэрэглэлийн Hermès брэндийн 1984 оны анхны Birkin загварын цүнх өнгөрсөн долоо хоногт Францын нийслэл Парис хот дахь Сотби-гийн дуудлага худалдаагаар 8.58 сая евро буюу 10 сая ам.доллар хүрч зарагдсан байна. Алдарт дуучин, жүжигчин Жейн Биркинд зориулан Hermès брэндийн зүгээс анх бүтээж өгч байсан, хувцас загварын орчин үеийн түүхийн үнэт өв гэж хэлж болох…
-
К-поп хамтлагийн гишүүн асан хүчингийн хэргээр хорих ял авчээ

Өмнөд Солонгосын NCT хамтлагийн гишүүн асан, к-поп дуучин Тэил хүчингийн хэргээр 3 жил 6 сар хорих ял сонссон байна. 31 настай Тэил болон И, Хон хэмээх бусад 2 хүний бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг Сөүл хотын дүүргийн шүүхээс “маш хүнд, ноцтой гэмт хэрэг” үйлдсэн хэмээн тодорхойлсон боловч прокуроруудын зүгээс яллахыг хүссэн 7 жил хорих ялыг “анх…


