-
АНУ-ын Конгресс ерөнхийлөгч Трампын татварын хуулийг батлав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын боловсруулсан “Нэгэн, том, гайхалтай хууль” хэмээн нэрлэсэн татвар болон төсвийн тухай хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимын гишүүд пүрэв гарагт санал хураан батласан байна. Төлөөлөгчдийн танхимын санал хураалтын үеэр Бүгд найрамдах намын 2-оос бусад бүх гишүүд дэмжсэн санал өгсөн бол Ардчилсан намын бүх гишүүн эсрэг санал өгч, 218-214 гэсэн дүнгээр Трампын татвар бууруулах тухай…
-
Д.Трамп: Цагаан ордны зүлэгт талбайд UFC-ийн тэмцээнийг зохион байгуулна

АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойг тохиолдуулан UFC холбооны тэмцээнийг Цагаан ордны нутаг дэвсгэрт зохион байгуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ. Энэхүү тэмцээн нь ирэх онд тохиох АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурсны 250 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “America 250” хэмээх өргөн цар хүрээтэй баярын хөтөлбөрийн нэг хэсэг байх юм.…
-
Холливудын алдарт жүжигчин Майкл Мэдсен 67 насандаа таалал төгсжээ

Холливудын алдарт жүжигчин Майкл Мэдсен 67 насандаа таалал төгслөө. Түүнийг Калифорни мужийн Малибу хот дахь гэрээс нь орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө нас барсан байдалтай олсон бөгөөд дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагчид түүнийг нас барсныг пүрэв гарагийн өглөөний 08:25 цагт бүртгэжээ. Жүжигчний хувийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Майкл Мэдсен зүрхний шигдээсийн улмаас таалал төгссөн гэж Америкийн…
-
Японы баруун өмнөд хэсгийн аралд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

Япон улсын баруун өмнөд хэсгийн Кагошима мужийн Токара бүлэг аралд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тухайн бүс нутагт өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд 1000 гаруй чичиргээ мэдрэгдсэн бол орон нутгийн цагаар пүрэв гарагийн 16:13 цагийн орчимд газар хөдлөлт болжээ. Япон улсын Цаг уурын судалгааны агентлагийн зүгээс мэдэгдсэнээр газар хөдлөлтийн голомт Токара арлын эргийн…
-
Путин, Трамп нар утсаар ярилцав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар пүрэв гарагт утсаар холбогдон ярилцаж, хоёр талын харилцаа, Украины асуудал, Ойрхи Дорнодын байдал, Сирийн асуудлаар санал бодлоо солилцжээ. Утсаар ярилцах үеэр Москва-гийн зүгээс Украины дайныг өндөрлүүлэх асуудлаар яриа хэлэлцээ явуулахыг хүсэж байгаа ч энэ дайн гарах болсон язгуур шалтгаануудыг шийдвэрлэх үндсэн зорилгоосоо ухрахгүй гэдгээ Путин Трампад илэрхийлснийг ОХУ-ын…
-
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Вьетнам улстай худалдааны гэрээ байгуулснаа зарлав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Вьетнам улстай худалдааны гэрээ байгуулснаа лхагва гарагт зарлаж, шинэ гэрээний дагуу АНУ Вьетнамын импортод 20 хувийн тариф ногдуулахаар болсныг мэдэгджээ. Трампын өмнө нь зарласан тарифын бодлогын дагуу Вьетнамаас АНУ-д орж ирэх бараа бүтээгдэхүүнд 46 хувийн тариф ногдуулахаар болоод байсан бөгөөд тус тариф ирэх долоо хоногоос эхлэн хэрэгжих гэж байсан юм. Тэгвэл хоёр…
-
“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн нь монгол дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч…
-
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 1212 тохиолдол бүртгэгдсэний 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна. Энэ хугацаанд үерийн нийт 501 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 54 хүн амь насаа алдаж, 4241 гэр усанд автаж, 51.131 толгой мал хорогдож, 44.4 сая төгрөгийн хохирол учирчээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ус цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн тоо, давтамж, эрчим нэмэгдэж, хөрс, ургамал…
-
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.07.04) Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, С.Замира, Д.Рэгдэл, А.Ариунзаяа, У.Отгонбаяр, М.Сарнай, Н.Батсүмбэрэл, М.Мандхай нар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүнсний сав, баглаа боодол, бордоо, ургамал хамгааллын бодис ашиглах хяналтыг сайжруулах, эрсдэлийн үнэлгээ…

