time.mn

Illustration of a bird flying.
  • Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө

    Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө

    “Эрдэнэс Тавантолгой” ХК “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн” тухай хуулийн дагуу нүүрсний борлуулалтыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, өрсөлдөөний зарчмаар цахимаар явуулж байна. 2025 оны эхний хагас жилд нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор борлуулалт буурч, эхний 6 сарын байдлаар 10.2 сая тн нүүрс борлуулсан.Зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан худалдааны болон тээврийн оновчтой бодлогыг…

    July 4, 2025
  • Рашелл Стийл: Монголд ирээд сэтгэлийн минь шарх эдгэх шиг болсон

    Рашелл Стийл: Монголд ирээд сэтгэлийн минь шарх эдгэх шиг болсон

    АНУ-ын тэр тусмаа олон улсад нэр хүндтэй гэрэл зурагчин, профессор Рашелл Стийлийг урьж ярилцлаа. Тэрээр сэтгэл хөдлөлөөр баялаг өгүүлэмжтэй, адал явдалт аяллуудаа хар цагаан өнгөөр гэрэл зургийн хальсанд буулгадаг гэдгээрээ алдартай. Тэгвэл мастер гэрэл зурагчин Рашелл Стийл “Монгол орноор ба түүнээс цааш аялсан тэмдэглэл” бие даасан үзэсгэлэнгээ өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд толилуулсан юм. ————————————————————————– Сэтгэлийн…

    July 4, 2025
  • Э.Батшугар: Хар жагсаалтыг халж зээлдэгчийг онооны системээр үнэлдэг болно

    Э.Батшугар: Хар жагсаалтыг халж зээлдэгчийг онооны системээр үнэлдэг болно

    УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай тэтгэврийн зээлийн асуудлаар ярилцлаа. ———————————————————————— -Таны хувьд Монголбанкны үйл ажиллагааг хэн хүнээс илүү сайн мэддэг гишүүдийн нэг. Эдийн засагч хүн. Энэ утгаараа тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар ахмадууд шүүмжлэлтэй хандаж байна. Энэхүү зээлийг 100 хувь чөлөөтэй олгочиход ер нь яагаад болдоггүй юм бэ? -Чөлөөтэй тавих нь зөв…

    July 4, 2025
  • Хөлбөмбөгчид гашуудаж байна

    Хөлбөмбөгчид гашуудаж байна

    Өчигдөр хөлбөмбөгийн спортынхны төдийгүй Дэлхийн нийтэд Португалын шигшээ баг, Английн “Ливерпүүл” багийн довтлогч Диогу Жотагийн амь насаа алдсан тухай мэдээлэл сэтгэл сэрдхийлгэм үйл явдал боллоо. Өдгөө дөнгөж 28 настай, туршлагатай ирээдүйтэй залуу тамирчин Жота амиа алдсанд хөлбөмбөгчид гашуудаж байна. Тэрээр өнгөрсөн зургадугаар сард Португалын шигшээ багийнхаа хамтаар “Үндэстнүүдийн лиг”-т түрүүлж, хоёр дахь цомоо өргөж, мөн…

    July 4, 2025
  • Д.Амарбаясгалан: Монголбанк жилийн дотор шийдвэрээ хэд хэд өөрчилж тогтворгүй байдал үүсгэдгээ болих хэрэгтэй

    Д.Амарбаясгалан: Монголбанк жилийн дотор шийдвэрээ хэд хэд өөрчилж тогтворгүй байдал үүсгэдгээ болих хэрэгтэй

    УИХ-ын нэгдсэн чуулганаар 2025 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны эргэж буцсан шийдвэрийн талаар шүүмжилж байр сууриа илэрхийлээ. Тэрээр “Тэтгэвэр барьцаалсан зээлтэй холбоотой ор орлогын харьцаагаа хэдхэн сарын дотор ахин дахин өөрчилж нь зохимжгүй юм. Анх өр орлогын харьцааг 50/50 болгож байхдаа инфляц хөөрөгдөхгүй, ханш алдахгүй гэж шийдвэр…

    July 4, 2025
  • Бага насны хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амиа алдаж байна

    Бага насны хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амиа алдаж байна

    Сүүлийн 10 жилд гол, усны осолд өртөж амь насаа алдсан иргэдийн 28 хувийг бага насны хүүхэд эзэлсэн судалгаа гарчээ. Тодруулбал бага насны хүүхэд гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж, амь насаа алдах тохиолдол жилээс жил нэмэгдэж байгаа учир эцэг, эх асран хамгаалагчдыг хариуцлагатай байхыг ОБЕГ-аас анхааруулав. Асран хамгаалагчид гол, нуурын эрэг дагуу аялж,…

    July 4, 2025
  • Улаанбурханы хавьтал болсон 89855 хүн байна

    Улаанбурханы хавьтал болсон 89855 хүн байна

    Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр энэ оны долоодугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11429 хүрээд байна. Үүнээс 10076 хүн эдгэрсэн бол 554 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дийлэнх нь дунд 446, хөнгөн 69  байгаа бол 37 нь хүнд, хоёр нь нэн хүнд байгаа талаар тус…

    July 4, 2025
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

    Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Тарвагатай” гэдэг газар гарсан ой, хээрийн гал түймрийг өнөөдөр өглөөний 08:45 цагт бүрэн унтраажээ. Харин тус аймгийн Ерөө, Мандал суманд гарсан 3 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 368 алба хаагч, 31 автомашин, 1 нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангийн 49 хүн, 7 автомашинтай, нийт 417 хүн, 38 автомашинтай ажиллаж байна.

    July 4, 2025
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадаад валютын нөөцийг андуурч мэдээлжээ

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадаад валютын нөөцийг андуурч мэдээлжээ

    Өчигдөр /2025.07.03/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зээлийн хүү болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан. Тэрбээр энэ үеэрээ “Өнөөдөр Монгол Улсын гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байна” гэж мэдээлсэн нь олны анхаарлыг ихээр татcан юм. Тэгвэл Монголбанкны албан ёсны сайтад  Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум…

    July 4, 2025
  • “Senzu” өнгөрсөн сарын Дэлхийн шилдэг тоглогч боллоо

    “Senzu” өнгөрсөн сарын Дэлхийн шилдэг тоглогч боллоо

    “The Mongolz” багийн тамирчин М.Азбаяр буюу “Senzu” “CS”-ийн хамгийн том вебсайт болох “HLTV” болон “Thunderpick”-ийн нэрэмжит өнгөрсөн сарын Дэлхийн шилдэг тоглогчоор шалгарчээ. Шилдэг тоглогчийн шагналд түүнтэй хамт “Vitality” багийн ZywOo, ropz болон “Spirit”-ийн donk зэрэг гурван тамирчин өрсөлдсөн байна. Senzu-ын хувьд өнгөрсөн сард АНУ-д болсон Остин Мэйжорын “EVP”-ээр (үнэ цэнтэй тоглогч) тодорсон. Мөн “G2” багтай…

    July 4, 2025
←Previous Page
1 … 682 683 684 685 686 … 2,194
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress