time.mn

Illustration of a bird flying.
  • Танилц: Өнөөдөр орох борооны прогноз

    Танилц: Өнөөдөр орох борооны прогноз

    Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 20-ны өдөр нутгийн төв хэсгээр, 21-нд Төв аймгийн зүүн, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар усархаг бороо үргэлжлэн орно. Болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулж байна.

    August 20, 2025
  • Төв аймгийн Баян-Өнжүүлд 35 мм буюу хамгийн их бороо оржээ

    Төв аймгийн Баян-Өнжүүлд 35 мм буюу хамгийн их бороо оржээ

    Өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн хэсгээр 0-35 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орлоо. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн ихийг нь танилцуулъя.

    August 20, 2025
  • “The MongolZ”-ын залуус ээлжит тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

    “The MongolZ”-ын залуус ээлжит тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

    Саудын Араб улсын Рияад хотноо “Esports World Cup 2025” наадмын Counter-Strike төрлийн тэмцээн өнөөдөр эхлэх гэж байна. $1,250,000-ийн шагналын сантай энэхүү тэмцээнд нийт 16 баг оролцож байгаагаас 15 нь чансааны оноогоор уригдан өрсөлдөж буй. “The MongolZ”-ын залуус шөвгийн 16-ын тоглолтод “GamerLegion” багтай тоглохоор учраа таараад байна. Хоёр багийн тоглолт өнөөдөр орой 19:00 цагаас эхэлнэ. Тэмцээн…

    August 20, 2025
  • Сургуульд 3324, цэцэрлэгт 1147 багш дутагдалтай байна

    Сургуульд 3324, цэцэрлэгт 1147 багш дутагдалтай байна

    Боловсролын ерөнхий газрын мэдээгээр ирэх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 3324 багш дутагдалтай байна. Үүний 1590 нь нийслэлд хэрэгтэй байгаа аж. Цэцэрлэгийн 1147 багш, ажилтан хэрэгтэй байгаагийн 339 нь бүлгийн багшийн орон тоо байна. Үүний 685 нь нийслэлд оногдож байна. Нийслэлд бүлгийн 202 багшийн сул орон тоо байгаа аж. 2024-2025 оны хичээлийн жилд багш…

    August 20, 2025
  • Салах мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны оны шилдэг тоглогч боллоо

    Салах мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны оны шилдэг тоглогч боллоо

    Ливерпүүлийн тоглогч Мохамед Салах (PFA) Английн мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны оны шилдэг тоглогчийн шагналыг хүртлээ. Ингэснээр Салах энэ шагналыг гурав дахь удаагаа хүртсэн анхны тамирчин болж байна. Өдгөө 33 настай тэрээр өнгөрсөн улиралд “Ливерпүүл”-ийг аварга болоход гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Түүний хувьд нийт 38 тоглолтод оролцохдоо 29 гоол оруулж, 18 оновчтой дамжуулалт өгсөн. Мөн Салах Премьер…

    August 20, 2025
  • Ж.Золжаргал: Бүх асуудлыг шийдэж чадахгүйгээс хойш боловсрол, эрүүл мэндийн чиглэлд гол анхаарлаа хандуулна

    Ж.Золжаргал: Бүх асуудлыг шийдэж чадахгүйгээс хойш боловсрол, эрүүл мэндийн чиглэлд гол анхаарлаа хандуулна

    Улсын Их хурлын гишүүн Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Төр засаг эрчим хүчний асуудлаа шийдэхийг оролдож, шинээр станцууд барьж байгуулж байна. Гэвч хангалттай биш гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл хэзээ бид тог тасрах айдасгүй, дулаан өвөлжих боломжтой вэ? -Мэдээж станц барих нь зөв. Гэхдээ энд анхаарах ёстой чухал асуудал байна. Монгол Улс 1500 МВт цахилгаан үйлдвэрлэх…

    August 20, 2025
  • Ус зайлуулах шугамын ажилд бороо өнөөдөр дүн тавина

    Ус зайлуулах шугамын ажилд бороо өнөөдөр дүн тавина

    Улаанбаатар хот орчимд орж буй шиврээ бороо бол өргөн уудам нутгийг хамарсан аадрын үүлний зөвхөн зах сэжүүр нь л гэдгийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ. Үүнийг иргэд “Зөвхөн треллер нь” хэмээн хошигнож байна. Улаанбаатар хотод 20-35 мм хэмжээтэй орох аадар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг ч анхааруулаа. Үер усны аюул нүүрлэж магадгүйг цаг уурчид,…

    August 20, 2025
  • М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүний ажлаа өгөхөө больжээ

    М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүний ажлаа өгөхөө больжээ

    М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас татгалзахаа 5 хоногийн өмнө /2025.08.15/ цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн юм. Харин өнөөдөр тэрээр энэ шийдвэрээсээ буцаж буйгаа зарлалаа. М.Нарантуяа-Нара 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр ИЗНН-аас жагсаалтаар сонгогдсон билээ.  М.Нарантуяа-Нара: -“Ашгүй ажлаа өгөх нь” гээд алгаа хавсран баясаж байсан, эх орныг минь тоногч хулгайч нарын гар хөл болсон…

    August 20, 2025
  • Оршуулгын газрын үйл ажиллагаанд хэд хэдэн зөрчил илэрчээ

    Оршуулгын газрын үйл ажиллагаанд хэд хэдэн зөрчил илэрчээ

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Самбалхүндэв” оршуулгын төвд ажиллажээ. Самбалхүндэвийн оршуулгын газрыг 2028 он хүртэл үе шаттайгаар чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг гүйцэтгэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 11 га газрыг чөлөөлөөд байна. Мөн нийслэлийн хэмжээнд нийт 32 байршилд 1130 га газрыг оршуулгын зориулалтаар ашиглаж байна. Үүнээс зөвшөөрөлтэй 10, зөвшөөрөлгүй 7,…

    August 20, 2025
  • НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас ямар санал, дүгнэлт гаргахаа хэлэлцэнэ

    НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас ямар санал, дүгнэлт гаргахаа хэлэлцэнэ

    Засгийн газар өнөөдөр Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар “Экспортыг нэмэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл…

    August 20, 2025
←Previous Page
1 … 724 725 726 727 728 … 2,351
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress