-
Хүний хийсэн ажлыг өөрөө хийсэн мэт яриад, зөрчил илрүүлсэн хүнээ үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Өчигдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн эмнэлгийн талаар ноцтой мэдээлэл хийсэн. Үүний дараа тус эмнэлгийн захирал Г.Анхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй. Товчхондоо юу болсон талаар дурдвал СЭМҮТ-д 2024 онд АТГ-аас хяналт, шалгалт хийж эхэлсэн байна. Ийн эхэлсэн уг хяналт шалгалт мөн энэ оны хоёрдугаар сараас гуравдугаар сар хүртэл үргэлжлэхэд СЭМҮТ-ийн удирдлагууд иргэдийн төлсөн…
-
Б.Цэнгэл: Төрийн өмчит компаниудын захирал хамгийн ихдээ 30 сая төгрөгийн цалин авч байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг дээшлүүлэх үүднээс нэр бүхий 17 компаниудыг цөөлөх, 9 компанийг татан буулгаж нэгтгэх, мөн компаниудын захирлын цалин хөлс, урамшууллын системийг өөрчлөх талаар Засгийн газарт танилцуулсан байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл: 2024-2028 онд 20 компанийг үндсэн чиглэлд оруулах санал боловсруулсан. Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс…
-
Б.Ачбадрах, Н.Нандинцэцэг нар “Азийн цом”-оос хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Пёнчан хотод болж буй дугуйт цанын насанд хүрэгчдийн “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг хоёр хүрэл медаль хүртлээ. БНСУ, БНХАУ, Казахстан зэрэг долоон орны залуучууд, насанд хүрэгчдийн 100 гаруй тамирчид өрсөлдөж буй тус тэмцээнээс Б.Ачбадрах, Н.Нандинцэцэг нар анхны медалиа авлаа. 15 км тэшилт техникийн эрэгтэйчүүдийн уралдаанд Б.Ачбадрах хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн…
-
Дэлхийн анхны заг хүйтэн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Их Британид нэвтрүүлж эхэллээ

Дэлхийд анх удаагаа заг хүйтэн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Их Британи улсад даваа гарагаас нэвтрүүлж эхлээд байна. 4CMenB хэмээх тус вакцин нь нялх хүүхдийг менингит В-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор анхлан бүтээгдсэн боловч заг хүйтэн болон менингит В өвчинг үүсгэгч бактери нь хоорондоо ижил төстэй тул заг хүйтэн өвчний эсрэг үр дүнтэй (30-40%) байдгийг тогтоожээ. Ялангуяа…
-
Сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

2025–2026 оны хичээлийн жилээс “Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөр”- ийг орон даяар нэвтрүүлэх гэж буй. Энэ ажлын хүрээнд “Сургагч багш” бэлтгэх сургалт эхэллээ. Тус сургалтад 21 аймаг, 9 дүүргээс нийт 450 багш, боловсролын ажилтан хамрагдаж байна. Сургалтад хамрагдсан багш нар цаашид орон нутагтаа шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бусад багш нарт сургалт зохион байгуулах чухал үүрэг гүйцэтгэх…
-
Ерөнхий сайд Г.Занданшатар Татварын багц хуулийг шинэчилж, эрүүл мэнд боловсролын салбарын төсвийг нэмэх үүрэг хүлээлээ

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны улсын төсвийн төслийг боловсруулах ажлын хүрээнд 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ард иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж эхэлсэн. И-Монгол цахим системд өнгөрсөн тав хоногийн хугацаанд нийт 100958 иргэн санал өгсөн бөгөөд “2026 онд аль салбарт төсвийг түлхүү чиглүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн асуултад 75262…
-
“Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний төв болголоо

Засгийн газрын өнөөдрийн (2025.08.06) ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргалаа. Ингэснээр жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломж бүрдэж, Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурна гэж үзэж байна. “Эрдэнэт медикал” эмнэлэг 2022-2025 онд 147,476 хүнд тусламж үйлчилгээ…



