time.mn

Illustration of a bird flying.
  • АН-ын сайд нар өнөөдөр 14:00 цагаас өмнө огцрох өргөдлөө өгнө

    АН-ын сайд нар өнөөдөр 14:00 цагаас өмнө огцрох өргөдлөө өгнө

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолыг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Гэвч эл асуудалтай холбоотойгоор өнгөрөгч өдрүүдэд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хамтарсан Засгийн газраас ямар ч тохиолдолд гарна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл АН-аас томилогдсон сайд нар өнөөдөр УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэхээс өмнө өргөдлөө өгөхөөр яригдаж…

    June 2, 2025
  • ДЦС-д гал гарах үеэр 1 хүн амь эрсэджээ

    ДЦС-д гал гарах үеэр 1 хүн амь эрсэджээ

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд орших “ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цех дотор өнгөрсөн шөнө гал гарсан юм. Уг галын улмаас нэг хүн амь эрсэдсэн тухай эх сурвалж мэдээллээ. Талийгаач тус станцад ашиглалтын инженерээр ажилладаг байсан аж. Гал гарсан тухай мэдээлэл гарч байгаа ч хүний амь эрсэдсэн тухай мэдээлэхгүй байна хэмээн эх сурвалж манай сайтад…

    June 2, 2025
  • Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Туркменистан…

    June 2, 2025
  • Хоёулаа тэтгэвэр авдаг тохиолдолд л нас барсан хүний тэтгэврийн 20%-ийг нөгөөд нь өгнө

    Хоёулаа тэтгэвэр авдаг тохиолдолд л нас барсан хүний тэтгэврийн 20%-ийг нөгөөд нь өгнө

    Иргэн У нас барсан эхнэрийнхээ тэтгэврийн 20% болох 359.501 төгрөгийг авахаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9.1, 9.2-т заасны дагуу нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандтал өгөөгүй байна. Тэр 1989 онд эхнэртэйгээ гэрлэн, 35 жил хамт амьдарчээ. Эхнэр нь 2024 оны 7 дугаар сарын 24-нд нас барсан аж. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын…

    June 2, 2025
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд 24 цагаар төмөр зам тавьж байна

    Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд 24 цагаар төмөр зам тавьж байна

    Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд төмөр зам тавьж буй ажиллагсад 24 цагаар ажиллаж байна. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ ажлын явцтай танилцаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр “Монголын төмөр зам” ТӨХК болон гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Энэ төмөр замыг Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл нийт 102 км урт дан замтай,…

    June 2, 2025
  • “Зуны зугаа” тоглолтын үеэр 35 хүн бэртэж, гэмтжээ

    “Зуны зугаа” тоглолтын үеэр 35 хүн бэртэж, гэмтжээ

    “Реппер 113”-ын “Зуны зугаа” шоу тоглолт өнгөрсөн амралтын өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Тус тоглолтыг үзэж байсан хүмүүс бусдад хутгалуулж ГССҮТ-д очсон гэдэг мэдээлэл бий. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад тус тоглолтын үеэр бэртэл авсан гэх 35 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор 22 дуудлага мэдээллийн дагуу мөрдлөг үргэлжилж байна” гэх мэдээллийг өгч байсан. ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах…

    June 2, 2025
  • Аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдлээ

    Аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдлээ

    Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.05.26-06.01/ нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ. Нийт дуудлагын 89 нь объектын гал түймэр, 8 нь ой хээрийн гал түймэр,…

    June 2, 2025
  • Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ

    Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр 12 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэхээр товложээ. Үндсэн хуулийн 44.1-д “Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д оруулбал…” гэж заасан. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд итгэл хүлээлгэх тогтоолын үндэслэлээ “Хамтарсан Засгийн газрын байгуулсан “Хурдтай…

    June 2, 2025
  • Судлаач Х.Цэндсүрэн квант механикийн шинэ нээлт хийлээ

    Судлаач Х.Цэндсүрэн квант механикийн шинэ нээлт хийлээ

    Австралийн Гриффит их сургуулийн Queensland Quantum and Advanced Technologies Research Institute (QUATRI)-ийн судлаач Х.Цэндсүрэн квант механикийн салбарт түүхэн нээлт хийжээ. Тэрээр Германы Макс Планкийн нэрэмжит Цөмийн Физикийн Институт (MPIK)-ын онолын физикчидтэй хамтран ажиллаж, квант хонгилын (quantum tunneling) үзэгдлийн үед “хориотой муж” хэмээгддэг бүсэд электронууд буцаж ойж, сарниж байгааг анх илрүүлсэн байна.Энэхүү судалгаа нь квант механикийн…

    June 2, 2025
  • ”Дархан марафон”-д 12 мянган хүн оролцов

    ”Дархан марафон”-д 12 мянган хүн оролцов

    Дархан-Уул аймгийн төвд өчигдөр зохион байгуулсан марафонд 6-70 насны 12 мянга орчим хүн оролцов. Бүх нийтийн гүйлт “Дархан марафон”-ыг “Бид Дархандаа хайртай” уриан дор цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна.Марафоныг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан санаачилжээ.

    June 2, 2025
←Previous Page
1 … 803 804 805 806 807 … 2,202
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress