-
ОУХМ Б.Энхтамир Монгол улсын рекордыг шинэчиллээ

ХБНГУ-ын Берлин хотод болж буй Дэлхийн Оюутны Универсиад наадмын усанд сэлэлтийн төрөлд ОУХМ Батбаярын Энхтамир 200 метрийн өврөөр даллах сэлэлтэд 1:50.26 амжилт үзүүлж барианд орсноор 50м бассейны Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо. Б.Энхтамирын хувьд өнгөрсөн жил “Парис 2024” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож 100 метрийн чөлөөт сэлэлтэд 50.81 секундэд замаа дуусгаж, гараандаа 5-байрт орсон…
-
Монголын дээд лигийн улирлын аварга багаар “Сп Фалконс” шалгарч алтан цомоо өргөлөө

Монголын хөлбөмбөгийн Дээд Лигийн 2024/2025 оны улиралд нийт 10 баг оролцож, 132 тоглолт зохион байгуулснаар аваргуудаа тодрууллаа. Дээд лигийн аваргаар “СП Фалконс” клуб шалгарч алтан цом өргөсөн бол мөнгөн медалийг “Хангарьд” клуб, хүрэл медалийн эздээр “ЭФ СИ Улаанбаатар клуб” тодорлоо. Монголын Дээд Лигийн 2024/2025 оны шилдгүүд Тэмцээний хамгийн шилдэг шүүгчээр AFC Elite шүүгч Болдын Хаш-Эрдэнэ…
-
Допингийн шинжилгээнд итгэх үү эргэлзэх үү?

Жил бүрийн Үндэсний их баяр наадмын дараа бөхчүүдийн допингтой холбоотой асуудал олны анхаарлын төвд байдаг. МҮБХ бөхчүүдээс допингийн шинжилгээ аваад хэдийн 20 гаруй жил болж буй. Анх Дархан аварга А.Сүхбатаас хориотой бодис илэрч байсан бол энэ тоо өдгөө хэдийн 40 гараад байна. “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д 2025 оноос дагаж мөрдөхөөр тусгасны дагуу…
-
Улаанбурхан өвчний тохиолдол 12592-т хүрчээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 12 592 болоод байна. Одоогийн байдлаар уг өвчнөөс болж 268 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээрээ 162 хүн эмчилгээ хийж байгаа юм. Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийн 3 нь нэн хүнд байгаа бол 14 хүн хүндэвтэр байгааг ХӨСҮТ-ээс мэдэгджээ. Улаанбурханы халдвар авагсдын хамгийн олонх хувийг 10-14 насныхан эзэлж байгаа…
-
Сагсны 3 гавьяат тамирчин оноо авалтаараа шилдэг 10-т жагсав

Сагсанбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний “В” дивизионы тэмцээн БНХАУ-д болж өндөрлөлөө. Монгол улсын эмэгтэй шигшээ баг дөрөвдүгээр байр эзэлснээр 2027 онд ААШТ-ий “В” дивизионд шууд орох эрхтэй болсон. Тэгвэл “В” дивизионд тоглосон 96 тоглогчоос дундаж оноо авалтаар Монгол Улсын гавьяат тамирчин О.Хулан 102 оноогоор хоёрдугаар байр, Б.Ариунцэцэг 96 оноогоор 7 дугаар байр, Н.Нандинхүсэл 77 оноогоор…
-
Б.Цэвэгжав: Өөрөөс нь өөр хүн наадмын найруулагчаар ажиллаж чадахгүй гэж эндүүрээд байна

Монгол ахуй судлаач Б.Цэвэгжавтай наадмын нээлтийн үер монгол гэрийн тооноор хүн тэрэг хийсэн асуудлын талаар ярилцлаа. ——————————————————————————— -Иргэд монгол гэрийн тооноор хүн тэрэг хийсэн дүрийг шүүмжилсээр байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ? -Нэгдүгээрт, монголчууд гэрийн тооноо хөх тэнгэртэй харьцах нүд хэмээн хүндэлж, дээдэлж ирсэн түүхтэй. Наад зах нь гэхэд монгол хүн нүүж суухдаа…
-
Сагсанбөмбөгийн шигшээ баг 2027 оны ААШТ-д шууд оролцоно

БНХАУ-ын Шеньжень хотноо сагсанбөмбөгийн ААШТ-ий “В” дивизионы тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд өрсөлдсөн Монгол улсын шигшээ баг дөрөвдүгээр байр эзэлсэн түүхэн амжилт гаргаад байна. Тэд хүрэл медалийн төлөө Тайландын багтай тоглож ердөө зургаан онооны зөрүүгээр хожигдсон. Ийн “В” дивизионы аваргаар Тайванийн шигшээ баг тодорч улмаар 2027 онд болох ААШТ-ий “А” дивизион руу дэвших эрхтэй болсон.…
-
МХБХ БНСУ-ын Гуяан хоттой хамтран ажиллана

Монголын хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох хамтын ажиллагааг эхлүүллээ. Тодруулбал хөлбөмбөгийн дэд бүтцийг хөгжүүлэх болон хөлбөмбөгийн дасгалжуулагч зэрэг боловсон хүчин солилцох чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь хоёр байгууллагын нөөц бололцоо, туршлагад тулгуурлан хоёр орны хөлбөмбөгийн холбоодын хамтын ажиллагааг батжуулан…
-
Эрэлийн Б.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг нарын хүүхдүүдэд зодуулсан гэх иргэний биеийн байдал сайнгүй байна

“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Т, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай С нар бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Олон иргэдийн зүгээс мөнгө, танил талаа ашиглаж, хэргээс мултрах вий гэсэн болгоомжлолтой байгаагаа цахим хуудастаа илэрхийлсээр байгаа юм. Тэгвэл дээрх хэргийн талаар ЦЕГ-аас…
-
“Найрамдлын Эрдэнэс” зусланд гарсан хоолны хордлогод өртсөн хүүхдүүдийн олонх нь эдгэрчээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зусланд гарсан хоолны хордлогын улмаас Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тусламжийн баг өнгөрөгч долоо хоногт Орхон аймагт томилогдон ажилласан билээ. Энэ үеэр Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон “Эрдэнэт” сувиллын цогцолборт хэвтэж байсан хүүхэд болон зуслангийн ажиллагсдын биеийн байдалтай танилцаж, нарийвчилсан шинжилгээг дахин хийжээ. Өчигдөр 131…
