-
Хэлэлцэж баталж амжаагүй хуулиудыг хэлэлцүүлэггүй шахам баталж байна

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад, гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, 11 асуудал хэлэлцэхээр товлов. “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр хүсэлт ирүүлсний дурдаад, холбогдох санал хураалт явуулахад гишүүдийн 63.2 хувь нь дэмжив. Уг…
-
Трамп Э.Маскын шинэ улс төрийн намыг “инээдтэй” хэмээн шүүмжлэв

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тэрбумтан Элон Маскын байгуулж буйгаа зарласан “Америк нам”-ыг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “инээдтэй” хэмээн шүүмжилжээ. Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “миний бодлоор гуравдагч улс төрийн нам үүсгэн байгуулна гэдэг инээдтэй хэрэг, үргэлж л хоёр намын систем оршсоор ирсэн, гуравдагч нам байгуулах нь төөрөгдөл л нэмж үүсгэх байх” гэж хэлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчтэй сүүлийн…
-
3х3 эмэгтэй шигшээ баг Дэлхийн чансааны 6-дугаар байрт дэвшлээ

Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын эмэгтэй шигшээ баг анх удаа мөнгөн медаль авч, шинэ түүхийн эзэд болсон билээ. Тэгвэл ДАШТ-ий дараа багуудын оноо шинэчлэгдэж манай шигшээ баг 276,989 оноотойгоор Дэлхийн чансааны зургадугаар байрт дэвшлээ. Тэдний ард БНХАУ-ын шигшээ баг жагсаж байгаа бол, тэдэнтэй хамт Дэлхийн…
-
Путины зарлигаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ОХУ-ын зам тээврийн сайд амиа хорложээ

Даваа гарагт ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны зүгээс мэдээлснээр, мөн өдөр ерөнхийлөгчийн зарлигийн дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ОХУ-ын зам тээврийн сайд Роман Старовойтын цогцос олдсон байна. 7-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Роман Старовойтыг зам тээврийн сайдын албан тушаалаас огцруулах зарлигт гарын үсэг зурсныг мөн өдөр Кремлийн сайтад нийтэлсэн байна. Ерөнхийлөгч зарлигт түүнийг албан тушаалаас нь…
-
Суррон, скүүтерийн хөдөлгөөнийг зохицуулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг дэмжигдлээ

Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүний энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг парламент эхлүүлсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг…
-
Ираны ерөнхийлөгч цөмийн асуудлаар олон улсын шалгалт хийхийг эсэргүүцэхгүй гэв

Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан саяхан Америкийн сэтгүүлч Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа цөмийн асуудал дээр олон улсын шалгалт хийх болон Иран-Америкийн хэлэлцээр хийхийг Иран улс эсэргүүцэхгүй, гэхдээ хэлэлцээрийн явцад итгэх итгэлийг сэргээх ёстой хэмээн ярьсан байна. Масуд Пезешкян яриандаа Иран улс аль ч цаг үед цөмийн зэвсгийн араас хөөцөлдөж, эрэлхийлээгүй, ОУАЭХА-ийн шалгалтаас хэзээ ч зайлсхийж байгаагүй…
-
Төсвийн тодотголыг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо

2025 оны төсвийн тодотголыг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн юм. Улмаар Үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх саналын томьёоллоор санал хураахад хуралд нийт 109 гишүүн оролцсоноос 59 гишүүн дэмжсэн буюу 54.1 хувийн саналаар дэмжигдлээ. Харин үлдсэн 46 хувь нь дэмжихгүй гэсэн санал өгчээ. Ингэснээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Төсвийн тодотголыг яаралтай журмаар…



