-
СХД-ийн 28 дугаар хороо шинэ сургуультай болно

СХД-ийн 28 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 89 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай болон гадна талбайн тохижилтын ажлуудыг хийж байна. Тус сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулах бөгөөд барилга угсралтыг “Бумбод” ХХК гүйцэтгэж байна.
-
Б.Баярбаатар: Бага хурлаар намын даргын асуудлыг ярихгүй

УИХ-ын Ёсзүй дэгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас МАН-ын бага хурал болон цаг үеийн асуудлаар тайлбар мэдээлэл авлаа. –МАН-ын бага хурлын үеэр намын даргыг огцруулах асуудал яригдах уу ? МАН-ын бага хурал жилдээ нэгээс доошгүй удаа хуралдах дүрэмтэй. Энэ дүрмийн дагуу 6 дугаар бага хурлаа 2025 оны 5 дугаар сард зарлан хуралдуулж байна гэж…
-
Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна

Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгдээгүй явсаар 2012 онд гүүрийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс Зайсангийн баруун, зүүн гүүрийг шат дараатай буулгаж, 225 метр урт дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Улмаар баруун гүүрийг шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад…
-
“Хашаандаа мод тарья” хэмээн Ерөнхийлөгч уриалж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс “Хашаандаа мод тарья” нөлөөллийн аян зохион байгуулж байна. Хашаандаа модтой айлын газар модгүй айлынхаас илүү үнэтэй. Модтой газрын үнэ өндөр байдаг, мод таривал үнэ нь өсдөг учир “Хашаандаа мод тарья” хэмээн гэр хороолол, зуслангийн айлууд болон малчдад уриалж байгаа юм. Улаанбаатар хотын 470.440 га газрын 83% нь…
-
Орхон аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээлээ

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээж, Хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг…
-
Ах нарынхаа түүхийг тэд давтах уу ?

2024 оны 7 дугаар сарын 10. УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан, гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдаж байв. Хамтарсан Засгийн газрын цаглавар эргэж эхлээд үндсэндээ 10 сарын дараа суудал нь ганхав. Ерөнхий сайдын хүүтэй холбоотой мэдээлэл…
-
Ц.Отгондалай Дэлхийн 3 удаагийн аварга боллоо

Норвег улсын Драммен хотод пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээний мастер 1 ангилалд Хөвсгөл аймгийн тамирчин, ОУХМ Ц.Отгондалай түрүүлж, Дэлхийн 3 удаагийн аварга боллоо. Тэр -93 кг-ын жинд 205 кг шахаж, алтан медаль хүртэв. Ц.Отгондалай 2006 оноос пауэрлифтингээр хичээллэж, 2015 онд спортын мастер цол авчээ. 2017 онд Филиппин улсын Манила хотод болсон хэвтээ шахалтын…



