-
Сагсанбөмбөгийн спорт нийт 7 гавьяат тамирчинтай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр сагсанбөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монгол улсын шигшээ багийн тамирчид болох Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Нямжавын Нандинхүсэл, Мөнхсайханы Цэрэнлхам нарт Гавьяат тамирчин цол олголоо. Сагсанбөмбөгийн спортоос эмэгтэй тамирчин гавьяат цол хүртэж байгаагүй бөгөөд 3х3 шигшээ багийнхан анхдагч тамирчид болж байна. Мөн багаараа МУГТ цол хүртсэн анхны тохиолдол болж…
-
У.Хүрэлсүх: Шигшээ багийн эмэгтэй тамирчид та бүхэн эх элэг нэгтнүүдээ баярлуулж эв нэгдэлд хүч чадал оршдогийг ахин нотоллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ. Гавьяат тамирчин цолоор: “Найрамдал” медалиар: Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг дэлхийд дуурсгаж, мөнгөн медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчид…
-
АНУ-ын Сенат Д.Трампын татвар болон төсвийн хуулийн төслийг дэмжин баталлаа

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын боловсруулсан “Нэгэн, том, гайхалтай хууль” хэмээн нэрлэсэн татвар болон төсвийн тухай хуулийн төслийг Сенатын танхимын гишүүд санал хураан батласан байна. Сенатын мягмар гарагийн хуралдааны үеэр Трампын хуулийг батлах эсэх асуудлаар санал хурааж, 50-50 гэсэн харьцаагаар санал тэнцэж, АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнсийн нэг дэмжсэн саналаар тус хуулийн төсөл дэмжигдэн батлагджээ. Хэдийгээр Бүгд найрамдах…
-
Наадам бол монгол хүн болж төрсний тамга,гэрчилгээ юм

Долоон сар гарч наадам хаяанд буулаа. Наадам, цагаан сар хоёр бол яалт ч байхгүй монгол хүн болж төрсний тамга гэрчилгээ гэж боддог. Дуртай байх дургүй байх хамаа байхгүй. Чи монгол болж төрсөн л юм бол наадам, цагаан сараар баярлах нь заавал хийж гүйцэтгэх ёс заншлын томоохон хэсэг. Еврейчүүд ханаа мөргөдөг шиг, лалууд хаж мөргөлөө хийдэг…
-
Г.Цолмон: Хүчирхэг хүн болох дадлыг сурагчдад өгч байгаа энэ төслийг битгий улстөржүүлээч

УИХ-ын нэр бүхий гишүүдийн улстөржүүлээд буй 1.2 тэрбумын гэгдэж буй “Төрийн өмчийн сургуулиудын менежмэнтийг сайжруулах төсөл” хэрэгжсэн сумдын нэг нь Дундговь аймгийн Луус юм. Тэгвэл тус сумын ЕБС-ийн нийгмийн ажилтан Г.Цолмонтой “Төрийн өмчит сургуулиудын менежмэнтийг сайжруулах төсөл”-ийн талаар ярилцлаа. -УИХ-ын зарим гишүүний улстөржүүлээд байгаа төсөл танай сургуульд ямар эерэг өөрчлөлтүүд авчирсан бэ? -Юуны өмнө ийм…
-
“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Хагас жил гаруйн өмнө УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Батнайрамдал хоёр нэгэн асуудлаас болоод маргалдаж байв. Тэр нь, “Оюу толгой” төсөлтэй холбоотой байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “…“Оюутолгой” төсөл дампуурсан” гэж мэдэгдсэн. Ингэхдээ “…Албан ёсоор хэлчихье. Төрийн нууцад энэ төслийн санхүүгийн тайланг оруулсныг би уншсан. “Оюу толгой” төслийн манай өгөөж болох 34 хувийг…
-
Н.Нандинхүсэл АНУ-ын “Пантерс” багт тоглоно

Сагсан бөмбөгийн 3х3-ын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын шигшээ багийн холбогч Н.Нандинхүсэлийг АНУ-ын Флоридагийн технологийн их сургуулийн “Пантерс” баг эгнээндээ нэгтгэснээ зарлалаа. Ингэснээр Н.Нандинхүсэл АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лигт Монгол улсаас тоглох анхны эмэгтэй тамирчин болж байна. “Пантерс” баг нь NCAA-ийн хоёрдугаар дивизонд өрсөлддөг юм. Тус багийн ахлах дасгалжуулагч Эшли “Бид холбон тоглогч Н.Нандинхүсэлийг багтаа…
-
Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрынхаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг томилсон. Тэрээр сайд болохдоо “Би олигархуудыг давраахгүй, популистуудыг дагаж намирахгүй” гэж хэлсэн. Энэ нь олны анхаарлыг татсан. Бас “Олон улсын геополитикийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, гадна, дотны хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, хамгаалах, уул…


