-
Бока Хуниорс Сан-Лоренсог 2:0-ээр хожлоо

Аргентины “Бока Хуниорс” баг ням гарагт Буэнос-Айрес хотод болсон бороотой тоглолтод “Сан-Лоренсо”-г 2:0-ээр хожлоо. “Сан-Лоренсо”-гийн хагас хамгаалагч Мануэль Инсаурральде 31 дэх минутад “Бока”-гийн Сантьяго Аскасибартай мөргөлдсөнөөр улаан хуудас авч, багаа 10 тоглогчтой үлдээсэн байна. Тооны давуу байдлаа ашигласан “Бока Хуниорс” 57 дахь минутад Леандро Лосаногийн гоолоор тэргүүлж, 72 дахь минутад Мигель Мерентиэлийн оруулсан гоолоор ялалтаа…
-
АНУ-ын цагаачлалын албаны ажилтан Остин хотод нэг хүнийг бууджээ

АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE)-ны ажилтан Техас мужийн Остин хотод ням гарагт нэг эрэгтэйг буудан шархдуулсан талаар хотын эрх баригчид мэдээлжээ. Их биеийн хэсэгтээ буудуулсан эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд боловч тогтвортой байна. Остин хотын цагдаагийн газрын дарга Лиза Дэвисийн мэдээлснээр, ICE-ийн ажилтан тухайн эрэгтэйг нэлээд хөөсний эцэст буудсан. Хотын эрх баригчид…
-
Европт онгоцны түлшний хомсдол үүсэх эрсдэлтэй байна

Европ энэ оны IV улиралд онгоцны түлшний нийлүүлэлтийн алдагдалтай тулгарч болзошгүй гэж шинжээчид тооцоолжээ. “Energy Aspects” зөвлөх байгууллага Европт өдөрт 510 мянган баррелийн онгоцны түлшний хомсдол үүснэ гэж таамагласан байна. Ойрх Дорнодын нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор Европын онгоцны түлшний импортын тал орчим нь тасарсан бөгөөд одоо Нигери, АНУ, Канад зэрэг улсаас нийлүүлэлтээ нэмж байна. Мөн Өмнөд…
-
НҮБ-ын Ерөнхий ассамблейн өндөр түвшний хэлэлцүүлэг Ойрх Дорнод болон Украины дайны асуудлаар эхэлнэ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы өндөр түвшний долоо хоног Нью-Йорк хотноо үргэлжилж, дэлхийн удирдагчид есдүгээр сарын 22-ноос 26-нд ерөнхий хэлэлцүүлэгт оролцоно. Энэ жилийн чуулган “Итгэлцлийг сэргээж, өөрчлөлтийг удирдах нь: Бүх хүнд үйлчилдэг НҮБ” гэсэн уриан дор болж байна. Хэлэлцүүлгийн үеэр Ойрх Дорнод болон Украины дайн, хиймэл оюуны эрсдэл, олон улсын хамтын ажиллагаа, НҮБ-ын үүрэг…
-
Азийн наадмаас С.Жамбалжамц дугуйн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртлээ

Азийн наадмыг Монгол Улс дугуйн спортын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цагийн уралдаанд 1 хүрэл медальтай үргэлжлүүлж байна. Сайнбаярын Жамбалжамц мөнгөн медалийн эзнээс ердөө 0.02 секундээр хоцорч хүрэл медаль хүртлээ. Сайнбаярын Жамбалжамц ийнхүү Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна. Тэрээр Ханжоу-2022 наадамд дугуйн замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа ганцаарчилсан цагийн…
-
Машин мөргөлдөж, 2 хүн хавчуулагджээ

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд өчигдөр суудлын 2 автомашин мөргөлдөж, 2 хүн машины эд ангид хавчуулагджээ. Уг дуудлагыг 9-р сарын 20-ны 13:45 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар анги очсон байна. Багахангай дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн У-гийн “Toyota Sai” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баганхангай дүүргийн чиглэлд зорчиж явсан иргэн…
-
Байшин шатаж, хүн амиа алджээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул багт өчигдөр байшин шатаж, 1 хүн амиа алджээ. Уг галын дуудлагыг гал сөнөөгчид 9-р сарын 20-ны 09:00 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байжээ. Уг гал түймэрт иргэн А /39 нас, эрэгтэй/ өртөж нас барсан байна. Түүнийг санаандгүй амиа алдсан…
-
МАН хагархайгаа яаж цойлдсоныг өнөөдөр харна

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН бүлэгт 30:38 гэсэн тоо байхгүй. МАН дотор талцал, хуваагдал байх ёсгүй. Энэ агуулгаар тодорхой түвшний уулзалт зохион байгуулж байна” хэмээн том дуугарсан. Үүнээс үзвэл 30-ын бүлэг ирцээр 38-ын бүлгээ шахаанд оруулж байгаа аж. Я.Содбаатарын уулзалтын үр дүн яаж гарахаас шалтгаалж, чуулган өнөөдөр хуралдах уу, Г.Тэмүүлэн ХЗДХ-ийн сайд болох…
-
3-4 дахин их мах нөөцөлнө

Нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан, энэ намар 15-20 мянган тонн мах бэлтгэж нөөцлөхөөр болжээ. “Өмнөх жилтэй харьцуулахад хангалттай мах нөөцөлнө” гэж Засгийн газар мэдээлээд байна. Өнгөрсөн жил 5000 тн мах нөөцөлж, энэ хавар зарсан. Одоогоор 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэх хүсэлт ирүүлээд байгаа аж.

