-
Ш.Бямбасүрэн: “Хамтрал” нэрийн дор хуйвалдаан, хариуцлагагүй байдлаа нуух ёсгүй

Улсын Их Хурлын гишүүн Шинэбаярын Бямбасүрэнтэй ярилцлаа. —————————————————————————– -Таны хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдоод Эдийн засгийн болон Боловсролын байнгын хорооны гишүүнээр ажиллаж байгаа. Яагаад энэ байнгын хороодыг сонгосон юм бэ. Таны ажил мэргэжил, зорилготой арай ойр байв уу? -Энэ хоёр байнгын хороог би өөрөө сонгож орсон. Манай Монголын эдийн засаг бүтцийн хувьд зайлшгүй шинэчлэгдэх, өөрчлөгдөх шаардлагатай…
-
Улаанбурхан туссан хүний тоо 1550 болжээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 1550 болж ойрын хавьтал 11819 болсныг халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон…
-
Дархан-Сүхбаатар чиглэлийн авто замыг засаж эхэллээ

Дархан-Сүхбаатар чиглэлийн авто зам дээр үүссэн нүхийг “Сэлэнгэ АЗЗА” компани 5-р сарын 7-ны өдрөөс засаж эхэллээ. Эхний ээлжинд нүхийг тойруулан хөрөөдөж буй аж. Дараа нь уг нүхнүүдээ асфальтаар хучих юм байна.Энэ хооронд зорчихдоо жолооч та бүхэн анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулаарай.
-
Хөрөнгө оруулалтын хуулийн хэлэлцүүлэг болно

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр болно. Хэлэлцүүлэгт манай улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, орчныг танилцуулах төдийгүй шинээр боловсруулж байгаа хуулийн төслийг мөн танилцуулна. Хэлэлцүүлэгт Монгол улсын тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, шадар сайд Т.Доржханд нар оролцоно.
-
Улаан-Үд хот дахь дайчдын хөшөөнд цэцэг өргөв

Дэлхийн 2-р дайны ялсны 80 жилийн ойг тохиолдуулан, ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хот дахь дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслолд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г. Бат-Орхон, аймгийн засаг дарга Н.Лхагвадорж нар оролцож байна.
-
”Эрдэнэс Тавантолгой”-д ноцтой осол гарчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхи дахь уурхайд “Спэйшл майнинг сервис” ХХК-ийн жолооч согтуугаар өнгөрсөн 4-р сард тэсрэх бодистой цэнэглэгч машин унаж яваад, онхолджээ. 20 гаруй тонн тэсрэх бодистой уг машины жолооч согтуу байсныг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Энэ ослын улмаас хүн эрсдээгүй ч тус уурхайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсан, хариуцлага, хяналт суларсныг харуулав. “Спейшл майнинг сервис”…
-
Сагс: Лигийн анхны тамирчид 10 мянган төгрөгийн цалинтай байсан бол одоо 100 сая

Монголын сагсан бөмбөгийн холбооны 2024-2025 оны Үндэсний дээд лигийн финалын цуврал хэсэг хугацаанд завсарлаад, дахин эхлэх гэж байна. Энэ улирлын цуврал эхлээд, гурван тоглолтын ард гарсан ч “BCL” буюу Азийн аваргуудын лигийн улмаас түр завсарласан. 2023-2024 оны лигийн финалд “Хүлгүүд” түрүүлж, “Металл” дэд байрт шалгарч байв. Ингээд дээрх хоёр баг хоёулаа Азийн аваргуудын лигт оролцох…
-
2025 оны Пулитцерын шагналын эзэд тодорлоо

Лхагва гарагт АНУ-ын Колумбын их сургуулиас олгодог, утга зохиол болон сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналд зүй ёсоор тооцогддог Пулитцерын шагналын эздийг танилцуулсан байна. Энэ онд сэтгүүл зүйн салбарт нийт 15 төрөлд Пулитцерын шагнал олгосон байна. Тодруулбал: 109 дэх удаагаа олгож буй Пулитцерын шагналын “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн шилдэг бүтээл” төрөлд Зөвлөлтийн сөрөг…


