time.mn

Illustration of a bird flying.
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эмийн сангуудаар явж эм хайх шаардлагагүй болсон

    Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эмийн сангуудаар явж эм хайх шаардлагагүй болсон

    Эрүүл мэндийн яамнаас аливаа өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “Digital First” бодлогын хүрээнд эмийн үнийн ил тод байдлыг хангах зорилгоор em.hdc.gov.mn цахим системийг нэвтрүүлсэн. Иргэд эмийн сангуудаар явахгүйгээр шаардлагатай эмийнхээ үнэ, олдоцыг бодит цаг хугацаанд харах, харьцуулах боломжтой…

    February 12, 2026
  • Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай гэв

    Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай гэв

    Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж буй. Энэ хүрээнд хийн зуухнуудыг айл өрхүүдэд суурилуулж байна. Өчигдөр орой хийн зуух дэлбэрсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хийн зуух дэлбэрээгүй гэсэн…

    February 12, 2026
  • “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийг Үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн эхээр нь эгшиглүүлнэ

    “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийг Үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн эхээр нь эгшиглүүлнэ

    Үндэсний урлагийн их теартынхан УГЗ, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Э.Чойдог-100 жил” хүндэтгэлийн тоглолтыг үзэгч олондоо толилуулах нь. Уг хүндэтгэлийн тоглолт энэ сарын 27-нд болох аж. Түүний I симфони буюу 1961 онд бүтээсэн “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийг Үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн эхээр нь эгшиглүүлэх…

    February 12, 2026
  • School police-той холбоотой журамд өөрчлөлт оруулна

    School police-той холбоотой журамд өөрчлөлт оруулна

    Цагдаагийн 102 дугаарт зам тээврийн осолд хүүхэд өртсөн дуудлага улсын хэмжээнд 2024 онд 1230 бүртгэсэн бөгөөд 2025 онд 948 болж буурчээ. Дийлэнх дуудлага нийслэлд, тэр дундаа ерөнхий боловсролын сургууль орчимд гарч буй зам тээврийн осол эзэлж байгаа аж. Тодруулбал, 2025 оны 11-р сарын байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчимд явганаар 376, тээврийн хэрэгслээр зорчиж байх…

    February 12, 2026
  • Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулна

    Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулна

    Монгол Улсын Засгийн газар өчигдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй шинэчлэл хийх түүхэн шийдвэр гаргаж, Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ. Энэхүү үндэсний төв нь өвчин гарсны дараа аргацаан эмчлэх бус, эрсдэлийг урьдчилан илрүүлж, эрт сэрэмжлүүлэх, болзошгүй аюулыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэн, салбар хоорондын уялдаа холбоог нэг цэгээс зангидах үндэсний хэмжээний…

    February 12, 2026
  • “Өсвөр насны охидыг үе тэнгийн дарамтаас ангид, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх” төслийг хэрэгжүүлэх жишиг сургуулиудыг сонголоо

    “Өсвөр насны охидыг үе тэнгийн дарамтаас ангид, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх” төслийг хэрэгжүүлэх жишиг сургуулиудыг сонголоо

     Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлөөс энэ онд сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, нийгмийн соёлыг бүтээх, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийн эсрэг…

    February 12, 2026
  • Бэлчээр, байгаль орчин, усны чиглэлд том төсөлтэй бол “Үндэсний ногоон лаб “-д хандаарай

    Бэлчээр, байгаль орчин, усны чиглэлд том төсөлтэй бол “Үндэсний ногоон лаб “-д хандаарай

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах ажлын хүрээнд байгаль орчинд суурилсан шийдэл болон тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний ногоон лаб” платформын нээлт /2026.02.11/ Төрийн ордонд боллоо. Платформ нь хэрэгжих бүрэн боломжтой, бодит үр дүнд хүрэх, цаашид цар хүрээгээ тэлэх чадавхтай ногоон төслүүдийг бойжуулах, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад бэлтгэх юм.…

    February 12, 2026
  • Мөс цөмөрсөн тохиолдлын дийлэнх нь Хөвсгөл аймагт гарчээ

    Мөс цөмөрсөн тохиолдлын  дийлэнх нь Хөвсгөл аймагт гарчээ

    Улсын хэмжээнд он гарсаар хоёрдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Мөс цөмөрсөн дуудлагын 5 нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн бол Завхан, Дархан-Уул, нийслэлийн Багануур дүүрэгт тус бүр нэг тохиолдсон байна. Мөс цөмөрсөн дуудлага нь нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар…

    February 12, 2026
  • Монгол Улс 2030 оны Азийн танхимын болон тулааны наадмыг хүлээн авах сүүлийн шатны 2 орны нэгээр шалгарлаа

    Монгол Улс 2030 оны Азийн танхимын болон тулааны наадмыг хүлээн авах сүүлийн шатны 2 орны нэгээр шалгарлаа

    Монгол Улс тус наадмыг зохион байгуулах шалгаруулалтын эцсийн шатанд шалгарсан хоёр улсын нэг болоод байна. ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ССАЖЗЯ-ы сайд Ч.Ундрам нар “Милан–Кортина”-2026 Өвлийн олимпын наадам зохион байгуулагдаж байгаа энэ өдрүүдэд Азийн олимпын зөвлөлийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Шэйх Жоаан Бин Хамад Аль Тани болон ерөнхий захирал Хусейн Аль-Мусаллам нартай санал солилцож, 2030 оны…

    February 12, 2026
  • 7.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн иргэдийг залилдаг этгээдүүдийг баривчиллаа

    7.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн иргэдийг залилдаг этгээдүүдийг баривчиллаа

    Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилдаг эрэгтэй 34 настай Э, эмэгтэй 33  настай А нарыг энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай…

    February 12, 2026
←Previous Page
1 … 89 90 91 92 93 … 2,261
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress