time.mn

Illustration of a bird flying.
  • БНСУ-ын ерөнхий сайд Хан Доксу албан тушаалаасаа огцорлоо

    БНСУ-ын ерөнхий сайд Хан Доксу албан тушаалаасаа огцорлоо

    Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхий сайд Хан Доксу үүрэгт албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрохоо мэдэгджээ. Тэрээр пүрэв гарагт Сөүл хот дахь засгийн газрын ордонд ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болон ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэнийхээ дараа үүрэгт ажлаасаа огцрох товчхон ёслол хийгээд засгийн газрын ордонг орхин гарч явсан талаар…

    May 2, 2025
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авсан. Эдгээр автобусаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ. Тодруулбал, Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино. Х:20-Таван шараас-“Чингис хаан”…

    May 2, 2025
  • “Ice top” хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнийг ирэх даваа гарагт сүүлчийн замд нь үднэ

    “Ice top” хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнийг ирэх даваа гарагт сүүлчийн замд нь үднэ

    “Ice top” хамтлагийн ахлагч хип хопчин Б.Оргил-Эрдэнийг тавдугаар сарын 5-ны үүрээр Соёлын төв өргөөнөөс сүүлчийн замд нь үдэхээр болжээ. Түүнийг Малайз улсад амиа алдсан тухай төрсөн дүү нь дөрөвдүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн юм. Хүний нутагт амиа алдсан уран бүтээлчийн шарилыг өчигдөр орой /2025.05.01/ эх нутагтаа илгээсэн бөгөөд БНСУ-аар дамжуулан өнөөдөр Монголд авч ирэх аж.…

    May 2, 2025
  • Д.Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Уолцыг халж, түүнийг НҮБ-д суух элчин сайдаар нэр дэвшүүллээ

    Д.Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Уолцыг халж, түүнийг НҮБ-д суух элчин сайдаар нэр дэвшүүллээ

    АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн үндэсний аюулгүй зөвлөх Майк Уолцыг НҮБ-д суух элчин сайдаар нэр дэвшүүлэхийн тулд албан тушаалаас нь халсан байна. Нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Д.Трамп Майк Уолцод талархал илэрхийлэхийн сацуу түүний албан тушаалыг түр хугацаанд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гүйцэтгэнэ гэдгийг мэдээлжээ. Марко Рубио ийнхүү хагас зуун жилийн дараагаар АНУ-ын төрийн…

    May 2, 2025
  • Т.Мөнхсайхан: Анхан шатны эмнэлгүүд нь цаг авч өгөөд дараагийн шатлал руу явуулдаг “эзэнтэй тогтолцоо” руу шилжинэ

    Т.Мөнхсайхан: Анхан шатны эмнэлгүүд нь цаг авч өгөөд дараагийн шатлал руу явуулдаг “эзэнтэй тогтолцоо” руу шилжинэ

    УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 13А маягт байхгүй болсноор иргэн 1, 2, 3 дугаар эмнэлэг, ХСҮТ гэх мэт төв эмнэлгүүдэд шууд өөрсдөө очоод үзүүлдэг болсон. Гэтэл тэр нь сум өрхийн эмнэлэг, аймгийн эмнэлэгт үзүүлээд эмчлүүлэх боломжтой зүйл байдаг ч юм уу. Ачааллын тэнцүү хуваарилалтын систем алдагдсан. Гэхдээ 13А-г цаасан хэлбэрээр явуулах нь иргэдэд их төвөг,…

    May 2, 2025
  • Богдхан ууланд гал гарсантай холбогдуулан золбин нохой, муур барих ажлыг түр хойшлуулжээ

    Богдхан ууланд гал гарсантай холбогдуулан золбин нохой, муур барих ажлыг түр хойшлуулжээ

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлнэ гэж мэдээлсэн. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Богд ууланд иргэдийг гарахгүй байхыг анхааруулж байв. Урьдчилсан судалгаагаар Улаанбаатар хотын зуслангийн бүс болон Богдхан ууланд 1000 орчим эзэнгүй мал, нохой, муур байна гэж тооцоолсон…

    May 2, 2025
  • Сүүлийн таван жилд 0-17 насны 835 хүүхэд хүчингийн хэргийн хохирогч болжээ

    Сүүлийн таван жилд 0-17 насны 835 хүүхэд хүчингийн хэргийн хохирогч болжээ

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.1.12, есдүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д хүргүүлдэг. Энэ хүрээнд хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг Энэхүү илтгэлийг Комиссын стратеги…

    May 2, 2025
  • Иргэд: Эмнэлгийн үйлчилгээ авах гэж яваад биеэ улам дордууллаа

    Иргэд: Эмнэлгийн үйлчилгээ авах гэж яваад биеэ улам дордууллаа

    Иргэд эмнэлгийн үйлчилгээ авахын тулд доод тал нь нэг сар 14 хоног хүлээж байгаагаас гадна эмч нарын хайхрамжгүй, хүйтэн хөндий, ихэмсэг харилцаа хандлагыг шүүмжилж байна. Тиймээс бодит нөхцөл байдлыг тодруулахаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг зорьж иргэд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа. Иргэн А.Равжаа: Эмнэлгийн үйлчилгээ авахад үнэхээр хүндрэлтэй байна. Эмчид үзүүлэх цаг…

    May 2, 2025
  • “Жаргалант” зуслан 4 улирлын турш үйл ажиллагаа явуулна

    “Жаргалант” зуслан 4 улирлын турш үйл ажиллагаа явуулна

    Булган аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх хүүхдийн “Жаргалант” зуслан 60 жилийн түүхтэй. 2014 онд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр үйл ажиллагаа нь зогссон байсан тус зуслан өнгөрсөн онд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагуудын дэмжлэгтэйгээр засвар тохижилтын ажил хийж дахин хүүхдүүдээ авч эхэлжээ. Өнгөрсөн зун нэг ээлждээ 100 хүүхэд хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн…

    May 2, 2025
  • 2024 онд Монгол Улсад үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгджээ

    2024 онд Монгол Улсад үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгджээ

    Үйлдвэрлэлийн ослын тоо жил бүхэн нэмэгдэж байна. Зөвхөн 2024 онд Монгол Улсад үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгджээ. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс шалтгаалж нэг жилд 127 тэрбум төгрөгийн бодитой хохирол учирдаг байна. Иймд зохистой хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байрыг дэмжих нь нэн чухал байгаа юм. Гэр бүлийн нэг хүн хөдөлмөрийн чадвараа алдахад тухайн айлын эдийн…

    May 2, 2025
←Previous Page
1 … 922 923 924 925 926 … 2,217
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress