-
Хохирлын хэмжээг тогтоохооор ажиллаж байна

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, бороо орсон газруудаар борооны өмнө түр зуур 24-33 м/с хүрч ширүүсэж, салхилсаны улмаас Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-уул дүүрэгт нийт 116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Тодруулбал: Сүхбаатар аймгийн Халзан суманд 27 айлын гэр, 20…
-
“Чингис хаан” үндэсний музей Тажикастаны музейтэй хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр “Чингис хаан Үндэсний музей” болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний музей хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд харилцан ойлголцлын “Санамж бичиг“-т Чингис Хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Тажикистан Улсын Үндэсний музейн захирал Иброхимзода Зафаршо Сафо нар гарын үсэг зурсан байна. Талууд түүх-…
-
А.Мишээл “Их дуулга”-ын хагас шигшээд шалгарлаа

Жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээнд зодоглож буй 15 настай А.Мишээл хүчтэй өрсөлдөгчдөө цувуулан ялж, хагас шигшээд шалгараад байна. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 48 кг-д зодоглож буй тэрбээр эхний даваанд Узбекистаны Улбусин Хакимоваг цэвэр ялсан. Улмаар шөвгийн наймд Оросын Сабина Жилязоваг вазаригаар буулган авч, шилдэг дөрөвт үлдлээ. А.Мишээл хагас шигшээд 2017 оны өсвөрийн Дэлхийн аварга…
-
Мэргэжлийн “нохой зодоон”-ы домогт тамирчин Халк Хоган 71 насандаа таалал төгслөө

World Wrestling Entertainment буюу бидний хэлж заншсанаар Америкийн “нохой зодоон”-ы холбооны домогт тамирчин Халк Хоган пүрэв гарагт 71 насандаа таалал төгссөн байна. Флорида мужийн Клируотер хотын цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө түргэн тусламжийнхан Халк Хоганы гэрт зүрх нь зогссон гэх дуудлагаар очиж, түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч амь насыг нь аварч…
-
Тайланд, Камбожийн хилийн мөргөлдөөний улмаас 12 хүн амь үрэгдээд байна

Тайланд, Камбожийн хил дээр пүрэв гарагт үүссэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 12 хүн амь үрэгдээд байгаа талаар Тайланд улсын зүгээс мэдэгдсэн бол Камбожийн талаас хохирлын талаар албан ёсны мэдээлэл хараахан гаргаагүй байна. Тайландад амиа алдсан 12 хүний 1 нь цэрэг, бусад нь энгийн иргэд байсан бол мөн 35 хүн шархдаж, бэртэж гэмтсэн байна. Энэ удаагийн зэвсэгт…
-
15 настай А.Мишээл “Их дуулга” тэмцээний эхний ялалтаа авлаа

“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд 15 настай А.Мишээл эхний учраагаа ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр Узбекистаны Улбусин Хакимоваг цаг дуусахтай зэрэгцэн хөмрөх мэхээр цэвэр ялсан байна. Ийн түүний хувьд IJF-ийн цуврал тэмцээнд анхны ялалтаа байгуулсан нь энэ. Тэрээр одоо шөвгийн наймд IJF-ийн нэр дээр барилдаж буй орос бөх Сабина Жилязоватай…
-
“SG Apes” баг гурван тоглогчоо явууллаа

Сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигийн шинэ улирал тун удахгүй эхэлнэ. Тиймээс тамирчдын шилжилт хөдөлгөөн идэвхтэй болж багууд шинэ тамирчидтай гэрээ байгуулж буй бол зарим тоглогчид гэрээгээ цуцалж, чөлөөт агент болж байна. “SG Apes” багийн гурван тоглогч багтайгаа хийсэн гэрээгээ дуусгаж, чөлөөт агент болжээ. Тодруулбал Н.Ганбаатар, Т.Мэндбаяр, С.Эрдэнэдалай нарын гурван тамирчин цаашид тус багт тоглохгүйгээр болж байна.…
-
Монгол Улсын Ерөнхийлөгчид Тажикистан Улсын хууль тогтоох байгууллагынх нь дарга Идизода Файзали бараалхлаа

Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Мажлиси Оли-гийн доод танхим – Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс Тажикистан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ. Мөн Тажикистан Улсыг бүс нутаг дахь манай уламжлалт…
-
Монголын багийн эхний ялалтыг Б.Уранзаяа авчирлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Улаанбаатар-2025” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд өрсөлдөж байгаа Монголын бөхчүүдийн эхний ялалтыг эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон Баянмөнхийн Уранзаяа байгууллаа. УАШТ-ий алт, мөнгөн медальт тэрээр Францын бөх Блэндин Понтыг ялж, шөвгийн наймд шалгараад байна. Одоо Б.Уранзая IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээр барилдаж буй орос бөх…
-
Л.Сосорбарам жин өгсөж 57 кг жинд барилдана

“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээн эхэллээ. Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд залуучуудын Дэлхийн аварга, Залуучуудын олимпын мөнгөн медальт ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам хүч үзнэ. -52 кг-ын жинд өрсөлддөг тэрбээр энэ тэмцээнээс эхлэн дээд жиндээ барилдахаар шийдсэн байна. Сонирхуулахад, “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпын шагналын тавцанд түүнтэй хамт зогссон Узбекистаны бөх Нилуфар Эрмаганбетова энэ жинд мөн зодоглоно. Түүнийг манай…
