-
Х.Нямбаатар: “Хүннү” хотын дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны магистрал шугамын ажлыг хийж дууссан

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар “Хүннү хот””-ын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Хүннү хот”-ын дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны магистрал шугамын ажил хийгдээд дууссан. Улсын комисс ажиллаж байгаа. Цэвэрлэх байгууламжийн тендер зарласан. Энэ намар багтаж газрын гүний дулааны өрөмдлөгийн ажлыг эхлэхээр төлөвлөж буй. Энэ ажил амжилттай болбол дулааны асуудлаа орчин үеийн эко байдлаар “Хүннү” хот дээр шийдэхээр…
-
Өнөөдөр Азийн аваргад манай улсын 5 бөх барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод эхэллээ. Тэмцээнд 30 орны 295 жүдоч өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг жинд манай улсаас 5 тамирчин зодоглоно. Тодруулбал 60 кг-д Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Уранзаяа, М.Нандин-Эрдэнэ нар барилдана.…
-
Францын Нант хотын сургуульд хутгатай халдлага гарч, өсвөр насны охин амиа алдлаа

Францын баруун хэсгийн Нант хотын нэгэн сургуульд пүрэв гарагт хутгаар үйлдсэн халдлага гарч, өсвөр насны нэг охин амиа алдаж, 3 сурагч шархджээ. Халдлага Нант хотын 2000 орчим сурагчтай, Notre-Dame-de-Toutes-Aides хэмээх хувийн сургуульд орон нутгийн цагаар пүрэв гаргийн үдээс хойш гарсан байна. Халдлага үйлдсэн этгээдийг тус сургуулийн багш аюулгүй болгосон аж. Үүний дараа уг этгээдийг цагдаа…
-
Э.Батшугар: Зургаан жил хар жагсаалтад ордог санхүүгийн ялыг байхгүй болгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Батшугар санаачлан өргөн мэдүүлсэн юм. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар “Зургаан жил хар жагсаалтад ордог санхүүгийн ялыг байхгүй болгоно. Зарчмын зөрүүтэй саналаар таван жил болгож, бууруулж байгаа. Тухайн…
-
Р.Сэддорж: Теллерийн алдаанаас болж 1 төгрөгийн өр үүсэж, тэр нь даамжирсаар муу зээлдэгч гэсэн ангилалд орсон тохиолдолд гарсан

УИХ-ын нэгдсэн чуулганаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Зээлийн мэдээллийн санд 13 арилжааны банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компаниуд, төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтчилэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд иргэн, аж ахуйн нэгжийн зээл,…
-
Израилын зэвсэгт хүчин НҮБ-ын ажилтанг хөнөөснөө хүлээжээ

Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн сард Газын зурваст НҮБ-ын ажилтанг хөнөөснөө хүлээсэн байна. Израилын зэвсэгт хүчин дээрх асуудлыг өмнө нь няцааж байсан бол пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ хэргийг мөрдөн шалгах явцад Израилын цэргүүд НҮБ-ын ажилтанг алдаа гарган, хороосон гэдгээ хүлээжээ. 3-р сарын 19-ний өдөр Газын зурвасын Дейр аль-Балах хот дахь НҮБ-ын байр цохилтод өртсөний улмаас НҮБ-ын…
-
Д.Трамп ОХУ, Украин улсуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ, Украин улсуудыг хэлэлцээрийн ширээний ард сууж, түүний засаг захиргааны боловсруулсан энхийн төлөвлөгөөний санаачилгыг хүлээж авахыг уриаллаа. Тэрээр пүрэв гарагт Норвегийн ерөнхий сайд Йонас Гартай Цагаан ордонд уулзах үеэрээ тэрээр энэ дайныг өндөрлүүлэх, гал зогсоох яриа хэлэлцээг явуулах тодорхой хугацааг өөртөө тавьсан байгаа гэдгээ хэлж, дээрх хугацаанд багтаж сөргөлдөгч талуудыг АНУ-ын саналыг…



