time.mn

Illustration of a bird flying.
  • Хамтарсан ЗГ-ын араас АН, ХҮН хуваагдах уу?

    Хамтарсан ЗГ-ын араас АН, ХҮН хуваагдах уу?

    Ерөнхий сайд ажлаа өгөхөөр болж, МАН-ын дарга солигдох процесс ч удахгүй өрнөнө. Тэгвэл хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан намууд аль аль нь хагарч задрах магадлал өндөр болж байна. АН-ын гишүүд өчигдөр “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” асуудалд нэгдмэл байр суурьтай байж чадаагүй, 2 хуваагдсан. Үүнээс үүдэлтэйгээр АН-ын бүлэг чуулганы санал хураалтад оролцохгүй байхаар шийдвэрлэсэн. Олон…

    June 3, 2025
  • Жолооч зөрчил гаргавал зургаар баримтжуулна

    Жолооч зөрчил гаргавал зургаар баримтжуулна

    Жолооч нарын гаргасан зөрчлийг зургаар баталгаажуулж, линкийг нь илгээдэг болжээ. Нийслэлийн 9 дүүргийн засаг даргын дэргэд Теле камерын хяналтын дэд төв байгуулж, 2024 онд Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камер нэмж суурилуулсан юм. Дүүргүүдийн Камерын хяналтын дэд төвүүд нэгдсэн удирдлагын төвтэй холбогдож, нэгдсэн удирдлагын төвөөс дэд төвүүдийн камерыг бүрэн удирдах боломж бүрдсэн байна.…

    June 3, 2025
  • “Огцрох амархан” жагсаалын хаалт болно

    “Огцрох амархан” жагсаалын хаалт болно

    Хорь гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн “Огцрох амархан” жагсаалын хаалт өнөөдөр төв талбайд болно. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэнийн хүүгийн тансаглалтай холбоотой “Огцрох амархан” жагсаал тавдугаар сарын сүүлээр эхэлж, ийн 21 хоногийн турш жагсаж, залуучууд үзэл бодол байр сууриа тайван замаар илэрхийлсэн билээ. Тус жагсаалын хүрээнд “Огцрох амархан” өргөдлийг дэмжиж 200 гаруй мянган хүн гарын үсгээ зурсан…

    June 3, 2025
  • Ээжийгээ архидаж явах хойгуур хүүхэд нь гэртээ осгожээ

    Ээжийгээ архидаж явах хойгуур хүүхэд нь гэртээ осгожээ

    Иргэн Э.Х хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлгүй нас барахад хүргэсэн хэмээн прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. Э.Х архидан согтуурч, 2024 оны 1 дүгээр сард, өвлийн идэр ес эхэлсэн үед гэртээ гал түлээгүй, гэрээ дулаацуулаагүй, хүүхдүүддээ халуун хоол, цай хийж өгөөгүй аж. Үүнээс шалтгаалан 1 нас 4 capтай Г.Г…

    June 3, 2025
  • Б.Чойжилсүрэн: ДЦС-д инженер амиа алдсанд хариуцлага хүлээхэд бэлэн байна

    Б.Чойжилсүрэн: ДЦС-д инженер амиа алдсанд  хариуцлага хүлээхэд бэлэн байна

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “ДЦС-3” ТӨХК-д осолд гарч, нэг хүн амиа эрсэдсэн. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр тайлбар өглөө. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: -Дулааны III цахилгаан станцад осол гарсан. Энэ осолд инженер залуу өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэрээр эхнэр хоёр хүүхэдтэй. Салбартаа 20 гаруй жил ажилласан инженер байсан. Хэргийн газар…

    June 3, 2025
  • Хангайн бүсийн согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх төв ашиглалтад орлоо

    Хангайн бүсийн согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх төв ашиглалтад орлоо

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хангайн бүсийн согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх төв ашиглалтад орлоо. Тус төвийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд…

    June 3, 2025
  • Бэлчээрийн ургамал зарим сумын нутгаар муу байна

    Бэлчээрийн ургамал зарим сумын нутгаар муу байна

    Бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 31-ний байдлаар Баян-Өлгий, Говь-Алтайн зарим, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу. Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Увс, Завхан, Өмнөговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дундговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.  Салхины хурд тал…

    June 3, 2025
  • “Могойн гол” ХК 17.8 тэрбум төгрөгийн өрөнд оржээ

    “Могойн гол” ХК 17.8 тэрбум төгрөгийн өрөнд оржээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Бүрхээр багт нүүрс олборлодог “Могойн гол” ХК 17 тэрбум 813 сая төгрөгийн өрөнд оржээ. Энэ нь шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан, бусдад төлөх ёстой өр юм байна. Үүнийг дарахын тулд 185 мянга орчим коксжих нүүрс гаргаж зарах хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Гэвч нүүрс олборлох тэсэлгээний материал тус компанид байхгүй. Байгаа материалынх нь хугацаа…

    June 3, 2025
  • Хойч үедээ хөгийн үлгэр үзүүлсэн парламент

    Хойч үедээ хөгийн үлгэр үзүүлсэн парламент

    “Засгийн газрын 1 алдаа бол том төслүүдээ их хурдан явуулсан. Том төслүүдээ явуулчихсан юм чинь одоо АН хэрэгтэй юү, үгүй юү гэдэг юм ярьж байгаа. Шахсан хүмүүс тийм л юм ярьсан шүү дээ. Гашуунсухайт яваад иртэл дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд учирлав. Түүнийг ийн…

    June 3, 2025
  • “Нарны хүүхэд” С.Тэмүүлэн: Би дараа жил ч сургуульдаа сураад, зөндөө зураг зурна аа

    “Нарны хүүхэд” С.Тэмүүлэн: Би дараа жил ч сургуульдаа сураад, зөндөө зураг зурна аа

    Дауны синдромтой хүүхдүүдийг “Нарны хүүхэд” хэмээн нэрлэдэг. Өдгөө Дэлхий даяар Дауны синдромтой нийт 6 сая гаруй хүн бий гэсэн судалгаа байдаг. Угтаа Дауны синдром бол өвчин биш. Энэ бол бусдаас ялгарах онцлог шинж гэдгийг нийгмээрээ ойлгож, хүлээж авах нь чухал. Тэдгээр хүүхдийн ертөнц нь цагаан, гэгээлэг, өөр байдаг. Тиймдээ ч юмсыг өөрөөр харж, түүнийгээ илэрхийлэхдээ…

    June 3, 2025
←Previous Page
1 … 964 965 966 967 968 … 2,369
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress