time.mn

Illustration of a bird flying.
  • УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

    УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

    УИХ-ын хаврын ээлжит чуулган өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийсэн. Тэгвэл өнөөдөр хаврын ээлжит чуулган хаалтаа хийх гэж байна. Хуралдаан өглөө 08.00 цагт эхэлсэн бөгөөд нийт 10 гаруй хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их…

    July 9, 2025
  • Дуучин Jessie J хөхний хорт хавдрын мэс засал амжилттай явагдсан талаараа мэдээллэв

    Дуучин Jessie J хөхний хорт хавдрын мэс засал амжилттай явагдсан талаараа мэдээллэв

    Английн поп дуучин Jessie J-г хөхний хорт хавдрын хагалгаанд орсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл нэг хөхөнд нь эрт илрүүлж оношилсон хорт хавдрыг авах мэс заслын үр дүн амжилттай болсныг хагалгааны дараах шинжилгээнүүд харуулсан талаар дуучин өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа мэдээлжээ. Тэрээр энэхүү сайхан мэдээг сонсоод, баярын нулимс унагасан талаараа өөрийн хуудсанд бичсэн…

    July 9, 2025
  • Г.Занданшатарын эдийн засгийн форум дээр хэлсэн үг хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж чадсан болов уу?

    Г.Занданшатарын эдийн засгийн форум дээр хэлсэн үг хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж чадсан болов уу?

    Монгол улсын эдийн засаг, цаашдын зорилтыг олон улсад тунхагладаг Эдийн засгийн форум 2025 “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор өчигдөр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож шинэ засгийн газрын хөгжлийн бодлого чиглэлийг танилцуулсан юм. Дэлхий дахин бүхэлдээ эдийн засгийн сорилттой тулж, Трампын тарифын бодлого, улс орнуудын дайн тулаан, геополитикийн асуудлууд хурцдаж хөрөнгө оруулагчид…

    July 9, 2025
  • Хэлэлцэж баталж амжаагүй хуулиудыг хэлэлцүүлэггүй шахам баталж байна

    Хэлэлцэж баталж амжаагүй хуулиудыг хэлэлцүүлэггүй шахам баталж байна

    Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад, гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, 11 асуудал хэлэлцэхээр товлов. “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр хүсэлт ирүүлсний дурдаад, холбогдох санал хураалт явуулахад гишүүдийн 63.2 хувь нь дэмжив. Уг…

    July 9, 2025
  • “СӨХ-ноос явж байна” гэж гэрт нь нэвтэрч, гав зүүж дээрэмдсэн хэрэг Баянгол дүүрэгт гарчээ

    “СӨХ-ноос явж байна” гэж гэрт нь нэвтэрч, гав зүүж дээрэмдсэн хэрэг Баянгол дүүрэгт гарчээ

    “СӨХ-ноос явж байна” гэх нэрээр гэрт нь нэвтэрч, гарт нь гав зүүж дээрэмдсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тодруулбал,  “Баянгол дүүргийн … дугаар хорооны орон сууцанд намайг гаднаас цоожилчихлоо тагтаар чинь дамжаад гарья” гэх дуудлага мэдээлэл энэ оны долоодугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тухайн дуудлагыг шалгахад иргэнийг гэртээ ганцаараа байх үед нь…

    July 8, 2025
  • Трамп Э.Маскын шинэ улс төрийн намыг “инээдтэй” хэмээн шүүмжлэв

    Трамп Э.Маскын шинэ улс төрийн намыг “инээдтэй” хэмээн шүүмжлэв

    Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тэрбумтан Элон Маскын байгуулж буйгаа зарласан “Америк нам”-ыг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “инээдтэй” хэмээн шүүмжилжээ. Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “миний бодлоор гуравдагч улс төрийн нам үүсгэн байгуулна гэдэг инээдтэй хэрэг, үргэлж л хоёр намын систем оршсоор ирсэн, гуравдагч нам байгуулах нь төөрөгдөл л нэмж үүсгэх байх” гэж хэлсэн байна.  АНУ-ын ерөнхийлөгчтэй сүүлийн…

    July 8, 2025
  • 3х3 эмэгтэй шигшээ баг Дэлхийн чансааны 6-дугаар байрт дэвшлээ

    3х3 эмэгтэй шигшээ баг Дэлхийн чансааны 6-дугаар байрт дэвшлээ

    Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын эмэгтэй шигшээ баг анх удаа мөнгөн медаль авч, шинэ түүхийн эзэд болсон билээ. Тэгвэл ДАШТ-ий дараа багуудын оноо шинэчлэгдэж манай шигшээ баг 276,989 оноотойгоор Дэлхийн чансааны зургадугаар байрт дэвшлээ. Тэдний ард БНХАУ-ын шигшээ баг жагсаж байгаа бол, тэдэнтэй хамт Дэлхийн…

    July 8, 2025
  • Путины зарлигаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ОХУ-ын зам тээврийн сайд амиа хорложээ

    Путины зарлигаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ОХУ-ын зам тээврийн сайд амиа хорложээ

    Даваа гарагт ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны зүгээс мэдээлснээр, мөн өдөр ерөнхийлөгчийн зарлигийн дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ОХУ-ын зам тээврийн сайд Роман Старовойтын цогцос олдсон байна. 7-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Роман Старовойтыг зам тээврийн сайдын албан тушаалаас огцруулах зарлигт гарын үсэг зурсныг мөн өдөр Кремлийн сайтад нийтэлсэн байна.   Ерөнхийлөгч зарлигт түүнийг албан тушаалаас нь…

    July 8, 2025
  • Суррон, скүүтерийн хөдөлгөөнийг зохицуулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг дэмжигдлээ

    Суррон, скүүтерийн хөдөлгөөнийг зохицуулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг дэмжигдлээ

    Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүний энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг парламент эхлүүлсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг…

    July 8, 2025
  • Ираны ерөнхийлөгч цөмийн асуудлаар олон улсын шалгалт хийхийг эсэргүүцэхгүй гэв

    Ираны ерөнхийлөгч цөмийн асуудлаар олон улсын шалгалт хийхийг эсэргүүцэхгүй гэв

    Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан саяхан Америкийн сэтгүүлч Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа цөмийн асуудал дээр олон улсын шалгалт хийх болон Иран-Америкийн хэлэлцээр хийхийг Иран улс эсэргүүцэхгүй, гэхдээ хэлэлцээрийн явцад итгэх итгэлийг сэргээх ёстой хэмээн ярьсан байна. Масуд Пезешкян яриандаа Иран улс аль ч цаг үед цөмийн зэвсгийн араас хөөцөлдөж, эрэлхийлээгүй, ОУАЭХА-ийн шалгалтаас хэзээ ч зайлсхийж байгаагүй…

    July 8, 2025
←Previous Page
1 … 983 984 985 986 987 … 2,507
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress