-
2025 онд ахмадууд амбулатороор 5,5 сая удаа үзүүлжээ

Монгол хүний дундаж наслалт 1965 онд 65.5 байсан бол 2024 онд 71.8 болж сүүлийн 50 жилийн хугацаанд 6.3 жилээр нэмэгдсэн гэдгийг ЭМЯ-ны мэргэжилтэн Б.Анхтуяа өчигдөр болсон Зүүн бүсийн ахмадын чуулга уулзалтын үеэр хэллээ. Эрүүл мэндийн байгууллагууд ахмад настны эрүүл мэндийн байдлыг таван бүлгээр ангилан хянаж, 4, 5 дугаар бүлгийн 40 мянга гаруй ахмадад эмнэлгийн тусламж…
-
ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ

Энэ талаар “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас ОХУ-аас нийлүүлж буй цахилгаан эрчим хүч тодорхойгүй хугацаагаар тасарлаа. Хэрэглэгч та бүхэн хүлээцтэй хандана уу гэсэн мэдэгдэл гаргажээ. Харин Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн “Увс цахилгаан түхээх салбар”-аас урьдчилсан мэдээллээр гэмтэл гарсан цэгийг тодорхойлсон. Гэмтлийг засварлахаар засварын бригад ОХУ-ын Кызыл хотоос хөдөлсөн байна. Гэмтлийг бүрэн арилгах хүртэл…
-
Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй хотод амьдарч байгаагаар хэмжинэ

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл хоёрдугаар хурлаа зохион байгуулж хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл, сурагч, хүүхдүүд оролцов. Хоёрдугаар хуралдаанаар хүүхдийн эрх, хөгжил, оролцоог бодлого, шийдвэрт илүү үр нөлөөтэй тусгах зорилгоор Дэд зөвлөлийг байгуулж, дүрмээ баталлаа. Тус зөвлөлд дүүргүүдийн хүүхдийн зөвлөлийн тэргүүнүүд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтаж, хүүхдүүдийн санал, санаачилгыг шийдвэр гаргах түвшинд хүргэх…
-
Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэвэл гэр бүлийн хөрөнгөнөөс бага хувь хүртэнэ

Гэр бүлийн тухай хуулийн төслийг 2014, 2018, 2019, 2023 онуудад нийт 4 удаа Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн боловч батлагдалгүй өдийг хүрсэн байна. Энэ удаад Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурал 2026 оны 07 дугаар сарын 03-ны…
-
Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийг баталлаа

Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 03-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа. Монгол Улсад бизнесийн харилцааг зохицуулсан 360 гаруй хууль үйлчилж байгаа ч чөлөөтэй бизнес эрхлэх, тогтвортой байдлыг хангах, төрийн оролцоог бууруулах зэрэг төр, бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах суурь зарчмуудыг тусгасан хуульгүй…
-
О.Цогтгэрэл: Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид 3 Засгийн газар, 3 Ерөнхий сайдын нүүрийг үзлээ

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаар УИХ-ын 2026 оны Хаврын чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ. Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -Ардчилсан нам өнгөрсөн 2 жилийн хугацаанд зөвхөн сөрөг хүчин хийхээс гадна бүтээлч хуулийн төсөл санаачилж батлуулах чиглэлд онцгойлон ажилласан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид 3 Засгийн…
-
2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр бодно

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.07.02/-ны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 85.9 хувийн саналаар хуулийн төсөл эцэслэн батлагдав. Хуульд тусгасан онцлох заалтуудыг танилцуулж байна.
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Олон хувилбараар “Онтре”-тэй хэлэлцээрийн ширээний ард сууна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулсан. “Засгийн газар нийт дүнгээрээ 30 их наядын зардлыг бууруулж чадлаа. Менежментийн төлбөрийг 6 хувь байхад 3.95 болгосон нь худлаа гэж яриад байгаа. Монгол Улс менежментийн төлбөр гэж 3 давхар төлбөр төлж байсан” гэв. Үүнд: Энэ нь ойролцоогоор 10 хувь хүрч байсан. Хэлэлцээрийн өмнө олон…

