-
Хөвсгөл, Орхон, Булган аймгууд хамтран аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Аялал жуулчлалын салбарыг бүс нутгийн онцлогт нийцүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон Хойд бүсийн Хөвсгөл, Орхон, Булган гурван аймгийн Засаг Даргын тамгын газрууд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Орхон аймгийн Засаг дарга…
-
Д.Трамп Зеленскийг Крымын хойгийн асуудал дээр буулт хийнэ гэж үзэж байна

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Украины төрийн тэргүүн В.Зеленскийг энхийн гэрээний саналд багтсан Крымын хойгийн бүс нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүн гэж хүлээн зөвшөөрөх асуудал дээр буулт хийнэ гэж үзэж байгаа талаараа хэлсэн байна. Тэрээр өнгөрсөн бямба гарагт Ватиканд зохиогдсон Ромын Пап Францисыг оршуулах ёслолд оролцоод, эх орондоо буцаж ирэх үеэрээ сэтгүүлчдийн тавьсан асуултанд ийнхүү хариулжээ. Трамп, Зеленскийн нар…
-
Сатоши Накамотогийн хувийн Bitcoin-ы хадгаламж 100 тэрбум ам.долларыг давжээ

Дэлхийн хамгийн өндөр ханштай криптовалют болох Bitcoin-ыг зохион бүтээгч Сатоши Накамото-гийн хувийн Bitcoin-ы хадгаламж 100 тэрбум ам.долларыг давсан байна. Блокчэйн технологийн дүн шинжилгээ хийдэг Arkham Intelligence байгууллагын шинжээчид Сатоши Накамото-гийн эзэмшиж буй 1 сая орчим биткойны хадгаламжийг ил болгож, одоогийн 94 мянга гаруй ам.долларын ханшаар тооцоолоход түүний зөвхөн биткойны хадгаламжийн хөрөнгийн хэмжээ 103 тэрбум гаруй…
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “С.Баярцогт” хэмээн ёжлов

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого зарчмын талаар танилцуулж УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Монгол улсын Ерөнхий сайдаас “Та сүүлийн зургаан жил төрийн өндөр дээд албан тушаал хашлаа. Ерөнхий сайдаар ажиллаад тав дах жилдээ орж байна. Хэтэрхий вакумжаад амьдралаас…
-
Э.Батшугар: Зургаан жил хар жагсаалтад ордог санхүүгийн ялыг байхгүй болгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Батшугар санаачлан өргөн мэдүүлсэн юм. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар “Зургаан жил хар жагсаалтад ордог санхүүгийн ялыг байхгүй болгоно. Зарчмын зөрүүтэй саналаар таван жил болгож, бууруулж байгаа. Тухайн…




