Tag: Онцлох

  • Оросын пуужин, дроны цохилтод Киевт 17 хүн амиа алджээ

    Оросын пуужин, дроны цохилтод Киевт 17 хүн амиа алджээ

    ОХУ 8 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Украин даяар пуужин, дроноор өргөн хэмжээний цохилт өглөө. Энэ үеэр Киев болон түүний ойролцоох бүсүүдэд 17 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархадсан байна. “Reuters”агентлагийн мэдээлснээр энэ нь Украинд дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайны хамгийн хүнд довтолгооны нэг болжээ. 168 дрон, олон төрлийн пуужин ашиглав Украины Агаарын…

  • COP17 бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.доллар босгохоор боллоо

    COP17 бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.доллар босгохоор боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад 8 дугаар сарын 17-ноос эхэлсэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын эхний өдрүүдийн явцын талаар дүгнэж санал солилцов. 2026 онд Монгол Улс “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал…

  • Япон эрчүүд биеийнхээ үсний ургалтыг зогсоолгодог болжээ

    Япон эрчүүд биеийнхээ үсний ургалтыг зогсоолгодог болжээ

    Японд хэт халуун зун болж буйтай холбоотойгоор эрчүүдийн дунд биеийн үсээ авах хандлага эрс нэмэгдэж байна. Өмнө нь сахал, нүүрний шар үс арилгах үйлчилгээ зонхилдог байсан бол одоо хөл, гар зэрэг биеийн бусад хэсгийн үсний ургалтыг лазераар зогсоох залуус эрс олширчээ. Үүнийг дагаад гоо сайхны эмнэлэгт цаг авах гэсэн эрчүүдийн урт дараалал үүсэж буй тухай…

  • Өр тавих аргаар хурдан баяжсан хятад тэрбумтанд бүх насаар нь хорих ял оноолоо

    Өр тавих аргаар хурдан баяжсан хятад тэрбумтанд бүх насаар нь хорих ял оноолоо

    Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том компанийн нэг болох “China Evergrande” группийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Хүй Каяньд тус улсын шүүх бүх насаар хорих ял оноож, хувийн бүх хөрөнгийг нь хураасан талаар Хятадын төрийн төв телевиз CCTV мэдээллээ. Хүй Каянь өнгөрсөн 4 дүгээр сард өөрийн эсрэг үүсгэсэн 8 зүйл ангитай хэрэгт буруугаа хүлээсэн юм. Үүнд…

  • Б.Жаргалан: Монголчууд бид махаа худалдаж авч чадахгүйд хүрсэн нь туйлын гутамшигтай

    Б.Жаргалан: Монголчууд бид махаа худалдаж авч чадахгүйд хүрсэн нь туйлын гутамшигтай

    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2026.08.20/ 09:00 цагаас хуралдав. Уг хурлаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийнхээ талаар сэтгүүлчдэд танилцууллаа. УИХ-ын гишүүн Б.Жаргалан: -Сүүлийн жилүүдэд бий болсон үнийн өсөлт бол олон улсын нөхцөл байдалтай холбоотой гэхээс илүүтэй, өнгөрсөн 10 жилд үнэмлэхүй олонхоор эрх барьсан Засгийн газрын макро эдийн засгийн алдаатай бодлогын шууд үр дүн юм. Зөвхөн 2026…

  • О.Цогтгэрэл: Муу засаг удах тусам юу болдгийг та бүхэн харж байна

    О.Цогтгэрэл: Муу засаг удах тусам юу болдгийг та бүхэн харж байна

    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2026.08.20/ 09:00 цагаас хуралдав. Уг хурлаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийнхээ талаар сэтгүүлчдэд танилцууллаа. АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -Сүүлийн үед улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал ямар болж байгаа талаарх мэдээллүүд их гарах болсон. Тийм учраас АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, тодорхой асуудлуудыг ярилцлаа. Иргэдийн орлогыг хамгаалах, эрчим…

  • Гэмт хэргийн бүлэглэлүүд тээврийн хэрэгсэл шатаан, зам хааж байна

    Гэмт хэргийн бүлэглэлүүд тээврийн хэрэгсэл шатаан, зам хааж байна

    Мексик улсын баруун хэсгийн Мичоакан мужид цэргийн ажиллагаа явуулсны дараа зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд хариу арга хэмжээ авч, олон тооны тээврийн хэрэгсэл шатаан, зам хаасан байна. Тус улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, 8 дугаар сарын 19-нд болсон ажиллагааны үеэр Жалискогийн шинэ үеийн картель (CJNG)-тэй холбоотой 9 хүнийг баривчилсан нь хүчирхийллийн шинэ давалгааг өдөөжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд…

  • НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланд холбогдох албан тушаалын хэргийг АТГ дахин шалгаж дуусжээ

    НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланд холбогдох албан тушаалын хэргийг АТГ дахин шалгаж дуусжээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) төлөөлөгч Ж.Энхжаргаланд холбогдох албан тушаалын хэргийг Авлигатай тэмцэх газар дахин шалгаж дуусаад, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. Ж.Энхжаргалан албаны эрх мэдэл, нөлөөгөө ашиглан, зохих тушаал, шийдвэргүйгээр бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон байна. Ж.Энхжаргалан 2024-2025 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Тэр…

  • Андын өндөрлөгт их хэмжээний цас орж, зам хаагдан, мал өвсгүй болжээ

    Андын өндөрлөгт их хэмжээний цас орж, зам хаагдан, мал өвсгүй болжээ

    Болив улсын баруун өмнөд хэсэгт орших Андын өндөрлөгт их хэмжээний цас орж, зам харилцаа хаагджээ. Үүний улмаас малчдын гол амьжиргаа болсон лам гөрөөс, альпака зэрэг мал сүрэг өвс тэжээлгүй болов. Потоси мужийн Сүд Липес орчмын өндөрлөгийг зузаан цас бүрхэж, зам, барилга байгууламж цасанд дарагдсан байна. Эндхийн малчид малаа аврахаар цас ихтэй бүс рүү цуваагаар явж…

  • Хөрс гулгаж байгаатай холбоотойгоор иргэдийг нүүлгэн шилжүүлэх эрсдэл үүсжээ

    Хөрс гулгаж байгаатай холбоотойгоор иргэдийг нүүлгэн шилжүүлэх эрсдэл үүсжээ

    Эрэг орчмын зарим бүсэд хүчтэй борооны улмаас шавар, хөрсний гулгалт үүсэх эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхыг Чилийн гамшгаас урьдчилан сэргийлэх байгууллага анхааруулжээ. Тус улсын хойд болон төвийн бүс нутгуудад үргэлжилсэн бороо нь уулын энгэрээс ус, шавар, чулуу буух эрсдэлийг нэмэгдүүлсэн байна. Чилийн SENAPRED гамшгийн байгууллага эрсдэлтэй бүсүүдийн нөхцөл байдлыг хянаж, шаардлагатай…