-
Швейцарь, Серб улсууд Путин-Трампын уулзалтыг зохион байгуулах санал тавьжээ
Сүүлийн үед яригдаж эхлээд байгаа Трамп-Путин нарын уулзалтыг өөрийн улс оронд зохион байгуулах саналыг Швейцарь, Серб улсууд тавьжээ. Украины дайныг өндөрлүүлэх асуудлаарх энхийн яриа хэлэлцээг явуулах хүсэлтэй байгаагаа аль хэдийнээ талуудад илэрхийлсэн гэдгээ Швейцарийн ГХЯ-наас ням гарагт мэдэгдсэн байна. Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан В.Путиныг баривчлах тушаал тэдний уулзалтад саад болж магадгүй байгаа ч…
-
Хоёр эмэгтэйн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн этгээдийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
Хэрэг үйлдсэн гэх этгээд нь өнгөрсөн оны зургадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай З-ийн амь насыг хохироосон. Мөн ХУД-т энэ сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай Д-ийн амь насыг хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий…
-
Дулааны төлбөр тавдугаар сараас 85 хувиар нэмэгдэнэ
Дулааны төлбөр зах зээлийн бодит үнэлгээндээ хүрч өсөлттэй нэмэгдэж чадалгүй олон жил алдангитай ажиллаж буйг албаны хүмүүс мэдэгдэж, өрхийн цахилгааны төлбөрийг 2024 оны арваннэгдүгээр сараас 30-85 хувиар, ус сувгийн төлбөр энэ оны эхнээс 25 хувиар нэмсэн. Харин дулааны төлбөрийг таван сараас 85 хувиар нэмэх аж. Тавдугаар сарын 1-15-ны хооронд хуваарийн дагуу орон сууц, аж ахуйн…
-
UFC холбооны аварга асан Хабиб Нурмагомедовыг Frontier Airlines-ийн онгоцноос хүчээр буулгажээ
Холимог тулааны UFC холбооны зодог тайлсан аварга Хабиб Нурмагомедовыг АНУ-ын Frontier Airlines компанийн ажилтнууд онгоцноос хүчээр буулгасан хэрэг явдал болжээ. Оросын холимог тулааны аварга Хабиб Нурмагомедовын хэлснээр тэрээр АНУ-ын Лас Вегас хотын Харри Рейдийн олон улсын нисэх онгоцны буудалд Frontier Airlines компанийн ажилтнуудтай суудлын хэрүүл маргаан хийсний улмаас түүнийг нисэх онгоцноос буулгасан байна. Тэрээр даваа…
-
“Squid Game 2”-ийн Хён Жүгийн дүрийг анхны трансжендер цэрэг Бён Хи Сүгээс санаа авч бичжээ
Жүжигчин Пак Сун Хун “Squid Game 2″-т тусгай хүчний цэрэг, трансжендер эмэгтэй Хёнжүгийн дүрийг бүтээсэн. Тэрбээр энэхүү дүр дээр ажиллахдаа хэтрүүлсэн ааш аяг гаргаж, дууны өнгөө өөрчлөхөөс татгалзсан гэдгээ хэллээ.”Би Хёнжүгийн амьдралын туршлага, түүний сул тал болон тоглоомд өөрийгөө дайчилж байгааг харуулахад л гол анхаарлаа хандуулсан” хэмээн ярилцлагадаа дурджээ. “Glory” киноны ахлах сургуулийн дээрэлхүү хөвгүүн…
-
Э.Цэндбаатар аваргын бүс хамгаалах тулаанаа Мексикийн тамирчинтай хийнэ
МУГТ, мэргэжлийн боксын тамирчин Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн аваргын бүс хамгаалах тулаанаа Улаанбаатар хот хийх гэж байна. Тулаан хоёрдугаар сарын 15-нд “Аса Арена”-д болно. Э.Цэндбаатарын аваргын бүс хамгаалах тулаанд АНУ-ын тамирчин мэргэжлийн боксод нийт 12 удаа тулалдаан хийж, бүгдэд нь ялалт байгуулж байсан 28 настай Жошуа Орта, Мексикийн тамирчин мэргэжлийн боксод 19 тулаан хийж,…
-
НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын нэр бүхийн дөрвөн гишүүн НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгон бууруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан байна. Энэхүү хуулийн төслийг 2019 онд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн барьсан боловч хэлэлцэхгүй байсаар их хурлын дэгийн тухай хуулийн дагуу буцаагджээ. Харин дахин шинэ парламент бүрдэж нэр бүхий гишүүд хамтран хуулийн төслийг дахин өргөн барьж байгаагаа хэлэв.…
-
Д.Трамп Путинтэй уулзахаар тохироод байгаа гэжээ
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар тохиролцоод байгаа талаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр өөрийн Мар-а-Лаго эдлэнд мэдэгдсэн байна. Тэрээр “Тэр уулзахыг хүсэж байгаа, бид уулзалтын бэлтгэл ажлыг явуулж байна, тэр өөрөө ч энэ талаараа олон нийтэд нээлттэй мэдэгдсэн, бид энэ цуст дайныг дуусгах шаардлагатай байна” хэмээн хэлсэн ч уулзалт хэзээ явагдах талаар тодорхой…
-
CES 2025 олон улсын технологийн үзэсгэлэн яармагийн эргэн тойронд
АНУ-ын Лас Вегас хотноо жил бүрийн эхээр зохион байгуулагддаг CES (Consumer Electronics Show) буюу Хэрэглээний цахилгаан бараа бүтээгдэхүүний шоу үзэсгэлэн яармагийн арга хэмжээ энэ долоо хоногт зохион байгуулагдлаа. 1-р сарын 8-11 хооронд зохион байгуулагдсан үзэсгэлэн яармагийн үеэр дэлхийн технологийн компаниуд өөрсдийн шинэ бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулаад байна. Энэ жил тус арга хэмжээнд 4500 гаруй…