-
Н.Учрал хуулиас дээгүүр

Н.Учрал: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50% нэмнэ. Төрийн үйлчилгээний 84 байгууллагад ажилладаг 140-өөд мянган хүн: Баярлалаа. Н.Учрал: Суурь тэтгэврийг 2026.11.01-нээс олгоно. 769 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад 1 сая төгрөг авна. Тэтгэвэр дунджаар 380 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. 524 мянган ахмад: Гялайлаа. Н.Учрал: Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй. Иргэдийн цалин, тэтгэвэр нэмэх, ипотек орон…
-
Ард түмэндээ Ерөнхийлөгчийн харуулсан 2 төрх

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уржигдар Ховдод, өчигдөр Баян-Өлгий аймагт очив. Хоёуланд нь Чингис хааны эш хөрөг залж очив. Ялгаа нь Ховдод хослолтой, Өлгийд монгол үндэсний иж бүрэн хувцастай. Амаараа хэлсэн сануулга, гадаад төрхөөрөө өгсөн анхааруулга төгс хослов. Тэр Өлгийд ирэх бүртээ сайхан үг хэлж, шагнал урамшуулал тараадаг. Тэр тоолонд нь казахын ард түмэн түүний толгой…
-
Төсвөө өнөөдөр тодотгож амжих уу?

УИХ-ын гишүүд өнөөдөр ээлжит бус чуулганаа өндөрлүүлэх учиртай. Өнөөдөр 09:00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, ХҮН-ын зөвлөл хуралдахаар товлосон байна. Дараа нь 11:00 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, 13:00 цагт УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдана. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх хуваарь УИХ-ын…
-
Шатахууны хомсдол дараа жил үргэлжилбэл юу болох вэ?

ОХУ 89 мужийнхаа 58-д нь шатахуун хязгаарлаад байна. Өдөрт 5.3-5.6 сая баррель газрын тос боловсруулдаг байсан үйлдвэрүүд нь энэ оны 8 дугаар сарын байдлаар 3.6 сая баррелийг үйлдвэрлэж байна. Үүний улмаас ОХУ-д шатахууны хомсдол дахин даамжирч, улс даяар ШТС-уудад урт дараалал үүсэхийн зэрэгцээ хэд хэдэн бүс нутагт бензин худалдах хэмжээг хязгаарлаж эхэлжээ. Москва мужид хүртэл…
-
10 хүний 1 нь зээлээ төлж чадахгүй байна. Тэр нь та юм биш биз?

“Машин зээлээр авсан 5 хүний 1 нь зээлээ төлөхгүй байна” гэж Монголын банкны холбоо өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Цалингийн зээл авсан 10 ажилчны 1 нь, тэтгэврээ урьдчилж зээлсэн 10 ахмадын 1 нь, картын зээлтэй 10 хүний 1 нь зээлээ төлж чадахгүй байна. Энэ оны хагас жилийн байдлаар банкнаас олгосон 10 зээл тутмын 1 нь чанаргүй болжээ.…
-
Засгийн газар монголчуудаасаа 1.5 их наяд төгрөг зээлэх гэж байна

Монгол Улсын 2025 оны төсвийг 36 их наяд болгож, 2023 оныхоос 2 дахин нэмж явсан Засгийн газар дараа жил 10 тэрбумаар ахиулж, 43.6 их наядын зарлага гаргахаар төлөвлөв. Ингээд ханасангүй. 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдоо угжих мөнгөө одооноос гаргаж авахын тулд ахиад өр тавих гэж байна. БНХАУ-ын Ардын банкнаас Монголбанкаар дамжуулан 550…
-
Засгийн газар төсвийн орлогын 77%-ийг үрнэ

2026 онд манай улсын орлого 31.9 их наяд, зарлага 32.9 их наяд төгрөг байв. Алдагдал нь 1 их наяд. Тэгвэл 2027 онд 41.3 их наядын орлого олж, 43.6 их наядын зарлага гаргахаар төлөвлөв. Алдагдал нь 2.3 их наяд төгрөг. 2025 онд Ерөнхийлөгчөөр чихнээсээ зулгаалгаж байж алдагдалгүй төсөв баталсан УИХ, ЗГ өнгөрсөн жилээс дахиад төсвөө алдагдалтай…
-
Н.Учрал Узбекистаныг дуурайв

Засгийн газар 2026.07.01-нд 285 дугаар тогтоол гаргаж, “Чөлөөлье” үндэсний санаачилга хэрэгжүүлэхээр болсон. Уг санаачилгын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглал, бүтэц, зохион байгуулалтыг богино хугацаанд шинэчлэх аж. Үүнийгээ “Эрдэнэс Монгол” нэгдлээс эхэлж, тус нэгдлийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болгон өөрчлөөд байна. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяанд шинээр төрийн өмчит компани үүсгэн байгуулахгүй.…
-
Хахууль авсан гаалийн албаны даргад 1 жил хорих ял оноолоо

Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байхдаа Н.Т гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.С нарын гаалийн мэдүүлэгт хяналт шалгалтыг түргэн шуурхай хийлгүүлэх, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл олгуулах ашиг сонирхлын үүднээс гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч нарт үүрэг, чиглэл өгөх буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл…
