Онгоцны буудал дээр тэврэлдэх хугацааг зааж өглөө


Дэлхийн бусад улс оронд шинэ, сонирхолтой дүрэм, журам гарах болжээ. Тухайлбал, Хятадад гэрийн тэжээвэр амьтад кафед цагийг өнгөрүүлж, эздэдээ мөнгө олж ирдэг болсон бол Шинэ Зеландад онгоцны буудал дээр тэврэлдэх хугацааг заасан журам гаргажээ.

Тодруулбал, тус улсын “Дунедин” нисэх онгоцны буудлын буух бүсэд гурван минутаас дээш хугацаанд тэврэлдэх боломжгүй. Энэ талаар “Дунедин” нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Даниэль Де Боно Шинэ Зеландын RNZ радиод өгсөн ярилцлагадаа “Хайрын гормон” окситоциныг гадагшлуулахад 20 секунд тэврэлдэхэд хангалттай. Тэврэлдэх минутыг богино болгосноор илүү олон хүнд тэврэх боломж олгоно” хэмээжээ.

Дунедин нисэх онгоцны буудлын зогсоолд 15 минутын турш үнэ төлбөргүй машинаа тавих боломжтой байдаг. Тиймээс зарим хүмүүс хураамж, торгуулийн хэмжээ үл харгалзан зогсоолд үнэгүй машинаа тавьдаг учир тэврэлдэхэд цаг заасан нь зөв гэж үзэж байгаа бол зарим хүмүүс уг хязгаарлалтад эгдүүцлээ илэрхийлж байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *