ОХУ-ын зүгээс Украины цэргүүдэд томоохон цохилтыг өгөхөөр бэлтгэж байна


ОХУ-ын зүгээс Курск мужид  байрлаж буй Украины цэргүүдэд томоохон цохилтыг өгөхөөр бэлтгэж байна гэх мэдээллийг “CNN” агентлаг  нийтэлжээ. Ингэхдээ БНАСАУ-ын 11 мянган цэргийг оролцуулахаар  төлөвлөсөн байгаа аж. Орос болон БНАСАУ-ын нийт  50 орчим цэрэг Курск орчимд байгаа талаар “York times” мэдээлжээ. Украины Ерөнхийлөгч Зеленский Европын холбоо НАТО-гийн удирдагч  нартай уулзахдаа үеэр хэлэхдээ,”ОХУ-ын эсрэг довтолгоо явуулахад АНУ-аас  нийлүүлж  байгаа холын зайн зэвсэглэлүүдийг ашиглах боломжийг олгохыг” хүссэн байна.

Энэ хооронд ОХУ, БНАСАУ-тай өнгөрсөн 6 сард  байгуулсан батлан хамгаалах гэрээг албан ёсоор соёрхон баталсан. Энэхүү гэрээнд гуравдагч этгээд хоёр талын аль нэг рүү довтолсон тохиолдолд цаг алдагүй цэргийн тусламж үзүүлэх үүрэг хүлээдэг байна.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *