Шанхай хотод “Харри Поттер” киноноос сэдэвлэсэн соёл амралтын цогцолбор байгуулагдана


Харри Поттер” киноноос сэдэвлэсэн соёл амралтын цогцолбор хүрээлэн Хятадын Шанхай хотноо 2027 онд нээгдэхээр болсон байна.

Өнгөрсөн сарын дундуур Хятадын Жинжян олон улсын холдинг компани “Харри Поттер” киноны эрхийг эзэмшигч Warner Bros. Discovery групптэй хамтран Шанхай хотноо “Харри Поттер” киноноос сэдэвлэсэн парк байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурснаа зарласан.

Ийнхүү Английн нийслэл Лондон, Японы нийслэл Токио хотын дараагаар “Харри Поттер” киноноос сэдэвлэсэн гурав дахь цогцолборыг Хятадад байгуулахаар болжээ.

Шанхай хотын Минхан дүүргийн Жинжян соёл амралтын хүрээлэнд байгуулагдах “Харри Поттер”-ын цогцолбор нь ойролцоогоор 53 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хамран, гадаа ил задгай талбай болон мөн дотор орчинд аль алинд нь байгуулагдахаар төлөвлөгджээ.

Энэхүү төслийн дагуу үзэгч олон “Харри Поттер” киноны зураг авалтын ард явагддаг үйл явц, тайз, засал чимэглэл, хувцас болон жижиг хэрэглэлүүд, үйл явцуудтай танилцах боломжтой хэмээн Жинжян компанийн зүгээс онцолсон байна.

Улмаар “Харри Поттер”-ын цогцолбор нээгдтэл Жинжян соёл амралтын хүрээлэнг өнгөрсөн 1-р сарын 26-ны өдөр үйл ажиллагааг нь зогсоон хааж, засвар болон барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Хятадад үүнээс өмнө 2016 онд Шанхайн Диснейлэнд, 2021 онд Бээжинд Universal студийн цогцолборууд нээгдэж, дотоод гадаадын олон үзэгч, жуулчдыг татдаг болсон бол энэ зун мөн Шанхай хотноо Хятадын анхны Legoland хэмээх лего тоглоомоос сэдэвлэсэн зуны амралт зугаалгын цогцолборыг нээхээр болоод байгаа юм.


One response to “Шанхай хотод “Харри Поттер” киноноос сэдэвлэсэн соёл амралтын цогцолбор байгуулагдана”

Leave a Reply to reader Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *