П.Саранчулуун: Миний дүү эрхтний наймаачин байсан бол ээж, эгч нартаа бөөр шилжүүлэн суулгачих байсан


Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан П.Батчулууны төрсөн эгч П.Саранчулуунтай ярилцлаа.  

-Таны дүү П.Батчулуун ямар хүүхэд байсан бэ?

-Бид эцэг, эхээс 7-уулаа. Миний 4 дэх дүү. Дүү минь эмч болно гэж багаасаа мөрөөдөж явсаар 10 жилийн сургуулиа төгсөөд, эмч болсон. Багадаа миний дүү 2 охин дүүгээ цэцэрлэгээс нь аваад харьж явтал 40 мянгатын байрны шавар дагзан дээр нь унаад, тархи нь гэмтсэн. Тэр гэмтлээсээ болоод сургуулиас 2 жил гаруй завсардсан. Дараа нь үргэлжлүүлэн сурч, 6-р сургууль төгсөн, Анагаахын дээд сургуульд орсон. 2-р курсээсээ Эрхүүгийн Анагаахын дээд сургуульд шилжин сурсан. Мэс заслын их эмчээр төгсөж ирээд, ажлын гараагаа Клиникийн 1-р эмнэлгийн Мэс заслын тасгаас эхэлсэн. Отгондалай, Нямхүү эмч нарын шавь болон ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш миний дүү 40 гаруй жил анагаахын салбарт оюун, бие, сэтгэл, зүрхээ зориулсан.

Сүүлийн 20-иод жил Монгол Улсад Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах алба байгуулахаар зүтгэсэн. Миний мэдэхээр Америк, Канад, Солонгос, Швейцарт П.Батчулуун, О.Сэргэлэн нарын хэдэн эмч хамт явж, сурсан. Тэрийгээ бүрэн төгс сурсныхаа дараа 2011 онд Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн, миний дүү.

-Дүүгээ хэрэгт холбогдоход нь юу болсныг асуусан л байх. Танд юу гэж хэлсэн бэ?

-Энэ хэрэг мандаж эхлэнгүүт “Миний дүү яасан бэ. Юу нь болохгүй болсон бэ?” гэж асуухад миний дүү “Дүү нь ямар ч юм буруу хийгээгүй. Дүү нь алдаа гаргаагүй ээ. Бүх юмыг албан ёсоор нь хийсэн. Тиймээс миний эгч, дүү нар, хань, үр хүүхдүүд та нар битгий санаа зов” гэсэн. Гэтэл өнөөдөр ийм байдалд орчхоод байж байна. Өөрийнх нь бие маш хүнд байгаа шүү дээ.

-Та бөөрний хүнд өвчтэй. Бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай. Одоо диализын аппаратад байнга орж байгаа юу?

-Би диализын аппаратад 7 хоногт 3 удаа ордог. 1 удаад 4 цаг ордог. Миний ээж, миний эгч 2 яг л ийм өвчнөөр бурхны оронд очсон. Бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай байсан ч чадаагүй. Диализын аппаратад орж байгаад л нас барсан.

Төрсөн ээж, 2 эгч нь бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай байхад П.Батчулуун эмч донор олж чадаагүй, эмчилгээ хийж чадаагүй юм байна шүү дээ?

-Хэрвээ үнэхээр л миний дүү эрхтний наймаачин байсан бол ээж, эгч нартаа бөөр шилжүүлэн суулгачих байлгүй дээ. Дүү минь ажлын зарчим, ёс зүйг хатуу чанд баримталдаг хүн. “Эгч нь бөөрөө солиулмаар байна” гэхэд “Олон жил сахараар өвдөж байгаа тан шиг хүмүүст бөөр шилжүүлэн суулгадаггүй юм аа. Нас бас хэтэрсэн байна” гэсэн.

Миний дүү энэ салбарыг хөгжүүлэхийн тулд ёс зүй, зарчмыг хэн хүнээс илүү барьж ирсэн. Энэ хүн өөрөө ингэж хичээж байхад, бид хажууд нь төвөг болж болохгүй гэж бодож ирсэн. Ер нь манайд энэ салбар сайн хөгжөөд, амьгүй донор олон олддог байсан бол эхлээд залуучуудаа эмчлэх, хөгшчүүд дараагийн шатанд байх бодлого улам бүр багасах л байлгүй дээ. Гэвч одоо энэ салбарын хөгжил улам бүр хойшоо ухрахад хүрч байна. Зөвхөн миний дүүг хэлмэгдүүлэх биш энэ салбарыг, өвчтэй хүмүүс, тэдний ар гэрийнхэн, анагаахын салбарыг бүхэлд нь хэлмэгдүүлж байна.

 Яагаад дүү минь хүнд ингэж хэлүүлэн, хэлмэгдэн, бид ийм байдалтай байгаа юм бэ? Миний дүү үнэнч шударга хүн. Миний ээж, аав 7 хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхдээ хүнд тустай, үнэнч шударга, зөв явбал бүх юмны учир тайлагдана гэж сургадаг байсан.

Миний дүүгийн амьд явах эрхийг хэн хамгаалах юм бэ? Хүний амьд явах эрхийг хамгаалсныхаа төлөө, тийм хууль бий болгосныхоо төлөө дүү минь өөрөө ингээд шийтгэл хүлээгээд хэвтэж байна гэдэг тун харамсалтай.

-Олон түмэн эмчийгээ суллах хэрэгтэй, уучлах хэрэгтэй гэж байгаа. Уучлал хүсэх талаар юм бодож байгаа болов уу?

-Миний дүү бол итгэл үнэмшилдээ үнэнч хүүхэд. Багаасаа ч тийм байсан. Өтлөхдөө ч тиймээрээ өтөлж байх шиг байна. Нийт Монголын ард түмэн буруу, зөвийг тунгаахдаа гайхалтай хүмүүс. Дүүг минь буруугүй, суллах хэрэгтэй гэж бичиж байгааг хараад би эрхгүй нулимс унагаж сууна. Уучлалын хувьд өөрийгөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйдаг юм болов уу гэж ойлгоод байгаа. Гэтэл миний дүү өөрийгөө алдаа гаргаагүй, зөвшөөрөлгүй эд, эрхтэн аваагүй гэдэг дээрээ хатуу байгаа хүн. Эгчийн хувьд янз бүрийн юм болчих вий, гарч байвал уучлал, өршөөлөөр ч хамаагүй гараасай гэж бодож байгаа ч өөрөө яахыг нь мэдэхгүй.

Охиндоо “Аав нь алдаа гаргаагүй ээ. Энэ ганц миний хэрэг ч биш. Энэ салбарын маань хэрэг. Чин сэтгэлээсээ ажиллаж байгаа энэ сайхан залуусынхаа итгэл үнэмшлийг алга хийж болохгүй. Өөрийгөө бодож уучлалт гуйна гэж байхгүй” гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр манай тэр уучлалын тухай бодохгүй л суугаа болов уу. Миний хувьд дүүгээ мэнд л гараад ирээсэй гэж бодож байгаа ч тэр хүн салбарынхаа төлөө насаараа биеэ ийм болтлоо явсан хүн. Эрүүл мэндийн салбарынхаа төлөө биеэ үрэхийг ч юман чинээ бодохгүй байгаа даа гээд айж л сууна даа.

, ,

12 responses to “П.Саранчулуун: Миний дүү эрхтний наймаачин байсан бол ээж, эгч нартаа бөөр шилжүүлэн суулгачих байсан”

  1. Өмхий өнөрөө новш шоронд байх атал хүнд буян болж амьдрал хайрласан эрхнм эмч маань ялтан болдог хүрэлсүх новш хир хоосон толгойтоо харуулж ард түмэн үзэн ядаж бна.

  2. Тийм ш дээ . Хүн ардынхаа төлөө ажиллаж байж ийм байдалд орох ч гэж дээ. Арай л юма. Хурдан гарч ирж хүчтэй босох хэрэгтэй байна. Олон хүн ард түмэн хүлээж байна шүү дээ

  3. Хөөрхий дөө, сэтгэлийн тэнхээтэй байгаарай
    Монголын олон хүмүүс эмчийг дэмжиж ойлгож байгааа
    Би хувьдаа үнэхээр мэргэжлийнхээ төлөө хүн юм байна гэж мэдэрч байна даа
    Энэ салбарынхаа төлөө л ингэж зовж байна даа
    Түүхэнд мөнхрөнө гэдэгт маргашгүй
    Эмч нарын мэргэжил секунд доль хоромтой уралдсан ур чадвар богино хугацаанд хурдан шийдвэр гаргах онцгой мэргэжил
    Эрхтэн суулгах тухайгаа энэ эмч нар түүх болгон ном бичиж түмэнд түгээвэл таарна
    Ер нь өөрсдөө өвдчихөөд , өөрсдөө боловсрол эзэмшээгүй байж бусдыг хэлмэгдүүлэх нь зүй бус байлтай
    Эмчээс гадна ах дүү гэр бүл хамт олон нь бүгд түгшүүртэй байгаа даа
    Сайн үйлс дэлгэрэг!

  4. Гол асуудал донортоо ч байгаан биш ард нь ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс Батчулуун эмчийг ялтан болгох гэж зүтгээд байгаа учир нь Батчулуун эмчийн шударга зан энэ нийгэмд тохирохгүй байгаа юм даа.

  5. Egchee ta khuchtei baigaarai duu n yamarch buruugui shuu . Ard tumen midej bgaa .bi ene egchiin dializiin khamt olnii neg toloolol bnaa . Duugee barigdasanaas khoish saraa egchiin bie ikh muudaj bgaa . Duugiin gargaachee . Tegekhgui bol ene emch maan bas khetsuudekh n 7 khonogt 3 ordog ug n ikh toglog bsan odoo er n ikh khetsuu kharagdaad bgaa. Khund itgel khair deer l amid ybdagiin m da duugiin garna gedegt manai khamt olkn itgej bn aa . Khurdan garnaa duu .

  6. Ta min khuchtei baigaarai olon ard tumnii emch bolkhoor duu n garaad irnee . Bi diakiziin khamt olnii toloolol bn aa eej min 7 khonogt bas 3 ordog 1 eeljiniikhen khun bn .Saraa egch ikh tsoglog suuliin ued duudee sanaa n zobood bie n jookhon muudaad bgaa . Dem buruugui khuniig khorichikhood ichsen khun khun alan gegcheer odoo buruugui geed gargachikh gekheer ner khundee aldachikh geed boon zoblon bh sh bnoo ene tsagdaa khuiliinkhan . Ard n ar ger ur khuukhduud n mon khetsuu bn aa . Duugiin ard tumen demjij bgaa bolkhoor udakhgui garnaa

  7. ҮНЭН гэж байдаг л бол заавал ялах ёстой доо.

  8. Биеийг сайн бодохсон яанаа Хайран сайхан мэргэжилтиндээ туслах байтал … Их л том хүнд татгалзсан хариу өгч дээ Одоо үед шударга хүн нь хохирдог болсон шүү

  9. Даанч дээ Монголчууд яасан арчаагүй, хүнлэг бус болчихсон юм бэ? Бид чинь цөөхөн ард түмэн шүү дээ!!! Ядахдаа өөрийгөө мартаж says:

    Даан ч дээ!!! Монголчуудаа Батчулуун эмч, Хулан яруу найрагчаа харсаар байгаад, эрх баригч нартайгаа санал нэгтэйгээр шоронд алах гээд бгаа юм уу ??? Хаашаа юм бэ??? Нэг нь хүний алтан амийг аврах чин хүсэлтэй түүгээрээ ч нарийн мэргэжилтэн болтолоо өөрийгөө мартаж өвчүүгээ тэврэх;
    Нөгөө нь яруухан ялдамхан ааштай тансаг Монголоо, соён гэгээрүүлэхэд өөрийн авьяас, удам судраараа, санчиг буурал аав, ээжийн амин хайртай, ард түмэндээ бүтээлээрээ ээнэгшин шүтэлцэн яруу найрагч …
    ЭД НАРГҮЙГЭЭР БИД ЯАЖ АМЬД ЯВАХ ГЭЭД БАЙГАА УЛСУУД ВЭ?

  10. Цөвүүн цаг ирэхэд гээд Богдын лүндэн байдаг даа. Тэрэн шиг толгойгүй боловсролгүй малууд ерөнхийлөгч, ерөнхий сайдын суудалд заларчихаад өөрсдийгөө цагааруулахын тулд бүхэл бүтэн тролл баг ажиллуулж бидни й татварын мөнгийг сүйтгэж байна. Нэг холыг харсан, нэг түмний төлөө алсыг харсан шийдвэр гаргахгүй юм. Яг 37 он давтагдаж байх шиг санагдах юмдаа

  11. Ер нь бол хэн ч бай хууль ижилхэн үйлчлэх ёстой. Сайн эмч байна уу? Сайн багш байна уу? Хариуцлага алдсан, хууль зөрчсөн бол дуугүй л ялаа эдэл. Бусдаар өрөвдүүлэх гэсэн улс.

Leave a Reply to Зочин Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *