Жолоодох эрхгүй этгээд хүүхэд мөргөж, амь насыг нь хохироожээ


“Хашааны гадна хүүхэд машинд мөргүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн газарт 6 дугаар сарын 7-ны өдрийн 12:00 цагийн орчимд иржээ. Уг хэргийг шалгахад, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй М нь “Toyota Prius 30” маркийн машин жолоодож, урагш хөдлөхдөө 1 нас хүүхдийг мөргөж гэмтээсэн байв. Тухайн хүүхдийг тэр даруй эмнэлэгт хүргэн, хэвтүүлэн эмчилсэн ч нас барсан байна. Энэ хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *