Цагаан ордон: Трамп-Путины уулзалтад В.Зеленский оролцохгүй


Энэ баасан гарагт АНУ-ын Аляска мужид явагдах Трамп-Путины уулзалтад Украины ерөнхийлөгч В.Зеленский оролцохгүй гэдгийг Вашингтоны зүгээс албан ёсоор мэдэгджээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Мөн тэрээр АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт Аляска мужийн хамгийн том хот болох Анкориж хотод уулзах талаар мэдэгджээ.

Кэролайн Ливитт мэдэгдэлдээ “хэдийгээр энэхүү уулзалтад дайтагч хоёр талын зөвхөн нэг тал оролцож байгаа боловч энхийн гэрээ байгуулахад дайтагч хоёр тал байлцах зайлшгүй шаардлагатай” хэмээн хэлсэн нь мөргөлдөөнийг зогсооход Украины талын зөвшөөрөл зайлшгүй шаардлагатайг илтгэсэн байна.

Тэрээр Анкориж хотод зохиогдох хоёр их гүрний удирдагчдын уулзалт нь Д.Трампын хувьд нөгөө талаа “сонсох” уулзалт байх болно гээд, Трампыг энэ удаагийн уулзалтад “АНУ энэ дайныг хэрхэн дуусгах талаар илүү сайн ойлголттой болох” зорилгоор оролцож байгааг хэлсэн байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн Марко Рубио, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар утсаар холбогдон ярилцаж, дээд хэмжээний уулзалт амжилттай болно гэдгийг баталгаажуулсан талаар АНУ-ын төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *