Арбулаг суманд 2 тарвага үхсэн байхыг хүмүүс олжээ


Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг Алт толгойд тарвага үхсэн байхыг хүмүүс өчигдөр харж, холбогдох байгууллагуудад мэдээлжээ. Уг мэдээллийн дагуу тус сумын ЗДТГ-ын ажилтнууд очиж, үхсэн тарвагыг авч, Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвд шинжлүүлэхээр өгсөн байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа аж.

Мөн өнөөдөр тус сумын Сүмбэр багт тарвага үхсэн байхыг хүмүүс олжээ. Тэрхүү мэдээллээр холбогдох албан хаагчид очиж, үхсэн тарвагыг булж устгасан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *