Ачааны машинууд мөргөлдөж, жолооч нь бүхээгтээ хавчуулагджээ


Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт өнгөрсөн шөнө ачааны 2 машин мөргөлдлөө. Уг ослын улмаас 1 хүн машины бүхээг дотроо хавчуулагдсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь 66 дугаар ангийн албан хаагчид уг дуудлагыг 9-р сарын 9-ний 04:56 цагт хүлээн авчээ. Машиныхаа бүхээгт хавчуулагдсан жолооч О /35 настай, эрэгтэй/-г аврагчид эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *