Нэр бүхий банкны ажилтан иргэний хувийн мэдээллийг ашиглан хуурамч бичиг бүрдүүлж, тэтгэврийн зээл гаргаж залилсан гэх хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эл хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор иргэдийг залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Дашрамд дурдахад, энэ оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 35 хувийг залилах гэмт хэрэг эзлэх болжээ. Түүнээс 80 гаруй хувь нь цахим орчинд үйлдэгдэж байгаа гэдгийг албаныхан мэдээлж байна.
Банкны ажилтан иргэний хувийн мэдээллээр хуурамч бичиг бүрдүүлж зээл гаргаж залилсан хэрэг гарчээ
