Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Задгайд байрлах Улсын нөөцийн 062 дугаар цэгийн үрийн агуулах руу шар усны үер орсон байна. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба 3-р сарын 19-ний 20:21 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын нийт 53 алба хаагч, 5 автомашинтай очжээ.
Хонгор сумаас Салхит өртөө чиглэлийн зам дагуу тогтсон усыг насосоор соруулж, гольдрол руу оруулах ажил өнөөдөр ч үргэлжилж байна. “Хово” загварын автомашинаар 18 м³ хайргыг агуулахын зүүн талд дэвсэж, үрийн агуулахаас 6 тэвш улаан буудай ачиж, хуурай газарт шилжүүллээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын нэг айлын хашаа өчигдөр шар усанд автсан байна. Эл дуудлагыг 3-р сарын 22-ны 19:10 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар анги очжээ. Иргэн А-ийн байшин, гэр, хашаа шар усанд автсан байсан аж. Мотопомпоор 16.2 тонн ус соруулж гадагшлуулав.

One response to “Улсын нөөцийн үрийн агуулах шар усны үерт автжээ”
Ноднин зам тавихдаа хоолой хийгээгүйгээс…